Популист дээрэм

Дэлхий монголчуудын тэнэгийг гайхаж байна. Хоёр долоо хоногийн өмнө баталсан үнийн өсөлтийн албан татвар ногдуулах тухай хуулиас болоод тэр. Өдгөө манай улс дэлхий дахинд Боливи, Зимбабе зэрэг нөхөдтэйгөө адил төвшинд танигдах болов. Энэ алтан боломж- ийг болоод Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын эрхэм гишүүд тавьж өглөө.

Дэлхийн зах зээл дээр зэсийн нэг кг болон алтны нэг унц нь 500 ам.доллараас дээш өссөн тохиолдолд ашгийн 68 хувийг татварт хураана гэсэн энэ хууль төр хэмээх ичих нүүргүй луйварчны бас нэг эрээгүй үйлдэл болов. Yндэсний нийт бүтээгдэхүүний 18 хувь, экс­портын 75 хувийг дангаараа бүрдүүлж буй уул уурхайн салбарынхны хувьд энэ нь дээрэмдүүлснээс өөрцгүй хэрэг. Татвар нэрээр бус­дын халаас руу гараа лавхан шургуулж мөнгийг нь авчихдаг төр энэ удаа улайм цайм дээрэм хийж түүнээ популист амлалтаар гоёв. Хүүхэд бүрт олгох мөнгийг 10 мянган төгрөг болгохын тулд, залуу гэр бүлд байнга мөнгө өгч байдгын төлөө, Их Монгол Улс байгууллагдсныхаа 800 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлж Мянганы замынхаа бүтээн байгуулалтыг үргэлжүүлэх гэж ядахдаа л ингэж байна хэмээн тайлбарлах нь тэр. Бас газрын хэвлий дэх баялгаа ард түмэндээ тэгш хуваахын тулд уул уурхайн салбараас мөнгийг нь олигтойхон авах хэрэгтэй байсан юм хэмээн популистууд тунхаглаж байна.

Энэ нь Жорж Оруэлын Амьтны фирм-ийн гахайнуудыг санагдуулж орхив. Амьтны удирдагч гахай намар хураасан алимыг зөвхөн өөрсдийнхөө хэрэгцээнд зориулж байхын тулд Амьтны фирмийг хүн төрөлхтний аюулаас байнга хамгаалж байгаа гахайнууд алим идэх хэрэгтэй байна үнэндээ бол алим гахайн эрүүл мэндэд огт хэрэггүй зүйл. Гэвч бусад амьтдын сайн сайхны төлөө идэхээс өөр аргагүй. гэдэгтэй агаар нэг байгаа биз. Yнэхээр л тийм байх хэмээн аялдан дагагч амьтдын адилаар мэдлэг боловсролгүй, ядуу монголчууд дээрх хуулийг батлан хэрэгжүүлснээр өөрсдөө сайн сайхан, баян тансаг амьдрах юм шиг ойлгож байгаа нь эмгэнэлтэй санагдана. Yнэндээ бол төсөвт орж буй тэр их мөнгө иргэдийн гар дээр ирнэ гэдэг харганын ноос түүж эсгий хийхтэй адил юм. Жил бүрийн эцэст төсөв алдагдалгүй, эдийн засгийн өсөлт тэдэн хувиар нэмэгдэж амьдралын төвшин урьд байгаагүйгээр өсөв гэх мэтээр баахан тоог баярын оргилуун дарстай хамт телевизээр үзэхээс өөр зүйл ард түмэнд хүртээлгүй билээ.

Их мөнгө их.эвдрэлцлийг эв лүүдэг нь үнэн юм байна. Байнга шахам маргалдаж ач тач үзэлцэж байдаг өөр өөр үзэл баримтлалтай намууд эв санаа нэгтэйгээр энэ хуулийг баталсан. Бас хагас жилийн өмнө УИХ-ын гишүүдэд олгох 10,10 сая төгрөгий 100, 100 сая болгон нэмэхэд тэд санал нэгдэж байсан билээ. Татвар төлөгчид өөрөөр хэлбэл Монголын эдийн засгийн дийлэнх хувийг нуруундаа үүрч яваа бизнесмэнүүдийн эцсийн найдвар Ерөнхийлөгч байлаа. Хууль батлагдснаас хойш хотод огт үзэгдээгүй Ерөнхийлөгчийг энэ хуульд хориг тавьж магадгүй хэмээн тав хоногийг хуруу даран тоологсод олон байсан. Гэвч тэр эрхэм хориг тавихаас татгалзав. Шалтгаан нь ч бас Амьтны фирм-ийн удирдагч гахайн алим идэхийн төлөөх учирлалтай адилхан байлаа. Түүнээс өөр зүйл хүсэн хүлээгчдийн найд­вар ийнхүү талаар болов. Угаасаа ч үнээнээс сүү гарна уу гэхээс бал гарах биш дээ.

Тийнхүү хуулийн нэрээр хийх төрийн томоохон дээрэмд учрах саад. тотгор үгүй болов. Энэ бол манай улсын хувьд татвараас чөлөөлөгдөх өдрөөр /Tax freedom day/ төрийн зүгээс татвар төлөгчдөд явуулсан илгээмж байлаа.

Ардын эрх сонин 103/383

Л. Мөнхбаясгалан

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button