Дамирангийн Энхбат агсны эрхийг нөхөн хамгаалахыг шаардаж байна

Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн сэжигтэн нь хэтэрхий олон. Энэ хэргийн цорын ганц хохирогч нь С.Зориг агсан мэт боловч түүний араас олон аавын хүү, ээжийн охид хардлага сэрдлэгийн бай болсон. Э.Бат-үүл гишүүн л өөрийгөө чуулганы танхимд Намайг С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт хардаж их зовоосон шүү хэмээн хэлж байгаа болохоос биш энэ үгийг хэлж чадаагүй олон хүн бий. Иймд сэжигтнээр шалгуулж байсан хүмүүсийн дунд эрхээ хамгаалуулах оролдлого хийж байсан хүн тэр бүр байхгүй гэхэд болно. Мэн Оюунаа, Батаа хоёрын эрэл бүх Оюунаа, Батаа нарыг гишгэх газаргүй болгосон. Мэдээж өмнө нь гэмт хэрэг хийж байсан хүмүүсийн хувьд шүү дээ. Ямар ч гэм буруутай үйлдэл нь тогтоогдоогүй олон хэн шоронгийн хаалга татаж, нэр хүндэд нь сэв суусан гэхэд хилсдэхгүй.

Тэгвэл тэдний дунд уг хэргийн золиос болон амь насаа алдсан цорын ганц хүн нь Дамирангийн Энхбат агсан. Гэхдээ бидний мэдэж байгаа нь л зөвхөн тэр хүн. Мэдэхгүй хэчнээн олон хүн Урьдчилан хорих төвд шаналан тарчилж байгааг хэлэх боломжгүй. Хүнд ноцтой гэмт хэрэг үйлдсэн хүн бүрийг С.Зориг агсны амь насыг хөнөө­сөн гэмт хэрэгтэн мэтээр ойлгуулах гэсэн оролдлого удаа дараа гарч байсан. Тэдний нэг нь Д.Энхбат. Түүний өмнө нь хийсэн алдаан дээр дөрөөлж 44-хөн настай залуугийн ирээдүйн хаалгыг хаасан тухай УИХ-ын гишүүд өнгөрсөн долоо хоногийн турш хэлэлцэв. Хүний эрхийн комиссоос боловсруулсан Мон­гол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний тухай илтгэл-2006-г хэлэлцэх үеэр энэ асуудал боссон юм. Анх Д.Энхбат 10 жилийн сурагч байхдаа гэмт хэрэгт холбогдож хүүхдийн хорих ангид ял эдэлж байсан. Улмаар тэр үедээ Цагаан шонхор- ын Ч.Энхтайвантай танилцаж, гэмт хэргийн бүлэглэл бий болгосон гэдэг яриа бий. Гэхдээ энэ бол зөвхөн дам яриа. Тэдний юу хийсэн, ямар холбоотой талаар тодорхой баримт төдий л байдаггүй. Д.Энхбат өвчтэй байх үедзгэ Ч.Энхтайван миний эмчилгээний зардалд туслаж байгаа гэж ярьсныг эс тооцвол. Гэсэн ч С.Зориг агсны амь насыг хөнөөсөн гэмт хэрэгт түүнийг холбож, Батаа гэдэг алуурчин нь Д.Энхбат байжээ гэсэн тамгийг олон нийтийн дунд цацсан юм.

Энэ хэргиин сэжигтэнг оны сонгуулийг урьтаж Францаас баривчлан шоу болгосон гэх хүмүүс бий. Энэ хэрэгт сэжигнээр шалгагдахаас өмнө Д.Энхбат шоронд хоригдож байгаад биеийн байдлын улмаас суллагдсан гэдэг. Улмаар Францад цагаачлахаар очжээ. Гэтэл 2003 оны тавдугаар сарын 15-ны орчимд Парисын нэгэн рестораны өмнөөс Тагнуулийн ерөнхий газрын ажилтнууд баривчилж, элчингийн машинаар Бельги дахь Элчин сайдын яамаар дамжуулан Гер­маны Элчин сайдын яаманд хүргэжээ. Энэ үедээ түүнийг зодож, эрхийг нь ноцтой зөрчиж байсан тухай өмгөөлөгчдөө хэлсэн байдаг. Улмаар Элчин сайдын яамны байранд эрүү шүүлт явуулж, гурав хоногийн дараа МИАТ-ын онгоцоор Улаанбаатарт авчирсан байна. Гэтэл түүнийг Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн тухай ямар ч тэмдэглэгээ байдаггүй. Тэр ч бүү хэл, түүнийг Францаас авчирсан даруйдаа тусгай нууц байранд олон цагаар сандал дээр суулгаж, буугаар элэг рүү нь цохих, хуурамчаар цаазын ял сонсгож, ялын төлөвлөгөөг гүйцэтгэх гэж байгаа мэтээр тарчлааж байжээ. Ийнхүү түүнийг эрүүдэн шүүх ажиллагааг Тагнуулын ерөнхий газрын ажилтнууд дагнан гүйцэтгэж, Дэд бүтцийн сайд асан С.Зориг агсны амь насыг хенөөсөн хэргийг хүлээлгэх гэж оролдсон гэдэг Энэ тухай тэрээр 2003 оны зургадугаар сард албан ёсоор өмгөөлөгчтэй болсон даруй­даа эрүүдийн шүүх ажиллагааны талаар мэдээлсэн. Гэвч Л.Санжаасүрэн өмгөөлөгчид удалгүй төрийн нууц задруулсан гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн 87.1 дүгээр заалтын дагуу эрүү үүсгэж шалгаж эхэлсэн юм.

Уг нь Л.Санжаасүрэн өмгөөлөгч Д.Энхбаттай уулзах үедээ 30 гаруй минутын бичлэг хийж, баримтжуулан олон нийтэд цацснаас өөр илүү үйлдэл хийгээгүй. Түүний энэ үйлдэл нь Д.Энхбатыг хамгаалах цорын ганц итгэл найдвар нь байсан талаар тухайн үед өгүүлж байсан. Хэрэв Л.Санжаасүрэн өмгөөлөгч ил бичлэгийг олон нийтэд цацаагүй бол Д.Энхбат 2006 онд биш харин 2003 онд нас барах байсныг ч үгүйсгэх аргагүй. Гэтэл үүнийг нь Д.Энхбатыг өмгөөлөх явцдаа цугтаа төрийн нууц задруулсан хэмээн үзсэн. Ийнхүү өөрийн эрхээ хамгаалсан сэжигтэн, сэжигтнийг өмгөөлж эрхийг нь хамгаалах гэж оролдсон өмгөөлөгч хоёр төрийн нууц задруулсан хэргээр ял эдэлсэн.

өвчин удаа дараа сэдэрч байсан. Гэсэн ч эмнэлгийн туслалцаа үзүүлэх нь битгий хэл анхны тусламж ч үзүүлж байгаагүй тухай тэрээр НYБ-ын тусгай илтгэгчид хэлж байжээ. Энэ хугацаанд С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт холбогдолгүй болохыг нь тогтоож, Тагнуулын ерөнхий газрынхан хууль бус баривчилгаагаа өнгөлөн далдлахын тулд төрийн нууц задруулсан хэмээх хэргийг тулгасан болохыг Д.Энхбат удаа дараа мэдэгдсэн. Тусгай илтгэгчтэи уулзах үеэр эмчийн үзлэгт оруулахад амьсгал нь хүнд, шээс нь цустай, чичрэх өвчтэй яаралтай эмнэлгийн тусламж авах хэрэгтэй гэсэн дүгнэлт гарчээ.
Ийнхүү тусгай илтгэгчийн шаардлагын дагуу түүнийг Зайсан дахь хорих эмнэлэгт хэвтүүлээд тусыг олсонгүй. Биеийн байдал нь улам бүр дордож байлаа. Рецетив онц ноцтой гэмт хэрэгтэн хэмээн сүржин тодотголтой хорвоог орхисон энэ хүн Монголын хууль хүчний байгууллагын шударга бус үйлдлийн гэрч байсан гэдгийг УИХ-ын гишүүд хэлж байлаа. Хэдийгээр тэрээр гэр бүлийнхнийхээ гар дээр нас эцэслэсэн ч хууль буё барив­чилгааны золиос болсон гэдэг нь тодорхой.
Хууль зүйн байнгын хорооны хуралдаан дээр энэ тухай ярихад цагдаа, прокурорын удирдлагууд Энэ бол бидний хийсэн хэрэг биш.

Тагнуулын ерөнхий газрынхнаас асуу хэмээн өөрсдөөсөө холдуулсан. Харин Тагнуулын ерөнхий газрынхан Д.Энхбаттай холбоотой асуудлыг бид нөхцөл байдалд хаалттай хуралд гэдгээс өөрийг хэлсэнгүй. УИХ-ын гишүүн З.Энхболд Хууль хүчний байгууллагын хууль бус үйлдлийн улмаас хүн нас барсан байхад ингээд зүгээр өнгөрөөж болохгүй. Энд хариуцлагын тухай ярих хэрэгтэй болсон гэж хэлээд ч тусыг олоогүй. Хүний эрхийн комиссын дарга С.Цэрэндорж Хүн хэдийгээр онцгой хэрэгт холбоотойгоор шалгагдаж байгаа ч гэсэн мөрдөн байцаах явцад түүний эрхийг зөрчиж болохгүй. Энэ бол цэвэр хууль зөрчсөн хэрэг мөн хэмээн мэдэгдэв. Ийнхүү Тагнуулын ерөнхий газрын хууль бус үйлдлээс болж Д.Энхбат хорвоог орхисон гэхэд буруудахгүй нь. Монголын хилээр нэвтрүүлсэн тэмдэглэгээ байхгүй, элчингийн машиныг хууль бус баривчилгаанд ашигласан гээд Тагнуулын ерөнхий газрыг буруутгах баримт хангалттай олон.

Улмаар харийн нутагт эмчилгээ хийлгэж, цагаачлахаар очсон хүнийг хулгайлсан тул Франц, Германы тал дургүйцлээ илэрхийлсэн гэх мэдээ ч бий. Тэр үед энэ хэрэгт холбогдсон Парис дахь Элчин сайдын яаманд ажиллаж байсан эмэгтэйг Францаас хөөж, Германы Тагнуулын байгууллагаас мэдэгдэл ирүүлж байжээ. Яг өнөөдөр түүний эрхийг хамгаалж чадаагүй хүмүүс эрхийг нь зөрчсөн хүмүүст хариуцлага хүлээлгэхийг шаардаж эхэллээ. Шаардлага ямар дүнд хүрэхийг мэдэхгүй ч дараагийн хүн Д.Энхбат шиг хохирохгүй байх тэр нөхцөлийг бий болгохын төлөө ажиллах цаг ирсэн бололтой.

Ардын эрх сонин 103/383

Г.Отгонжаргал

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button