Дэлхийн шилдэг модел шалгаруулах тэмцээн МУ-д болох магадлал өндөртэй байна
үндэсний хувцасаараа тэргүүн шагнал, Танзани Улсын Килиманжаро шагнал Дэлхийн топ модель Б.Гантогоо Дэлхийн шилдэг моделиудад эх орноо сурталчилан таниулж байгаа билээ. Тодруулбал Англи улсад төвтэй, 61 жилийн түүхтэй Мисс-Дэлхийн Аялал Жуулчлалын Xoлбoo-/Miss Tourism World/-ны төлөөлөгчид Монгол улсад зочилж байгаа. Зочдын бүрэлдэхүүн
• Мисс-Дэлхийн Аялал Жуулчлалын Холбоо- /Miss Tourism World7-ны Англи Улс дахь Дэд Ерөнхийлөгч, Англи улсын иргэн Дэвид Синк/Daүid Singh/
• Model of the World-2006 тэмцээний тэргүүн байрын шагналт, дэлхийн топ модел, Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын иргэн Ханри /HENRI ҮAN SCHALKWK/
• Miss Bikini World-2005 тэмцээний тэргүүн байрын шагналт, Бразил улсын иргэн Кристиана Виазоли /Cristiana Biazioli/ нар өнгөрсөн амралтын өдрүүдэд Монгол улсад хөл тавьсан бөгөөд өнөөдөр Ерөнхий сайд М.Энхболд хүлээн авч уулзсан.
Уулзалтаар Монгол улсад энэхүү олон улсын нэр хүндтэй тэмцээнийг зохион байгуулах боломж бий эсэх, төр засгаас хэрхэн дэмждэг талаар зочид судалж үзсэн бөгөөд сэтгэлд нь нийцсэн бололтой байсан тухай зохион байгуулагчидад ам алдсан байна. Энэ талаар зохион байгуулагч Д.Бямбацэцэгээс тодруулсан юм. Бичлэгээс үзнэ үү
үideo1
үideo2
үideo3
Зочид маргааш Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийг зохион байгуулах үндэсний хорооны дэд дарга Сү.Батболд, ЗТАЖ-ын сайд Ц.Цэнгэлтэй уулзах юм. Жуулчид эх үрсийн баярыг Монгол улсад тэмдэглэх бөгөөд Хүүхэд асран хүмүүжүүлэх төвөөр зочилж өдрийг өнгөрүүлэх ажээ.
А.Баярмаа Оллоо.МН