Азийн хаалга боловсрол болон жижиг дунд үйлвэрлэл эрхлэгчдийг дуудаж байна
ОХУ-ын Эрхүү мужийн томоохон их дээд сургуулийн таницуулага явагдаж сонирхсон хүүхэд залуучуудад шаашаалтай зүйл болсон юм. Сүүлийн үед манайхан гадаад руу гарч боловсрол эзэмжих нь олон болсон. ЕБС-иа төгсөөд аль нэг орны чанар сайтай суруульд бакалвар болон магистр, докторын зэрэг горилох нь өнөө үеийн залуусын нэр төрийн баталгаа болоод байгаа билээ. Чанартай сургалт танил орчин болох ОХУ-ын Эрхүү мужийн их дээд сургуулиуд өөрийн танилцуулгаа Азийн хаалга үзэсгэлэнгийн үеэр хийж байсан юм.
Эрхүү мужын Олон Улсын Аялал Жуулчлалын Их Сургууль
Өнөө үед хаана хаанаа аялал жуулчлалын салбар хурдтай хөгжиж байгаа энэ үед Эрхүү муж болон Монгол улс хоорондын аялал жуулчлалын чиглэлээр хамтран ажиллаж, мэргэжилтэн бэлтгэх тал дээр хамтран ажиллах бүрэн боложтой болоод байна.
Эрхүүгийн Улсын Их Сургууль
1918 онд анх үүдээ нээж оюутанаа хүлээж авсан тэр цагаас хойш мэргэжлтнүүдийг тасралтгүй бэлтгэж байгаа сургууль аж. Орос хэлийг заах сургууль бөгөөд Монгол улсаас нийт дээ 10 мянга гаруй оюутан уг сургуулийг төгссөн аж.
Эрхүүгийн Улсын Багшийн Дээд Сургууль
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт сургууль аж. Багш бэлтгэх сургалтаар үлй ажиллагаагаа явуулдаг аж.
Урлагийн Их Сургууль
Манай Дүрслэх урлагийн дээд сургуультай хамтран ажиллах гэрээ байгуулсан сургууль аж. Гол төлөв Италийн урлаг судалдаг бөгөөд цаг хугацаа хувисан өөрчлөгдөж шинэ зүйл гарч ирэхийн хирээр орчин үетэй хөл нийлүүлэн орчин үеийн урлаг судлалыг одоо түлхүү сургалтандаа үздэг аж. Манай улстай хамтын ажиллгаагаа улам өргөжүүлэхийг сургуулийн захиргаанаас анхаарч байгаа аж. Энэ удаагийн Азийн хаалга үзэсгэлэн яармагт хоёр улсын дүрслэх урлагийн сургуулийн багш оюутнуудын хамтарсан үзэсгэлэн дэлгэгдсэн байгаа юм.
Эрхүүгийн Зам Холбооны Их Сургууль
Урьд нь Төмөр замын дээд сургууль байсан бөгөөд Монгол улсаас өнөөдрийн байдлаар 90 гаруй хүн суралцаж байгаа аж.
Техникийн Их Сургууль
Бусад улстай харицуулвал манай улсаас олон тооны элсэгч авах хүсэлтэй ирсэн гэдгээ хэлж байсан юм. Техник техинологийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэн гаргадаг юм байна.
Дээрхи сургуулиудаас гадна муж болон улсын хэмжээнд үйлдвэрлэл үйлчилгээ явуулдаг компаний төлөөлөгчид энэ удаагийн үзсгэлэнд оролцож байна.
Механик завгарын үйлдвэр
Уул уурхайн чиглэлээр Монголоос хамтран ажиллах түнш хайж байгаа. Машин болон үйлдвэрийн техник техинологийн засвар үйлчилгээ эрхэлдэг компани.
Си импекс компани
Тос тосолгооны чиглэлээр үйл ажиллгаагаа явуулдаг компаний хажуудаа өөрийн гэсэн жижиг цех ажиллуулдаг байна.
Гэр ахуйн барааны үйлдвэр
Гэр ахуйн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компани аж. Энэ жилдээ багтан Улаанбаатар хотод өөрийн төлөөлөгчийн газраа нээх юм байна.
Чихрийн болон Янта масло тосны үйлдвэр
Бидний хэдийнээ танил болсон Муму чихрийн үйлдвэрлэдэг үйлдвэр ирсэн юм. Ургамалын болон масло үйлдвэрлэдэгээрээ монгол түмэнтэй танил болсон уг байгууллга нь энэ удаад шинэ төрлийн кетчуп нийлүүлэх зорилготой ирсэн байна.
Энэ мэт хүний ахуй амьдралд хэрэг болохуйц үндэсний үйлдвэрүүд гадаадад гарц хайн Монголоос гараагаа эхэлж байгаа нь энэ юм. Азийн хаалга үзэсгэлэн нь манай улсад энэ жил 7 дахь удаагаа нээгээд байгаа юм. Жилээс жилд оролцож буй үйлдвэр компаниуд нь нэмэгдэж байгаа энэ үзэсгэлэнгээс манай улсын жижиг дунд үйлдвэрлэл эрхэлж буй аж ахуйн нэгжүүд туршлага судалж ихээр хамрагдаж байлаа.
Азийн хаалга үзэсгэлэн яармаг нь бидний яртж сурсан РЦХК-д энэ сарын 31-ны өдрийг дуустал үргэлжлэх юм.
Т.Оргил /olloo mn/