Шинэхэн иргэд хувьцаа эзэмшигчид болно

Энэхүү баярыг тохиолдуулан түүхэн ойн жил төрссн бүх хүүхдэд Үнэт Цаасны Төлбөр Тооцоо Төвлөрсөн Хадгаламжийн Төвд данс нээн тус бүр 10 ширхэг Женко Тур БюроХК-ийн хувьцааг бэлэглэх ажлыг Хүүхдийн Төлөө Үндэсний Төв болон Женко Тур БюроХК-аас хамтран зохион байгуулж байна.
Энэ жилийн Эх үрсийн баярын томоохон гэнэтийн бэлэг болох энэхүү арга хэмжээнд улсын хэмжээгээр 50 000 нялх үр хамрагдаж, эдгээр хүүхдүүдийн ирээдүйд нийт 300 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг дэмжигч байгууллагуудын тусламжтайгаар хийх юм. Энэ талаар БиДиСЕК ХK-ий захирал Д.Даянбилгүүнээс тодруулсан юм. Бичлэгээс үзнэ үү
үideo1
Энэ хувьцаа 18 жилийн дараа хэр хэмжээний мөнгө болох талаар тодруулсанюм бичлэгээс үзнэ үү

Энд дарж бичлэг үзнэ үү

Бяцхан иргэдийн хувьцааг ямар байгууллага дэмжиж байгаа вэ?
үideo2
үideo3

Энэхүү арга хэмжээ нь төрийн байгуулага болон хувьцаат компаниуд санаачлагаар хүүхдийн төлөө хийж буй томоохон санал санаачлага, арга хэмжээ болж байгаа бөгөөд эх орныхоо ирээдүй болсон хүүхэд багачуулд ирээдүйн хөрөнгө оруулалтынх нь эх суурийг тавьж, хөрөнгийн зах зээлд нэвтрэх үүд хаалгыг нь нээн өгч байгаагаараа онцлог юм.

Хүүхэд бүрт шинэ данс нээснээр хөрөнгийн зах зээлд заавал мөнгөтэй баян хүмүүс оролцог биш хүн болгон тэгш эрхтэйгээр оролцож хөрөнгөө өсгөх, орлогын тогтмол эх үүсвэртэй болох боломжтой болж байгаа гэдгийг зохион байгуулагчид онцлон дурдаж байсан. Мөн нөгөө талаас хөрөнгийн зах зээлийн хөгжил нь тухайн улс орны эдийн засгийн хөгжлийн хүчин зүйл болж байдаг учир энэхүү хөтөлбөр нь улс орны хөгжилд оруулж буй томоохон хөрөнгө оруулалт болж буй хэрэг юм.

Энэ хөтөлбөр нь 100-н жил ганц тохиох их ойн хүрээндээ хувийн хэвшлийнхний зүгээс ирээдүй болсон хүүхдүүддээ барьж буй бэлэг төдийгүй нийгэм рүү, тэр дундаа хүүхдүүд рүү хандсан томоохон хөрөнгө оруулалтын эхлэл болж байна.

Өнөөдөр төрсөн 18 бяцхан иргэн хувьцаа эзэмшигч болсон бөгөөд 18 нас хүрсэн хойно өөрөө захиран зарцуулах эрхтэй болох юм байна.

А.Баярмаа Оллоо.МН

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button