Битүүмжлэгдсэн ШТС-уудыг чөлөөллөө
Нийслэлийн хэмжээнд Алтжин компанийн зургаан шатахуун түгээх станц байдгаас Клиникийн нэгдсэн III эмнэлгийн өмнө байрлах болон МҮОНТ-ийн урд талд байрлах ШТС, Эх нялхасын эрдэм шинжилгээний төвийн баруун талд байрлах ГДТС зэргийн уйл ажиллагааг түр зогсоон битүүмжилсэн байсан аж.
Мөн хохирлоо төлүүлэх гэж өлсгөлөн зарлаж байгаа хүмүүсийн биеийн байдал эрс муудаж байгаатай холбогдуулан Г.Алтан захирлыг яаралтай арга хэмжээ авахыг шаардаж байна гэсэн.
Өчигдрийн байдлаар Алтжин компанийн байранд гурван хүн өлсөж байгаа бөгөөд тэднийг биеийн байдлыг хянаж байгаа эмч нарын хэлснээр уургийн дутагдал, тархины судасны нарийсал гэдэг өвчинд нэрвэгдээд байгаа аж.
Хохирогчдын Үйлдвэрчний хорооны дарга Г.Чүлтэм, бидний хохирол өдрөөс өдөрт улам нэмэгдэж байгаа ч Алтжин компаниас учруулсан анхны хохирлыг барагдуулахыг л хүсэж байгаа.
Г.Алтан захирлын яриад байгаа бүхэн худлаа, тэр бидний нэр хүндийг унагаж, бусад хүмүүсийн дургүйцлийг төрүүлэхийг хүсэж байна гэсэн юм.
(Өнөөдрийн монгол 102/272)
Х.ГАНАА