Хүүхдээр хурдан морь унуулахаа больё

Хурдан морьд барианд ирэхийг харах үнэхээр бахдам сайхан. Энэ бол наадамчин олны сэтгэлд тодхон дүр зураг.

Гэтэл биднийг морьд харж, баясч байхад хэдэн хүүхдийн эцэг, эх хүүхдээ эрүүл ирээсэй хэмээн байж сууж ядан, хэдэн хүүхэд өвдсөн, шаналсандаа уйлдгийг хэн ч үл мэднэ. Наадам бүрээр л хүүхдүүд гэмтэж, золгүй нэг нь энэ хорвоог орхидог гэхээр харамсмаар ч, аймаар ч. Дэгсдүүлж хэлбэл, тэд ажлаа хийж яваад бэртэж, гэмтэж, бүр хорвоог орхидог гэж учир мэдэх хүмүүс ярьдаг юм билээ. Энэ бол аймшигтай бөгөөд эмгэнэлтэй. Бидний өвөг дээдэс эрт үеэс хүүхдээр морио унуулж уралдуулдаг уламжлал тогтоосон. Энэ уламжлалыг бид эвдэж чадах нь юу л бол. Гэхдээ анхаармаар, анзаармаар зүйл их болж. XXI зуунд хүүхдээр морь унуулж уралдуулна гэдэг тэвчишгүй хөдөлмөр хийлгэж буйн нэгэн илрэл гэж үздэг болсон. Тэвчишгүй хөдөлмөр гэдэг хүүхдийг уул уурхайд ажиллуулсантай дүйцэхүйц хүнд хөдөлмөр. Тэгэхээр Монголчууд бид хүүхдээрээ ийм л ажил хийлгэж байна гэсэн үг юм. Хэрвээ бид дэлхий нийттэй хэл нийлүүлэн алхахыг хүсвэл хүссэн ч хүсээгүй ч уламжлалаа эвдэх хэрэг гарах нь. Үгүй ядаж л улсын наадмаараа хүүхдээр морь унуулчихаад, бусад үед зохион байгуулдаг уралдаанд мэргэжлийн морь унадаг хүнтэй болбол ямар вэ. Нэгэнт л бид уламжлалаа эвдэж чадахгүйгээс хойш энэ саналыг гүйцэлдүүлбэл хэн хэндээ ашигтай байх.

Өнгөрсөн хоёрдугаар сард өвлийн тэсгим хүйтэнд нэлээд хэдэн уралдаан болсон санагдана. Энэ үеэр олон хүүхдийн хөл, гар, нүүр нь хөлдсөн гэж хэл ам гарсан. Гэтэл одоо үүнийг хэн ч дурсахгүй байгаа. Баячууд хүүхдүүдээр зугаагаа гаргаж байна гээд л хэсэг сүржигнээд өнгөрсөн. Хэрвээ дээрх саналыг хэрэгжүүлбэл иймэрхүү хэл ам гарахгүй л байх. Сүүлийн гурван жилд 20 гаруй хүүхэд хөл, гараа хөлдөөж, гурван хүү хөлөө тайруулахдаа тулаад байгаа аж. Харин жилд 500 орчим уралдаан болж, 150 мянган хүлэг тоосоо өргөж, 50 мянган уяач морьдоо уядаг гэсэн тоос бий. 150 мянган хүлгээс хэдэн хүүхэд унаж бэртдэгийг энд тооцвол аймшигтай тоо гарч ирнэ гэсэн үг.

Өнөөдөр мөнгөтэй хүмүүс морь уяж уралдуулдаг болоод буй. Тэд яагаад дэлхий нийтийн жишгийг дагаж болохгүй гэж. Япон, Англи, АНУ зэрэг морин уралдаан өндэр хөгжсөн оронд мэргэжлийн морь унагч байдаг. Баячууд нь жижиг биетэй, хөнгөн жинтэй хүн олоод, түүнийгээ цалинжуулж морио унуулдаг байх жишээтэй. Бүр тэр хүнээ бүх насаар нь даатгалд хамруулж доргилтоос болж үүссэн өвчнийг нь эмчлэх гэрээ хийдэг. Учир нь, хурдны морь унаж буй хүний элэг, бөөр нь ямар нэгэн хэмжээгээр доргилт авч өвчилсөн байдаг аж. Монголд ч ялгаагүй хурдан морь унадаг хүүхдүүдийн эрхтэн нь тодорхой хэмжээгээр гэмтсэн байдаг. Энэ баримтаар нотлогдсон зүйл. Энэ сарын 2-нд хурдан морь унагч хүүхдүүдийн чуулган болсон. Чуулганд зуун хүүхэд оролцжээ. Тэднийг шинжилгээнд хамруулахад 76 хувь нь элэг, бөөрний доргилттой гэсэн онош гарч. Бидний ирээдүй ийм л байна. Мэргэжлийн эмч нарын ярьснаар, Одоо энэ хүүхдүүдэд өвчин зовиур илрэхгүй ч, нас ахиад ирэхээр бөөр, элэгний доргилтоос үүссэн өвчин бүх эд эрхтэнд нь нөлөөлж эхэлнэ. Эдгээр хүүхэд 50 ч насалж чадахгүй болов уу гэж билээ. Миний л мэдэхзэр багадаа морь унаж байсан хүмүүс янз бүрийн өвчтэй болдог нь нэгэнт батлагдаад буй. Мориноос унаад гурав, дөрвөн жилийн дараа тархины доргилттой гэсэн оноштойгоор мэдрэл муутай болсон хүмүүс хөдөө, хотгүй байдаг юм билээ.

Энэ жил их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ой тохиож буй. Урьд жилүүдийнхээс илүү олон морь уралдуулна гэсэн. Цаад утгаараа олон хүүхэд бэртэж, гэмтэх магадлал өндөр байна гэж ойлгож болох. Уг нь бол үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааны дүрмийн 3.1.1-т уралдах морийг долоогоос дээш настай, морь унаж давхиулж сурсан, эрүүл хүүхдээр унуулах гэсэн заалт бий л дээ. Гэхдээ энэ заалт ихэнхдээ хэрэгждэггүй гэхэд хилсдэхгүй. Учир нь, долоогоос дээш насны хүүхэд биеэр том байдаг учир уяачид ихэвчлэн долоо хүртэлх насны хүүхдээр морио унуулдаг. Мөн 3.1.2-т хурдан морины эзэн, уяач нар хүүхдийг ослын даатгалд заавал хамруулсан байна гэсэн байдаг. Бас л дулимагхан л заалт. Мориноос унасан хүүхдийн бие тэр дороо өвддөггүй гэж түрүүн хэлсэн. Чанга уналаа гэхэд л унасан хүүхдийн гар, хөл хугараад л өнгөрнө. Хүүхэд тухайн үедээ л нөхөн төлбөр аваад өнгөрдөг. Гэтэл нас ахих үед бэртлээс үүссэн өвчнийг даатгалын байгууллага, морины эзэн хоёр төлөхгүй нь лавтай.
Бас дүрмийн 2.5.3-т унагч хүүхдийг ослын даатгалд хамруулсан байдал, хүүхдийн хамгаалалтын малгай, цээживч, өвдөг, тохойны хамгаалалт, хүүхдийн гуталд таарсан хамгаалалт бүхий дөрөө зэргээр хангасан эсэхийг хянаж, уралдааны аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авах гэсэн заалттай. Ийм заалт байдаг ч хүүхдүүд сайндаа л хамгаалалтын малгай өмсдөг. Харин цээживч тохойны хамгаалалттай уралддаг хүүхэд цөөн. Хурдан морины уралдааныг нэг талаар уламжлалт спортын арга хэрэгсэл гэж үзэж байгаа ч нөгөө талаараа эрсдэлт нөхцөл байдлаас улбаалан хүүхэд энэ спортод оролцохдоо бүрэн хамгаалагдах эрхтэйг хаана хаанаа хүлээн зөвшөөрөх цаг нь болсон санагдана. Хэрвээ бид хурдан морины спортоо хөгжүүлэх хэрэгтэй бол хүүхдээр морь унуулдгаа болиулах цаг нь иржээ. Жижиг биетэй, жин багатай, ажилгүй хүмүүс монголоор нэг бий. Ер нь тэднийг мэргэжлийн морь унагч болохыг хэн ч үгүйсгэхгүй биз ээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button