Залуу малчид улс төрд орон зай хүслээ

Өсгийтэй гутал дээр догонцож алхах гоё бүсгүй. Араас нь харах нь ээ, тэр өнөөдөр л өндөр өсгийт хөлөндөө углаж буй бололтой. Хичээнгүйлэн алхахыг нь харвал шүү дээ. Харин дэргэд нь том дугуй хээ бүхий үйтэн хуар дээлтэй Монгол залуу. Ажих нь ээ нэлээд бийлэгжүү шинжийн. Саарал кобвой малгай хазгай дугтуулж, өнгө нь гялалзсан шинэ савхин гутал өмсчээ. Хөлс нь цутгаад жаахан зүдэргээнтэй байгаа нь илэрхий. Энэ бол Хөгжлийн төлөө-залуу малчдын улсын анхдугаар зөвлөгөөн-д оролцож буй залуусын телөөлөл. Мөн тэдний дунд дарга малчид ч олон. Ажил хэрэгч хослолоор гангарч, гар утас барьсан малчин залуус. Хазгай зангиа, хайш яаш алхааг нь эс тооцвол тун боломжийн. Мөн ягаан, цэнхэр өнгө бүхий тод өнгийн хослол өмсөөд алт, монетаар гангарсан залуу бүсгүйчүүд ч мөчөөгүй өгөхгүй. Тод будагтай уруул, тоомжиргүй алхаа… саалийн зэлнээ харсан бол танихын аргагүй. Ийнхүү өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт саарал ордны энгийн нэг хэмнэлд хөдөөгийн залуус хөг нэмлээ.

Монголын ардчилсан социалист залуучуудын холбоо, Хөдөө аж ахуйн яамтай хамтарч зохион байгуулж буй энэ зөвлөгөөнд 340 орчим малчин залуу оролцсон. Зарин нэг нь анх удаа хотод ирж байгаа. Тэдний олонх нь саарал ордныг хэн хүний ороод байдаггүй төрийн их өргөө гэж боддог бололтой. Иймээс анх даа хотод орж ирэхдээ уг ордны хурлын танхимд зөвлөлдөж, ирээдүйн тухай санал солилцсондоо баяртай байсан. үүнийгээ сурсан зангаараа Хэдэн малын буянаар төрийн ордонд ордог юм байна хэмээн бахархаж сууна. Цаг агаарын хэцүү хатууг хэлэлцэж, ноолуурын үнэ өсөхгүй байгаад жаахан бухимдуу байна билээ. Дээр нь суурин газрын жагсаал цуглааны учрыг сайн олохгүй байгаа аж. Өөрсдөө өглөөний гэгээнээс үдшийн бүрий болтол толгой өөд татах завгүй ажилладаг болохоор тэр гэнэ. Хотынхон хийх ажилгүй хэтэрхий их завтай байдаг болохоор Сүх ахын талбайд жагсаж, цуглаад байдаг байх гэх үгийг захын малчин хэлнэ. Ийм болохоор ч тэр үү, төрийг шүтэх дуртай.

25-тай залуу Төрийн буянаар ийм сайхан хуралд сууж, төрийн буянаар сайхан амьдарч байна гэхийг сонсвол гайхах хэрэггүй. Харамсалтай нь тэдний хувьд төр гэдэг МАСЗХ байсан гэхэд хэтрүүлсэн болохгүй. Энэ холбооны идэвхтэй гишүүд ирээдүйд МАХН-ын улаан фен болно. Гэсэн ч тэд энэ дүгнэлтэд дургүй байгаа. Учир нь одооходоо улс төрөөс хөндий. Гэхдээ л юм л бол Монголын ардчилсан социалист залуучуудын холбоо гээд л яриад эхэлнэ. Хэдэн малаа дагаад байхад болоод л байдаг юм, болно доо болно гэж хэлэх шигээ МАСЗХ-ны буянаар гэж хэлэх их дуртай.

Yүнийг орхиод нөгөө талаас нь харвал энд ирсэн залуусын олонх нь хөдөө нутгийн шинэ хөрөнгөтнүүд. Аав ээжийнхээ тасалж өгсөн хэдэн малыг хэд нугалан өсгөж ашиг шимээр нь гангарч яваа залуус. Тэдний дургүйг хүргэх цорын ганц үг нь Хөдөө нутагт ч амьдрал алга аа гэх хотын эсэргүүцэл. Энэ үг тэр залуусын амьдралыг тэр чигээр нь үгүйсгэдэг болохоор тэр л дээ. Хэдийгээр олонх нь сургууль соёлоор яваагүй, боловсрол мэдлэг дулимаг ч гэлээ амьдралын хар ухаанд чамгүй суралцаж амжсан. Иймд хэн нэгэн хотын ганган залуу доош нь хийвэл бултаараа эсэргүүцэл зарлахад бэлэн.

Ийнхүү 340 гаруй малчныг нэг дор цуглуулсан зөвлөлгөөний төгсгөлд уриалга гаргав. Бодлого боловсруулагч, шийдвэр гаргагчид болон залуу малчдад зориулж, гаргасан урилгад Бэлчээр, отор нүүдлийн эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгож хөдөөгийн залуусын төлөөллийг улс төрд оруулах, малчид өөр хоорондоо хоршин нэгдэж холбоо байгуулах, мал маллагааны уламжлалт арга ухаанд суралцаж, өрхийн үйлдвэрлэлээс ашиг хүртэх тухай оруулжээ. Энэ уулзалтын үр дүн 2008 оны сонгуулиар ил тод болж болох л юм. Залуу мянгат малчид баг, сумын даргад өрсөлдөж, жалга жалгын том улстөрчдийн тоо 340-өөр нэмэгдэхийг үгүйсгэх аргагүй ээ.

Ардын эрх сонин 103/383

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button