Азийн хаалга нээгдлээ
Бизнес Контакт компани хамтран Азийн өдрүүд үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байна. Энэхүү үзэсэглэн худалдаанд бидний өдөр тутам хэрэглэдэг өндөг, наранцэцгийн тос, зөөхий, чихэр, цэвэр ус зэрэг эмчилгээний зориулалттай бүтээгдэхүүний амталгаат худалдаа явагдаж байсан.
Оюутан залууст зориулан ОХУ-ын Эрхүү мужийн бүх их дээд сургуулийн таницуулага явагдаж байсан. Хэрэв ЕБС-ийг төгсөгчид энэ үзэсгэлэнийн болоюсролын хэсгээр аялахад илүүдэхээргүй гэдгийг зохион байгуулагчид онцлон дурдаж байсан. Учир нь та эндээс ОХУ-ын Эрхүү мужийн улсын их дээд сургуулийн хүссэн ангидаа элсэн орох боломж бололцоо, зөвлөгөөг өгч байсан.
Yзэсгэлэн худалдааны үеэр ОХУ-ын зураачдийн яармаг гарсан. Тодруулбал Оросуудын нүдээр Монгол улс сэдьийн доор Монголоор аялж тэрхүү сэтгэгдлээ уран бүтээлдээ буулгасан танил дүр зураг бүхий бүтэлээс бүрдсэн худалдаа болсон.
Үзэсгэлэн худалдааны зорилго нь Монгол ОХУ-ын бизнес эдийн засгийн хамтын ажиллагаа, харилцаа холбоог улам бэхжүүлэн хөгжүүлэхэд чиглэгдсэн бөгөөд долоодохь удаагаа зохион байгуулагдаж байгаа юм. Хоёр улсын худалдаа, бизнес эдийн засгийн харилцаагхөгжүүлэхээр энэ оны 6-р сард гэрээ байгуулахаар бэлтгэл ажилдаа ороод байгаа юм байна.
Энэхүү үзэсэгэлэн худалдаа нь энэ сарын 31-г хүртэд гарах бөгөөд хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрийн үнээрээ хамгийн найдвартайгаар худалдаалагдаж байсан.
А.Баярмаа Оллоо.МН