О.Гүндэгмаа World cup-д тав дахиа аваргалав
Энэ талаархи мэдээллийг бид өмнөх дугаартаа нийтэлсэн билээ.
Монгол Улсын гавьяат тамирчин О.Гүндэгмаа өөрийн өрсөлддөг 25 метрийн спорт гар бууны дасгалд 590 онож, олимпийн дээд амжилтаар аваргын алтан медаль хүртсэн байна. Олимпийн дээд амжилтыг зургаа дахиа үзүүлсэн гавьяат дэлхийн цомд тав дахь удаа магнайлсан нь энэ.
Бээжин-2008 олимпийн хоёр дахь эрхийг өвөртөлсөн ОУХМ З.Батхуяг хийн урт бууны төрөлд 396 оноо авч ХХIII байрт жагссан байна.
Макао-2005 Азийн наа-дамд аваргалсан ОУХМ Ц.Мөнхзул хийн гар бууны дасгалд 388 онож, нэгдүгээр байраар пиналдсан ч ҮII байр эзэлжээ. Энэ төрөлд өрсөлдсөн Барселеон-1992 олимпийн хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Д.Мөнхбаяр 386 оножээ. Д.Мөнхбаяр гавьяат ҮI байрт орсон бөгөөд олимпийн эрх авсан байна.
Харин бусад мэргэн буучид маань энэ удаад амжилт багатай оролцжээ.
(Өнөөдрийн монгол 102/272)
Б.СҮРЭН