Малчдаас бусад нь л жагсах шиг боллоо

Чулуунбаатарын Алдархишиг. Ховд аймгийн Мянгат сумын Баянбулаг багипн малчин. Аав нь 2000 онд гавьяат малчин цол хүртсэн. Анх 1980-аад оны дунд үед тавдугаар ангиасаа гарч мал маллах болсон. Одоо тэрээр 1000 гаруй малтай, гурван хөөрхөн хүүтэй. Эхнэр нь түүнийг эзгүй хойгуур ахуй амьдралыг нь зохицуулаад явчихдаг. Ийнхүү хөдөө нутгийн шинэ малчны яриаг хүргэе. Шинэ гэсний учир нь хөдөөгийн зарим малчид бидний төсөөлж байснаас ч илүү сайхан амьдардаг болсон юм билээ.

-Зун болох болов уу гэсэн горьдлого хүн бүрт л төрөх болж. Танай нутгаар зуншлага ямар байна гэж асуухад халширмаар л байна шүү?

-Өвөл сайхан болсон. Харин хавар хавсарга ихтэй хэцүүхэн л байлаа. Манайх Ховд голын савдагуу жаахан ногоо гарсныг дагаад л нүүж байна.

-Таныг хотод хуралдаж байх хойгуур мал идээг чинь эхнэр тань адгуулах уу?

-Хөлсний малчин залуу бий. Тэр хоёр газарддаггүй юм аа. Бид гурав хэн нэгнийгээ байхгүй үед мал идээгээ зохицуулаад сурчихсан.

-Хүүхдүүд хаана байна. Бодвол гэртээ байхгүй байгаа бололтой?

-Хоёр охин маань аймгийн төвд сургуульд сурдаг. Бага хүү маань өвөө, эмээтэйгээ цэцэрлэгт. Аймгийн төвийн сургууль цэцэрлэг хавьгүй дээр юм билээ.

-Хүүхдүүдээ малчин болгох уу?

-Том охиноо малчин гаргана. Хоёр багыг нь сургууль соёлоор явуулдаг юм билүү гэж бодож байгаа.

-Малчин удмаа таслахгүй байх зорилгоор уу?

-Тийм ээ, энэ хэдэн малыг гээд явах өөрийн хүн хэрэгтэй. Ганц хүүхдээ ч болов дэргэдээ байлгамаар байна. Тэгээд ч би эхээсээ наймуулаа. Зургаа нь мал дагаад сайхан амьдарч байна. Иймээс нэг хүүхдээ мал дээр гаргах хэрэгтэй юм гэж бодоод байгаа.

-Хүмүүс чинь бандиа л малчин болгох сонирхолтой байдаг шүү дээ?

-Голомт залгах ганц хүүгээ боловсрол мэдлэгтэй хүн болгож, хот бараадуулна. Хөдөөний ажилд ганц хүүхэд ганцаардаад байдаг юм. Эмэгтэй хүүхэд бол арай өөр.

-Уучлаарай, тэр охины өмнөөс харамсч байна?

-Малчин хүний амьдрал гэдэг монгол туургатны амьдрал юм чинь юунд нь харамсах вэ. Би тавдугаар ангиасаа мал дээр гараад буруудсан юм алга. Харин ч их хожсон гэж боддог. Иймд охиноо малчин болгохдоо харамсаад байх юм алга. Хоёр дүүг нь өөрсдийнх нь хүслээр явуулна. Цаашид гурван биедээ дэмтэй тустай байх болохоор санаа зовох юм алга.

-За за, энэ бол таны л хэрэг. Сүүлийн үед хөдөө нутагт шинэ хөрөнгөтнүүд төрж байна гэсэн яриа чих дэлсэх болсон. Та ч бас тэдний нэг бололтой?

-Yгүй яах вэ, манай хотонд таван хошуу мал бий. Нийлээд 1000 гаруй болдог юм. Ноолуураа зарахаар жилдээ гурван сая төгрөг олно. Ер нь хүний амьдрал хувь хүнээс өөрөөс нь шалтгаалдаг. Хөдөө хотоо харлуулаад цайны сүүгүй айлууд олон байдаг. Мөн амины цөөн хэдэн малтай айлууд ч бий.

-Олон малтай айл нь малгүй айлуудаа дэргэдээ авдаг болсон юм биш үү?

-Тийм юм ч бий шүү. Манай хувьд нэг хөлс­ний малчинтай. Гол нь би нэг айл 1000-аас дээш малтай байх хэрэггүй гэж боддог. Дунджаар 500-1000-н малтай байхад амьдрал ахуйгаа дээд зэргээр аваад явах боломжтой. Иймд бэлчээр талхалсан олон малтай байх нь дэмий юм билээ. Наад зах нь л нэгээс нөгөө рүү очиж явах хооронд хулгайч нар ганзагалаад давхих нь энүүхэнд.

-Таны энэ үг харин их зөв санаа байна шүү. Сүүлийн үед малчид тооны хойноос үхэн хатан зүтгэх болсон?

-Худаг ус, бэлчээр гээд олон малтай болох тусам зовлон нь улам олон болдог. Малын тоог хязгаарлах тал дээр хүн болгон нэг санаатай байдаггүй нь үнэн. Нэгэнт төрийн буянаар ийм сайхан амьдарч байж тэгж өөртөө илүү зовлон хураагаад яах вэ.

-Хэрэв таны мал 1000-аас даваад эхэлбэл яах вэ?

-Найдвартай хүмүүст төлийн тодорхой хувийг авах хэлбэрээр түрээслүүлнэ.

-Таны 1000 малтай байгаа нь төрийн буян гэснийг ойлгосонгүй?

-Манайх сумын төвөөсөө 45 км-ын зайтай байдаг. Таван км яваад л гар утсаар холбоо барьж болно. Одоо нарны цахилгаан үүсгүүр ажлуулаад гэрэл гэгээтэй, таван суваг үзэж байна. Yүнийг төртэй холбож үзэхээс өөр аргагүй. Хотод амьдрал гоё гэдэг шиг хөдөө нутаг нийгмийн хөгжлийг дагаад их өөрчлөгдөж байна. Монголын төр бидний төлөө ихийг хийсэн. Өнөөдөр Монголын ардчилсан социалист залуучуудын холбооны хуралд иреэндээ баяртай байна.

-Хөдөө жалга жалгаар л нэг том улстөрчид байдаг гэж сонссон?

-Ер нь бол бүх нам л байна шүү. Гэхдээ хотод өрнөж байгаа шиг тийм маргаан мэтгэлцээн болно гэж юу байх вэ.

-Яагаад хотынх шиг улс төрждөггүй гэж?

-Ямар завандаа жагсаал цуглаан хийх вэ дээ.

-Хотынхон завтайдаа жагсаал хийдэг гэх гээд байна уу?

-Тэгж л ойлгоод байгаа. Одоо ч малчдаас бусад нь л жагсаал хийх шиг болсон шүү дээ.

-Би болохоор энд 340 гаруй МАХН-ын идэвхтнүүд цугларсан гэж бодож байгаа?

-Yгүй байх аа, шалгарсан сайн малчид л ирсэн шүү дээ.

-Та МАСЗХ-ны гишүүн биз дээ. Яагаад энэ холбоог сонгосон юм?

-Тийм ээ, 80 жилийн түүхтэй нам. Мэн цаашдаа ч гэсэн итгэж болох болов уу гэж боддог.

Ардын эрх сонин 103/383

Г.Отгонжаргал

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button