Бороонд ганцаараа
Хунгийн дэгдээхэй Хайрыг хүндэл хэмээн дуулан гарч ирсэн хамтлаг бол Татар. Өөрийн гэсэн шинэ өнгө аяыг Hip Hop урсгалд дунд тогтоогоод амжсан хамтлаг бөгөөд Япон улсад хүртэл өөрийн тоглолтоо хийгээд амжсан билээ.
Сонорын хүүхдүүд хэмээн овоглогддог Татар хамтлагийн талаар Сонор рекордсийн захирал Б.Чулуудай ийнхүү ярьж байна.
үideo1
Ирэх сарын 16-нд гадаа талбайд тоглогдох бөгөөд хамгийн доргио бөгөөд жинхэнэ амьд Хип хоп тоглолтыг үзүүлэнэ хэмээн хэлж байсан юм.
Бороонд ганцаараа тоглолтын онцлогыг сонирхуулж Татар хамтлагийн ахлагч Д.Батзаяа ийнхүү ярьж байна.
үideo2
Нийт дээ 19 дуу багтсан Бороонд ганцаараа цомог нь 2999 төгрөгөөр худалдаалагдаж байгаа аж. Өмнө нь гаргаж байсан дуу болон шинээр хийгээд байгаа уран бүтээл нь уг цомогт багтсан бөгөөд тоглолтын тасалбар нь цомгийг дагалдаж ирж байгаа аж.
Шинээр гарч байгаа цомогийн онцлог талаас нь дурдаж Татар хамтлагийн гишүүн Ч.Жаргалсайхан ийнхүү ярьж байна.
үideo3
Hip Hop холбоотой тэр бүр хамтраад байдаггүй Татар хамтлаг энэ удаад Hip Hop холбоонд харьяалагддаг хамтлаг дуучидыг хүндэтгэлийн суудалд залан өөрийн тоглолтыг сонирхуулах ажээ.
Т.Оргил /olloo mn/