Кондукторт түлхүүлсэн зорчигч амиа алдлаа
Талийгаачийн нас барсан шалтгааныг шалгаж үзэхэд гаднын нөлөөтэй байж болзошгүй нь тогтоогдсон аж. Түүнийг урд өдөр нь Хархорин захын хойд буудал дээр Хархорин-Долоон буудал чиглэлийн микроавтобусны кондуктор Г.Сүнжидмаа түлхэж унагаасан аж. Тэд автобусны мөнгөнөөс болж хоорондоо муудалцсан бололтой. Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтсээс хүний амь насыг хороосон гэсэн үндэслэлээр микроавтобусны кондукторт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.
(Өнөөдрийн монгол 102/272)
Ц.ДАРЬБАЗАР