Хүүхдийн төлөө Yндэсний зөвлөл өнөөдөр чуулна
Эдгээр чуулгануудын үр дүнг хэлэлцэхээр Хүүхдийн төлөө Їндэсний Зөвлөл ээлжит хурлаараа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжих, оролцох эрхийг хангах, хурдан морь унаач хүүхдийн аюулгүй байдлыг хамгаалах талаар ээлжит хурлаа зохион байгуулах гэж байна.
Хүүхдийн төлөө Yндэсний Зөвлөлийн хурлаар Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асуудлаарх Хамтдаа хөгжицгөөе хүүхдийн Yндэсний чуулганаас дэвшүүлэн тавьсан Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг сэргээн засах, тэгш боломж олгох, ядуурлыг бууруулахад тэдний оролцоог дэмжиж нийгэмшүүлэх 2007-2009 оны үйл ажиллагааны стратеги төлөвлөгөө-ний төсөл, Хурдан морь унаач хүүхдийн Їндэсний чуулганы санал, зөвлөмжийг үндэслэн холбогдох хууль эрх зүйн боловсронгуй болгох саналыг тус тус хэлэлцэж шийдвэрлэх юм.
Дашрамд дурьдахад Монгол улсын Ерөнхий сайдын тэргүүлсэн Хүүхдийн төлөө Їндэсний зөвлөлийн гишүүд шинэчлэгдсэн бүрэлдэхүүнээрээ анхны хурлаа хийх гэж байгаа бөгөөд цаашид хүүхэд, өсвөр үеийнхний оролцоог дэмжих, олон нийтийг үнэн бодитой мэдээллээр хангах, байгууллага газрууд хамтран ажиллах, үйл ажиллагаагаа уялдуулан зохицуулахад Зөвлөл болон түүний ажлын алба – Хүүхдийн төлөө Yндэсний газрын гол үйл ажиллагаа чиглэх болно.