Ардчилсан нам бүлэг, фракциас ангижрах алхам хийлээ.

Эрчүүд эмэгтэйчүүдиин квотоос шомбодох санаатай

Ардчилсан нам өчигдөр үндэсний зөвлөлдөх хороо /ҮЗХ/-ныхоо ээлжит XIX хурлыг хийв. Уг нь түүнийг өглөө 10 цагаас эхлүүлэхээр товлосон ч гишүүд увж цуварсаар 11.45 цагт сая ирц гүйцсэн юм. Ардчилсан намын сайн харилцаатай Английн консерватив намын тэлөөлөгч Хью Робертсон нарын хоёр хүн хурлыг сонирхохоор ирснийг намын дарга Ц.Элбэгдорж танилцуулав. Тэр хоёр монголчууд цаг барихдаа тааруухан гэдгийг жинхэнэ утгаар нь мэдрэх шиг болно лээ. Арай хийж цугларсан гишүүдээсээ Ц.Элбэгдорж дарга орой 17.00 цаг хүртэл хэлэн дээрээ юм тавихгүй байх ам тангаргийг нь аваад хуралдааныг эхлүүллээ. Өмнө нь хэвлэлийнхэнд эхлэл нь нээлттэй төгсгөл нь хаалттай байдаг байсан ҮЗХ-ны хурал энэ удаа хаалга үүдээ бү¬рэн дэлгэсэн ч сэтгүүлчид төдий л олон харагдсангүй. Ардчилсан намын отгон гишүүн, УИХ-ын гишүүн Х.Баттулга хуралдаанд ирсэн байв.
Хурлын даргаар Ардчилсан намын дарга Ц.Элбэгдорж, ерөнхий нарийн бичгийн дарга Ш.Түвдэндорж, УИХ-ын гишүүн Б.Мөнхтуяа нарыг сонгоод ҮЗХ-нд шинээр сонгогдон орж ирсэн гишүүдийн бүрэн эрхийг батламжлах ажилд орсон юм. Нийт 71 шинэ хүнээр ҮЗХ цус сэлбэж буйн дотор УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл, Н.Батбаяр, УИХ-ын гишүүн асан, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Б.Дэлгэрмаа нарын нэр дуулдав. Шинэ хүмүүсийн нэрсийг дуудан батлуулж байх зуур Архангай аймгийнхны дотроос зарга үүслээ. Архангай аймгийн намаас ҮЗХ-нд сонгогдсон Мөнхбатын оронд дэмжлэг аваагүй Э.Пүрэвдуламын нэр ороод ирснийг УИХ-ын гишүүн Н.Батбаяр илрүүлээтхэв. Харин эрхэм гишүүн Р.Гончигдорж эмэгтэйчүүдийн квоттой суудал дээр эрэгтэй хүн гарч ирсэн тул сонгогдох эрх авсан гурван хүнээс хамгийн бага санал авсан нэгийг нь хассаныг тайлбарласан. Гэвч гишүүн Н.Батбаяр ҮЗХ-нд 50 эмэгтэйг сонгоно гэсэн ч тоо нь түүнээс олон болсон тул Архангайн тэр суудал эрэгтэй, эмэгтэй хэнийх ч байж болно хэмээн мөчөөгөө тавихгүй янзтай. Гэвч Эмэгтэйчүудийн квоттой суудал 50 байх ёстой. Харин эрчүүдтэй өрсөлдөөд ялж гарч иреэн эмэгтэйчүүд тэр тоонд орохгүй. Эмэгтэйчүүд 50 суудлаас илүү болжээ гээд хасаад байж таарахгүй гэж Р.Гончигдорж гишүүн тайлбарласны хүчинд асуудал нааштай эргэсэн ч энэ удаа Э.Пүрэвдуламыг батламжилсангүй.
Түрүүчийн ҮЗХ-ны хуралдаан дээр Б.Дэлгэрмаа даргын таван цаг мэтгэлцэн байж олж авсан 50 эмэгтэйн квоттой суудлаас эрэгтэй гишүүд энэ мэтээр эвийг нь тааруулж шомбодоод байх санаа бий л бололтой. Нийслэлийн Баян-зүрх дүүрэг дээр бас нэг суудлын маргаан гарсан ч дүүргийн намын дарга Т.Мөнхбаяр Ард Аюуш шиг тэмцсээр Н.Хүрэлсүхийг ҮЗХ-нд сонгуулж чадлаа.
Үүний дараа Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөлд сонгогдсон 29 ги-шүүнийг батламжилсан юм. Аймаг, нийслэлийн дүүргүүдээс УИХ-ын гишүүн Н.Батбаяр, А.Бакей, Ц.Баярсайхан, Г.Батхүү, С.Баярцогт, Д.Одхүү, Д.Ганхуяг, Б.Батбаатар, Төмөр замын хэрэг эрхлэх газрын
дарга Да.Ганболд асан Д.Дорлигжав, Н.Алтанхуяг нар Гүйцэтгэх зөвлөлд сонгогдлоо. Харин санал хураахад Б.Дэлгэрмаа дарга Нэг ч эмэгтэй хүн алга хэмээн татгалзсан санал өгөв.

Р.Эрдэнэбүрэн гишүүн Ардчилсан намыг сонгожээ

Намын дарга Ц.Элбэгдорж үг хэлэхдээ ингэж дурдав. Дундговьд болсон уулзалт дээр УИХ-ын гишүүн Р.Эрдэнэбүрэн ингэж ам алдсан гэнэ. Ер нь хөдөөгүүр Эх орон намаас олон хүн гарч Ардчилсан намд бүл нэмж буй гэсэн. Ц.Элбэгдорж дарга наран ургах зүгээс эхлэн Намын шинэтгэлийн аян-ыг эхлүүлж зуүн болон говийн аймгуудад ажилласнаа гишүүддээ танилцууллаа. Энэ үеэр Хувьсгалт намын эрх барьж байгаа аймгуудад цаг зогссон мэт байдал харагдсан гэнэ. Орон нутгийн гишүүд олон жилийнх нь хөдөлмөр, тэмцлийн үр дүнг завшин УИХ-д сонгогдчихоод намаасаа гардаг, шинэ нам байгуулаад явчихдаг нөхөдтэй хатуу хариуцлага тооцохыг намын даргадаа анхааруулсан байна. Намаа хаяад явчихдаг нөхөд УИХ-ын гишүүнээсээ ч давхар татгалзах ёстой гэж жирийн гишүүд үзэж буй аж. Ардчилсан нам анх удаа хуучин бүлэг, фракц, экс намуудын шинж чанараар биш, намын хороодыг төлөөлсөн ҮЗХ, Гүйцэтгэх зөвлөлтэй болсныг намын дарга онцоллоо. Ардчилсан намд итгэх хүмүүсийн итгэл нэмэгдэж байгааг, Авилгын эсрэг хууль гаргаж, авилгатай тэмцэх тусгай байгууллага бий болгохын төлөө ажиллахяа намын дарга хэлсэн үгэндээ дурдаж байв. Бас төрийн албыг намын гишүүнчлэлтэй холбодгийг болихыг уриалсан.
МАХН ялагдлаа хүлээсэн гэв

УИХ-ын 46 дугаар тойргийн нөхөн сонгуулийн товыг МАХН олонхиор хүч түрэн хойшлуулсныг Ардчилсан намын дарга МАХН ялагдлаа хүлээсэн гэж онцлов. Үндэсний эв нэгдлийн Засгийн газар өөрийн гэх мөрийн хөтөлбөргүй, танхимын гишүүд нь улс төрийг театр болгон хувиргаж өөр өөрийн тоглолтыг хийж байна гэж тэрээр хэлсэн. Тэд төрийн ажилд хоноцын сэтгэхүйгээр хандаж байгаа мэт сэтгэгдэл Ц.Элбэгдорж даргад төржээ. Олсон ашгийг богино хугацаанд тараах асуудал хэлэлцэж байна. Улс оронд тулгамдсан хүнд хэцүү асуудлаас тойрч байна. Алт, зэсийн гэнэтийн ашгийн татвар зөв, буруу алин болохыг Монгол Улсын Ерөнхийлөгч хэлж чадахгүй байна. Нэг бол манай төр дампуурсан, эсвэл ажлаа хийж чадахгүй байна. Монголын төр барьцаанд орлоо. Ажлаа тодорхой болгоё. 2006 оныг өршөөл үзүүлэх жил болгож алдаж эндсэн хүүхэд, эмэгтэйчүүд, ахмадуудад өршөөл үзүүлээсэй. Харин авилгад автсан төрийн албан хаагчдад өршөөл бүү үзүүлээсэй гэж Ардчилсан намын дарга хэллээ. Харин УИХ-ын гишүүн Д.Одхүү намыг шинэчлэх гэдэг дээр хүчирхэгжүүлэх гэдэг үг нэмэхгүй бол манай намыг хуучирчихсан гэж хүмүүс ойлгоно шүү гэж байсан.

Гүн хөх дэвсгэр дээр алтан шонхор дэвүүлж…

Ардчилсан намынхан Америкийн иргэний паспорт шиг гоё батлахтай болох загвар гаргажээ. Шинэ бэлгэдлээ намын сүлд гэж нэрлэх санал ч бий аж. Уламжлалт бэлгэдэл болох гал, нар, cap, зэндмэнэ тэргүүтэн дээрээ нэмж зулай дээрээ гал, нар, сартай, энгэртээ зэндмэнэтэй, хөлдөө Алун гоо эхийн эвийн таван сум атгасан алтан шонхор шувуун сүлдтэй болохоор Эрдэнэбилэг гэдэг зураачаар загвар гаргуулжээ. Гүн хөх дэвсгэр дээрх алтан шонхор их л гоё харагдаж байв. Хэтэрхий олон, толгой эргүүлсэн бэлгэдэлтэй байх нь дэмий гэсэн байр суурьтай гишүүд ч байсан.
ҮЗХ-ны хурлаар нийт 10 журамд өөрчлөлт оруулахаар болсны нэг нь энэхүү бэлгэдэл байсан юм. Харин дараагийнх нь нийслэл, аймаг, дүүрэг, сум, хорооны Ардчилсан намын дарга, нарийн бичгийн дарга нь УИХ-д нэр дэвшихгүй гэсэн журам байв. Орон нутгаа бэхжүүлэх үүднээс ийм арга хэмжээ авч байгаа гэнэ. Нийслэлээс мөнгө, хөрөнгөтэй эрхмүүд очиж аймаг, сумын намын дарга болчихоод, эцэст нь УИХ-д сонгогдоод алга болдог. Ард нь зуун задгай намын байгууллага үлддэг тул ингэхэд хүрчээ. Гишүүн Э.Бат-үүл 2008 оны сонгуулийг алдвал баларна шүү. Орон нутгаа алдаж болохгүй. Манайхаас гарсан нам олон байна. Тэднийг сөрөх ганц хүч нь орон нутаг. Тэндхийн намын байгууллагыг чулуу болгож шинэ намууд шургах зайгүй болгох ёстой гэж байв. Хэрэв ингэвэл чадалтай хүмүүс орон нутагт ажиллахаас зайлсхийх болно гэсэн болгоомжлол байсан ч орон нутгаа бодох сэтгэл гишүүдэд давамгайллаа. Мөн тухайн шатны намын байгууллага аль нэг фракц, бүлэглэлийн эрх ашигт үйлчлэхгүй гэсэн заалтыг журамд оруулахаар болов.
Хуралдааны төгсгөлд Х.Тэмүүжинг Намын байгуулалтын, Ц.Сүхбаатарыг Гадаад харилцааны, А.Баатархуягийг Олон нийттэй харилцах нарийн бичгийн даргаар сонголоо.

Ардын эрх сонин 104/384

Д.Оюунцэцэг

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button