Тату-гийн тоглолтод будлиан гарчээ
Учир нь, Төв цэнгэлдэхэд хийхээр байгуулсан гэрээ тодорхой шалтгааны улмаас цуцлагдсан аж. Төв цэнгэлдэх хүрээлэнд түүхэн тэмдэглэлт ойн арга хэмжээ, улсьш баяр наадмын бэлтгэл ажлыг хийж эхэлсэн тул тоглолт хийхийг Их Монгол 800 ойг тэмдэглэн өнгөрүүлэх комисс болон Хотын захиргаанаас энэхүү тоглолтыг хойшлуулах шаардлага тавьжэа Харин багагүй хугацаанд Тату хамтлагийн тоглолтыг зохион байгуулсан Монголын бизнесийн холбоо гомдол гаргахаар шийдэж, төлөөлөгчөө явуулж учир шалтгаанаа хэлэх аж. Ташрамд сонирхуулахад, уг тоглолт ирэх сард болох бөгөөд хойшлогдсон тоглолтын тасалбар хүчинтэй хэвээр байх гэнэ.
(Өнөөдрийн монгол 101/271)