Монгол ёс заншлын талаах хуралдлаа
тэнгэрийндоорхи Монголчуудын сэтгэлгээ, чадамж сэдэвт олон улсын бага хурлыг Монгол ёс заншил судлалын олон улсын холбоо, Ариун ёс заншил сонин, Нийслэлийн хүүхэд залуучуудын газар, Монгол ёс заншлийн 10 жилийн аяныг зохион байгуулах хороо хамтран зохион байгуулж байна.
Энэхүү олон улсын бага хуралд АНУ, Малайз, Тайландаас төлөөлөгчид хүрэлцэн ирж оролцож байгаа бөгөөд хурлын талаар Монгол ёс заншил судлалын олон улсын холбооны ерөнхийлөгч, Академич, Шинжлэх ухааны доктор, профессор Б.Бадамсэрээжидээс тодруулсан юм. Бичлэгээс үзнэ үү
үideo1
үideo2
Олон улсын бага хурлын үеэр Монголчуудын шүтэн барилдах ёсонд эмэгтэйчүүдийн гүйцэтгэх үүрэг МЁЗСОУХ-ны ерөнхиилөгч Ac.DrSc.Prof Б.Бадамсэрээжид, Чингис хааны байлдан дагуулалтанд хооллолт нөлөөлсөн нь DrSc.Prof Г.Лхагваа, 25 Монгол хүний нөөц чадавхыг чадваржуулах нь чадварын түвшин ШУТИС-ийн ХУС-ын нийгмийн ажил,психоанализын профессоруудын ахлагч DrSc.Prof Б.Даваажав, Монголын Нууц Товчоонд соёл судлалын анолиз Монголчуудын сэтгэлгээний архитивыг олж илрүүлэх нь философийн багш магистрат М.Ганжаргал 16.15 Хий Шар Бадгана ба Мемёром байгууламж Монос группын зөвлех. доктор профессор Амбага, Хүүхдийн хөгжлийн асуудалд НХЗГ-ын дарга С.Алтанцэцэг, Байгаль хамгаалахад гүйцэтгэсэн Монголчуудын уламж;лалт ариун ёс заншил DrSc.Prof Г.Очирбат, Монгол төрийн ёс уламжлал УБДС-ийн гэр бүл судлалын тэнхим МСТөсийн эрхлэгч DrSc.Prof Г.Намжил, Залуучуудын хөгжлийн өнөөгийн тулгамдсан асуудалд МАСЗХолбооны ерөнхийлөгч Б.Занданшатар нар илтгэл тавьсан.
Мөн хурдын үеэр зөвлөлөөс нэгэн тогтоол гарч хэд хэдэн иргэнийг шагнасан. Тодруулбал МУГЖ Ц.Чулуунцэцэгийг Монголын үндэсний шилдэг дуучин өргөмжлөл, Ариун үйлстэн алтан медалиар, МУСТА Л.Сүхбаатар Монголын үндэсний шилдэг саксофон хөгжимчин өргөмжлөл, Ариун үйлстэн алтан медалиар, Шинжлэх ухааны доктор, профессор С.Буднямыг Номч мэргэн гүүш, Груван гал трейд ХХК-д Монголын шилдэг байгууллага өргөмжлөлийг тус тус гардуулсан юм.
Өнгөрсөн хугацаанд Монголын ёс заншил судлалын олон улсын холбоо 1999-2004 онд ёс заншил цээрийн ёсыг 85 мянган сурагч, залуучууд болон иргэдэд суртачилсан байна. Тодруулбал Дорнод, Дундговь, Хэнтий, Говьсүмбэр, Төв аймаг болон нийслэлийн есөн дүүргээс нийгмийн эмзэг бүлгийн 178 залуусыг 2001-2004 онд үнэ төлбөргүйгээр дээд боловсрол олгон төгсгөж өөрийн ажилтнуудыг бэлтгэн авсан ажээ. 2004.06.18- аас 2014.06.18 хүртэл хугацаатай Ариун ёс заншилаа төгс эзэмшицгээе аяныг орон даяр хоёр дахь жилдээ явуулж байгаа бөгөөд ажлаа товч дүгнэж ард түмэн, төр улсын удирдлагууд болон холбогдох, яам газруудад мэдээлэж байгаа гэнэ.
А.Баярмаа Оллоо.МН