Г.Янсанжав Валютын ханшийг ченжүүд тогтоодог нь хуульд нийцэх үү
Сүүлийн үед улс төр, эдийн засаг хоёр өөр салбар хоорондоо хэтэрхий нягт холбогдох болсон талаар шүумжлэн ярих боллоо. Энэ талаар таны бодлыг сонсоё?
-Манай удирдах албаны хүмүүс тэр бүр эдийн засгийн нарийн мэргэжлийн бус байдаг учраас зарим нэг зүйлийг хэлмээр санагддаг. Нийгмийн суурь нь эдийн засаг, нийгмийн давхарга нь улс төр байдаг. Энэ хоёроос л нийгэм бүрэлдэж, хөгжлийн гол хүчин зүйл болдог. Нэгэнт эдийн засаг нийгмийн суурь болж байгаа цагт эдийн засгаа л хөгжүүлэх хэрэгтэй. Гэтэл одоогоор давхарга нь сууриасаа илүү хүчтэй үйлчлээд байна. Ингэхлээр байшин барилгаар бол хана туурга нь савлаад байхаар суурь нь ганхах нь аргагүй.
Үүнийг манай улстөрчид бүхэлдээ ойлгоосой гэж бодож явдаг. Эдийн засаг нийгмийн суурь учраас нийгмийг бүхэлд нь хамарна. Юуны өмнө гадаад худалдаа, импорт, экспортын барааны үнэ, валютын ханшийг хэрхэн тогтоосноос бараа бүтээгдэхүүний үнэ хэлбэлзэж, худалдан авагч ард түмний нуруун дээр ирж байгаа юм.
Ийм учраас валютын ханшийг тогтоох явдал төр, засгийн амин чухал асуудал болоод байна. Энэ ханшийг хэр үнэн зөв тогтоосноос бүх зүйл шалтгаална. Ард түмэн төлбөрийн чадвартай байгаа эсэх нь бараа бүтээгдэхүүний үнээс, бараа бүтээгдэхүүний үнэ нь валютын ханшаас шалтгаална. Иймээс нийгмийн хөгжлийн хоёр дахь хүчин зүйл болох улс төрөөс манай эдийн засаг шалтгаалах болчихоод байна. Улс төрд тогтворгүй байдал үүсч, талцаж бужигнаад байхаар ард түмэн дагаж үймрээд хоорондоо талцаад, мөргөлдөөн ч үүсч болохоор хямрал үүсч байна. Үүнээс болоод ард түмний амьдрал сайнгүй, ядуурал буурахгүй байна. Нөгөө талаар, саяхан орон нутгийн төлөөлөгчид хуран цугласан нэгэн хурлын үеэр олны танил нэгэн хүнээс боловсролын тухай асуухад би гуравдугаар ангийн боловсролтой, гэхдээ би төрөөс авдаг бүх юмыг авсан гэж байх юм.
Бодвол гавьяат цолыг хэлж байгаа бололтой. Угаасаа амьдралын хар ухаантай хүн аж ахуйгаа, амьдралаа аваад л явдаг. Гэтэл хэчнээн дээд боловсролтой байгаад амьдралаа авч явж чадахгүй хүн олон. Тэгэхээр бүгдээрээ дээд боловсролтой болох ёстой гэж туйлшраад ганцхан хотод бүгдийг нь цуглуулчихдаг нь буруу. Хөдөө газартай, малтай, гэр оронтой бүх өмчтэй байснаа орхиод хотод ирээд ядуусын тоог нэмээд суурьшчихсан хүмүүс олон байна. Тэгвэл БНХАУ-д хүн амын тодорхой хувь нь өндөр боловсрол эзэмшээд, удирдах ажил, улс төрөө хийгээд, үлдсэн хэсэг нь барилгаа бариад тариагаа тариад явдаг. Тэгсэн хэрнээ улс орон нь хөгжсөөр л байна.
-Тэгвэл банк санхүүгийн мэргэжлээр төгсөгчдийн тоо ч сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж байгааг үгүйсгэх аргагүй. Энэ талаар та мэргэжлийн хүний хувьд ямар байр суурьтаи байна?
-Банкны мэргэжлээр хэчнээн олон хүн төгсөж байна, гэтэл тэдэнд ажил олдохгүй байна шүү дээ. Байгаа хэдэн банк нь боловсон хүчнээр ханачихсан байна. Орон тоо байна уу гэхлээр шинээр салбар нээвэл л яадаг юм бол гэдэг. Тэгэхээр тэд өөр л ажил хийж таарах нь. Банкны мэргэжил гэдэг угаасаа зах зээлийн эдийн засаг л даа. Зах зээлд ямар ч ажил хийх чадвартай. Мөнгө гэдэг бол онцгой таваар. Мөнгөний мэргэжлийн хүн бол бараа судалж, барааг таньж чаддаг. Ломбард, хадгаламж зээлийн хоршоо гээд ямар ч аж ахуйн нэгжийг хөтөлж авч явж чаддаг. Мөнгө үүссэн явдал бол таваарын ертөнцийг хоёр хуваасан. Нэг талд нь бараа таваар, нөгөө талд нь мөнгө гэдэг онцгой таваар. Үүнийг юугаар тайлбарлаж болох вэ гэвэл жишээ нь банкны эдийн засагч байлаа гэхэд одоо дандаа барьцаат зээл олгож байна. Барьцаагаа зөв үнэлж, таньж чадахгүй бол алдагдалд орно, улмаар банкийг дампууруулж ч болно шүү дээ.
-Монгол төгрөг үнэгүйдэх боллоо гэдэгт олон хүн санаа зовниж, эмзэглэж явах боллоо. Төгрөгийг үнэгүйдлээс хамгаалах төрийн бодлогын талаар хөндөж ярья?
-Төгрөгийг үнэгүйдлээс хамгаалах үүргийг төр Монгол банкинд хариуцуулдаг. Одоогийн байдлаар төгрөг үнэгүйдэх байдалд орчихоод байгаа нь үнэн. Нэг, таван төгрөгийг огт ашиглахгүй, хорин төгрөгөөр нэг хайрцаг шудэнз л авч байна. Тэгэхлээр төр улсын үндэсний валют төгрөгийг үнэгүйдлээс хамгаалах ёстой. Үүнийгээ чадаж байна уу. Гэтэл доллар төгрөгийн харьцаа өнөөдрийн байдлаар 1178 төгрөг, юань 140 төгрөг, рубль 43 төгрөгөөр тогтоод байна. Энэ ханш жилээс жилд өсөөд байгаа. Доллар, юань Монголд төгрөгөөс элбэг болчихлоо. Аливаа юм элбэгшихээрээ үнэн нь унах ёстой. Гэтэл гадаад валют улам үнэд ороод байдаг, үндэсний валют төгрөг нь үнэгүйдээд байдаг. Нэг баррель нефть өнөөдөр 600-аад доллар байна. Оны эцэс гэхэд 1000 ам.доллар ч хүрч магадгүи гэж дэлхий даяар зарласан. Нэг унц алт ч мөн адил. Тэгэхэд манайхан зэсийн үнэ өсөөд байна, сайн байна гэж яриад байдаг. Бүгдийг нь доллараар үнэлж байна, долларын ханш нь унаад байгаа байхгүй юу. Нэг тонн зэс, нэг баррель нефть, нэг унц алт гээд байдаг натурал хэмжигдэхүүн нь хэвээрээ, долларын хэмжээ нь өсч, доллар үнэгүйдэж байна гэдгийг ойлгохгүй юм. Гадаад зах зээл дээр доллар үнэгүйдээд байдаг, Монголын зах зээл дээр доллар үнэд ороод, төгрөг үнэгүйдээд байна. Ингэх юм бол улс орны амьдрал, эдийн засаг сүйрлээ шүү дээ. Үүнийг бид юугаар хэмжиж үзэх вэ.
Жишээ нь би Эрээн явах боллоо гэж бодъё. Юань хаанаас авах вэ. Монгол банкнаас уу. Өнөөх валютын ченжүүдтэй л харьцаж таарна. Тэгэхээр валютын ченжүүд өнөөдөр валютын ханшийг тогтоож байна. Ченж ард түмэн хоёрын хооронд валютын ханш яваад, тэдний тогтоосон ханш мэдээж өндөр байна. Ийм байхад яаж ард түмний амьдрал сайжрах юм бэ. УИХ дээр төсөв хэлэлцэж байхад алт, зэсийн үнэ өсөх нь гээд төсвөө өсгөөд байдаг. Тэр бол зүгээр л тоон үзүүлэлт. Үнэндээ ченж, ард иргэдийн хоорондын үнэ ханшийг зохицуулахгүй бол төсөв, төрийн гадаад худалдаа, импорт, экспортод л Монгол банкны валютын ханш үйлчлээд байх шиг. Цаашид ингээд ченжүүд валютын ханшийг тогтоогоод байх нь хуультай хэр нийцэх вэ. Төв банкны хууль, Валютын зохицуулах хуульд ченж гэдэг нэг ч үг байдаггүй. Тэгэхлээр тэд хуульгүй хүмүүс болж таарах нь. Хэсэг бүлэг хүмүүс дураараа валютын ханшийг тогтоогоод ард түмний амьдралд шууд сөргөөр нөлөөлж байна гэсэн үг.
Ерөөсөө ард түмний аж амьдралыг тэд нураагаад өөрсдөө баяжиж байна.
Төр үүргийнхээ дагуу төгрөгийг үнэгүйдлээс хамгаалах хэрэгтэй. Хуульд ч ингээд заачихсан. Гадаад зах зээл дээр байгаа үнэтэй нь уялдуулаад долларын ханш одоогийнхоос 3-4 дахин буурах ёстой. Бараг 300-400 төгрөгт хүрэх ёстой байхгүй юу. Ийм өндөр хэмжээнд валютын ханшийг тогтоодог. Ингэхээр юанийн ханшид төр нөлөөлөхгүй бол ард түмэн туйлдах болно. Ер нь валютын ханш нийгмийн суурь эдийн засгийг ганхуулах зүйл болдог. Энэ ханш нь иргэдийн цалин, төрд нөлөөлнө.
-Оросууд рублиэ европын зах зээлд хөрвөдөг валют болгох алхамаа нэгэнт эхэлсэн. Энд тухайн улсын эдийн засгийн байдал нөлөөлөх үү?
-ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин хэлэхдээ ОХУ, Казахстан улсын хооронд Евро Ази банк байгуулж ажиллах боллоо. Арав гаруи тэрбум долларын дүрмийн сантай. Дүрмийн сангийн гуравны хоёрыг ОХУ бүрдүүлнэ. Үлдсэнийг нь Казахстан улс бүрдүүлнэ гэсэн, Өнгөрсөн долоо хоногт Евро Ази банкинд зориулаад 200сая ам доллартай тэнцэх валютын дүрмийн санг гаргаж өгсөн. Ингээд удахгүй Евро Ази банк ажиллаж эхлэх гэж байна. Үүнтэй холбогдуулаад долдугаар сарын нэгний өдрөөс эхлэн оросууд рублиэ чөлөөтэй хөрвөдөг валют болгох ажлыг хийж дуусгах болсон. Ингэснээр хуучин еициалист орнуудад доллар их хэмжээгээр
байрладаг шиг рубль байршиж эхэлнэ гэсэн үг.
Хөрвөдөг валют нэмэгдэх хэрээр долларын ханш буурах юм. Өнөөдөр манайд хун болгон доллар гээд яриад байна. Энэ нь барууныг хэт шүтэн бишрэх байдалд орсны шинж. Мөн хоёр дахь хэл англи хэл гээд заачихсан. Оросоор ярьж байгаа хүнийг бараг шахаж дарамтлах шинжтэй. Хятадаар ярьдаг хун бүр алга. Гэтэл В.Путин, Хуа Жинтао хоёрын уулзалтаар хятадыг АНУ-ын түвшинд хүлээн зөвшөөрлөө гэлээ. Тэгэхээр хятад хэлийг бид сурах хэрэгтэй. Сүүлийн үед эдийн засәгтай холбоотой маш нарийн юм яригдаад байна. Одоо улс төрчид зөв ажиллах шаардлага гарч ирж байна. Их Монгол 800 жил гээд яриад гадаадаас олон зочин ирнэ. Валютын ханшаа янзлахгүй бол орж ирсэн валют нь үнэгүйдсэн төгрөгөөр арилжигдаад манайд алдагдалтай болох гээд байна.
-Тэгэхээр одоо богино хугацаанд юу хийх ёстой вэ?
-Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ой болохоос өмнө маш ойрын хугацаанд валютын ханшийг цэгцэлж төгрөгөө хамгаалахгүй юм бол сүйрэх гээд байна. Доллар, юань, евро, рублийн ханшаа гадаад орчинтойгоо ойролцоо болгож өгөхгүй бол ойгоороо олсон хэдэн доллараа төгрөгөөрөө алдаад дуусна. Хэдийгээр оготны дуу тэнгэрт хүрдэггүй гэж ярьдаг ч гэлээ үүнийг л өнөөгийн төрийн удирдлагуудад хүргэмээр байна.
-Таны энэ санааг аваад ч юмуу эсвэл хэн нэгэн төрийи түшээ уриалаад долларын ханшийг 300, 400 төгрөгтэй дуйцэхүйц болгоё гэвэл ийм богино хугацаанд хийж хүчрэх ажил мөн үү.
-Хамгийн гол нь ченжүүдээ жаахан цэгцлэх хэрэгтэй байна. Ченжийг ард түмэнтэй харьцуулаад байна гэдэг ойлголт байж болохгүй. Тэгэхээр хуультай болгож хяналт тавих хэрэгтэй. Монгол банк төрийг төлөөлөөд төрийн нэрийн өмнөөс буулгаж болно. Одоо арилжааны банкуудын дүрмийн сан бүрдчихлээ. Тиймээс ард түмнээ бодох цаг болсон. Долларын ханш буурснаар иргэдэд л ашигтай. Нөгөө авч чадахгүй байгаа байрных нь үнэ буурч хүн бүр байранд орох боломж бүрдэнэ.
(Өнөөдрийн монгол 102/272)