Б.Жаргалсайхан Та хуучны депутат зангаа хаяач

Эрхэм гишүүд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг хэтэрхии шоронжсон хууль болсон нь аавын хаалгыг олон хүн татахад хүргэж буй, эрүүдэн шүүх аргыг ил далд хэрэглэсээр байгааг эмзэглэн ярилцав. Чуулганы танхимд анх удаа хүний эрхийн асуудлаар ноцтой баримтыг дэлгэв. 2004 оны УИХ-ын сонгуулийн өмнөхөн Францаас хулгайлж ирсэн гэх иргэн Д.Энхбат агсныг эх орондоо авчирч хүнд нөхцөлд байцааж, амь насанд нь нөлөөлсөн тухай мэдээлэл үнэн болохыг албаны эх сурвалжууд батлан ярьсан. Баасан гаригийн үдээс өмнөх хуралдаанаар хууль хяналтын байгууллагын удирдлагууд манай улсын эрүүгийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг үргэлжлүүлэн сонсч, гишүүд санал бодлоо уралдуулсан. Тэд зарим хууль тогтоомжийн заалтад нэмэлт, өөрчлөлт оруулахыг ч санал болгож байлаа.

Харин үдээс хойшхи хуралдааны үеэр эрхэм гишүүн А.Муратын асуулгад үйлдвэр, худалдааны сайд Б.Жаргалсайхан хариу барив. А.Мурат гишүүн уг нь Ерөнхий сайдад хандаж 2004 оны ноос, ноолууран бүтээгдэхүүний балан­сын зөрүүг тайлбарлахыг хүссэн аж. Yйлдвэр, худалдааны сайд Ерөнхий сайд өмнөөс тайлбар хийв. Тэрээр Манай улсын ноолуурын бизнес 70 орчим сая ам. долларт эргэлддэг. Түүхий ноолуурыг хилээр гаргахгүй байх бодлого баримтлах юм бол 300 орчим сая ам.долларт хүрнэ гэсэн үr.

Иймд түүхий ноолуурыг гадаад руу экспортлохгүй, дотоодын үйлдвэрүүдэд шахах бодлого баримт­лах хэрэгтэй. Жил бүp ноолуурын үнэ 30 мянга хол давж байна. Хятадын ноолуурын чөнжүүд ийнхүү ноолуурын үнийг атгаж, өөрсдийн дураар өсгөж байгаа нь дотоодын үйлдвэрлэгчид чөдөр тушаа болж байгаа. Төр малчидтай тохироод үндэсний үйлдвэрээ дэмжих зорилгоор ноолуурыг нь дотоодын үйлдвэрүүдэд нийлүүлэх хэрэгтэй. Хятадууд түүхий ноолуураар цамц хийж дэлхийн зах зээлд борлуулах гэж л авч байгаа. Тэгвэл бид ноолуураа харийнханд алдахгүйгээс гадна бэлэн бүтээгдэхүүн хийж гадаадын зах зээлд гаргах хэрэгтэй. Ингэснээр ажлын бүтээмж дээшилнэ. Олон мянган ажилгүй залуус ажлын байртай болно. Малчдаас хямд үнээр ноолуур авах хэрэгтэй. Малчид нийслэлийн иргэд шиг олон янзын татвар төлөхгүй байна. Хотынхон бол нэмэгдсэн өртгийн, байр дулаан, цахилгааны гээд олон татаас төлдөг гэсэн нь С.Ламбаа тэргүүтэй гишүүдийг бухимдахад хүргэсэн. Тэр ноос, ноолуурыг чинь малчид л бий болгодог юм гэж ирээд л эрхэм гишүүн хөдөөгийнхнийг өмөөрч эхлэв.

Тэднийг маргалдахад УИХ-ын дарга ч дуугүй суусангүй, үг хэлэх хугацаа дуусч, УИХ-ын дэгийг зөрчиж буйг санууллаа. Сайд биеэ барьж дийлэхгүй байгаа бололтой, Ц.Нямдорж дарга руу дайрч эхлэв. Та хуучны, депутат зангаа хаяач хэмээн сөргөлдөв. Ноолуур угаах асуудлаар гишууд үргэлжлүүлэн ярилцаж, Сүүлийн жилүүдэд манайд ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа үйлдвэрүүд цэвэрлэх байгууламж байгуулахгүй байна гэсэн дүгнэлт хийлээ. Тэрээр ноолуур угаасан химийн хортой усаа Туул голд юулж буй үйлдвэрлэл эрхлэгчдэд сануулга өгөх хэрэгтэй. Цэвэрлэх байгууламжгүй, байгаль орчныг бохирдуулж байгаа үйлдвэрүүдийг татан буулгаж хаах нь зүйтэй гэсэн юм.

Ардын эрх сонин 103/383

З.Маараг

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button