Тай Рак тай бюу лидер байх туршлага

НЭГ. СИАМ
Та Сиамын ихэр гэж дуулснаас Сиамын ардчилал гэж лав дуулаагүй, тийм ардчилал байдаг талаар ч наад захын мэдлэггүй байж болно. Ардчилал нь хэрээсээ хэтрээд ядуурал руу түлхээд, төр нь хоёр депутатаа сонгож чадалгүй хөгөө дэлгэсэн Монголын дэргэд Сиамын ардчилал гэж байх нь байна аа. 76 мужид тархан суугаа 60 гаран сая хүн ардыг тэр ардчилал нь эрх биш холбож, зохицуулж удирдаж байна. Хун амын дийлэнх нь тайчууд, гэвч цаана нь сая саяараа лао, хятад, малай, кхмер, вьетнам, мэо, каренчууд бий. Олон шашинтай, олон хэл соёлтой энэ оронд үндэстэн угсаатны цэвэрлэгээ нүүрлэн буй.

Энэ аюулаас үүдэлтэй болоод ч тэр үү, Тайчууд тайчууддаа хайртай хэмээх марзан нэртэй нам 2005 оны сонгуульд ялсан байх юм. Энд би туршлага гэдгээр манай намууд хүлээн аваасай гэсэндээ одоогийн байдлыг нь нуршилгүй 2005 оны ялалтыг тайлбарлая. 2005 оны 2 дугаар сард Тайландад парламентын доод танхим Төлөөлөгчдийн танхимын сонгууль явагдаж билээ. Эзэн хаан нь Төрөө толгойлдог, парламентын дээд танхим-Сенатыг нь томилж ажиллуулдаг тул гол сонгууль нь доод танхимын энэ сонгууль хуулиараа байдаг аж. Ерөнхий сайд Таксин Чинават тэргүүтэй Тай Рак Т.ай (Тайчууд тайчууддаа хайртай) гэх тэр нам итгэлтэйгээр ялж шинэ парламентад үнэмлэхүй олонхи болсноор Засгийн газраа дангаараа эмхлэн байгуулах эрх олж авчээ.

1946 онд анх Ардчилсан Нам байгуулагдсан цагаас, 1957-1973 онд дарангуйлах дэглэм байсныг эс тооцоод Тайландын түүхэнд нэг нам ардчилсан сонгуулиар дангаараа ялж Засгийн дангаараа эмхлэн байгуулж байсан түүх байхгүй, Тайландын түүхэнд бараг тохиолдож байгаагүй үзэгдэл тул 2005 оны турш энэ үйл явдлыг шуугиулжээ.

ХОЁР. Тайчууд тайчууддаа хайртай хэмээх марзан нэртэй нам
Таиландын парламентын Төлөөлөгчдийн танхим нь 500 гишүүнээс бүрддэг бөгөөд эдгээрийн 400-г тойргуудаас шууд сонгож, 100-г намын жагсаалтаар сонгодог хуультай. 2005 оны байдлаар Тайчууд тайчууддаа хайртай нам нийт 326 тойрогт ялж, намын жагсаалтаар нь 70 гишүүн сонгогдсоноор нийт 396 суудалтай болчихоод байв. Сөрөг хүчний гол нам болох Ардчилсан нам 57 тойрогт ялж, 25 нь намын жагсаалтаар сонгогджээ.

Тайчууд тайчууддаа хайртай намтай өмнөх Засгийн газрыг хамтран байгуулалцан ажилласан Чаат Тай (Тай Үндэстэн) нам 15 тойрогт ялалт байгуулж, намын жагсаалтаас нь таван гишүүн сон-гогдсон тул тэд эвслээс хасаглаж, сөрөг хүчний идэвхгүй эгнээ рүү шилжжээ.
Шинээр байгуулагдсан Махачон хэмээх нам ердөө ганц тойрогт ялж, намын жагсаалтаас нь нэг ч гишүүн парламентад сонгогдоогүй байна. Сонгуулийн дүнгээс харахад Тайчууд тайчууддаа хайртай нам дээр дурдсан намуудын авсан бүх суудлыг нийлүүлснээс хоёр дахин илүү суудал аваад байлаа. Өнгөрсөн элий балай явдлыг яагаад дурсах болов гэвэл Таиландын бусад туршлагаас энд эш татаж уриалах гэсэн юм.

Юуны өмнө лидер байх туршлага гэж байна. Тайчууд тайчууддаа хайртай гэх популист нэртэй тэр нам яагаад тэгж цойлон гарч ирдэг билээ. Энэ нам тийнхүү итгэлтэйгээр ялсан нь тус намыг 2001 оны сонгуулийн өмнө байгуулаад, хэдэн жил тэргүүлсэн Ерөнхий сайд Таксин Чинаватын хүчин чармайлт, нэр хүндтэй зайлшгүй холбож үздэг. Юуны өмнө Таксиномикс хэмээн нэрлэгдэх болсон түүний эдийн засгийн бодлого амжилттай хэрэгжжээ. Ясны бизнесч, хөрөнгөлөг энэ нөхөр асар богино хугацаанд тариаланчид, жижиг үйлд-вэрүүдийг дэмжих, ядуу иргэдийн орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр гайхалтай бодлого явуулсан гэж үзэж байна.

Эдийн засгийн бодлого нь Таиландын эдийн засгийн өсөлтөд эерэгээр нөлөөлж, 4 жилийн дотор .Таиландын ДНБ-ий өсөлт 22.2 хувь болтлоо өесөн бөгөөд энэ нь Зүүн Ази дотроо БНХАУ-ын дараа 2 дугаарт орохоор үзүүлэлт байв. Гурван оронтой тоогоор хэмжигдэх ийм галзуурсан өсөлтийг Эдийн засгийн хэт халалт гэж нэрийдэх ба аажмаар сулруулж буулгаад 5.0 хувь дээр авчрахад л хэдэн жилдээ алзахгүй гэж эдийн засгийн ухаан үздэг. Түүнээс гадна хөдөө, орон нутгийн орлого жилдээ 20 хувиар өесөөр иржээ. Ерөнхий сайдын Таксиномикс бодлого түүний нэр хүндийг ард олны дунд ихээхэн өргөж, ардын баатрын хэмжээнд аваачжээ.

Тэрбээр өөрийгөө эрч хүчтэй, шийдэмгий удирдагч гэдгээ ард түмэндээ үзүүлж чадсан нь ард олных нь дунд нэр хүнд өсөхөд нааштайгаар нөлөөлж байв. Ганцхан жишээ гэхэд 2004 оны 12 дугаар сарын цунамигийн уршиг дагаврыг арилгах талаар Таксин шийдэмгий, шуурхай арга хэмжээ авсан нь түүнийг сайн менежер болохыг зөвхөн дотоодод бус олон улсын тавцанд ч илтгэж байлаа.

Дэлхийн хэмжээний шатахууны үнийн өсөлт, Зүүн өмнөд Азид шувууны ханиад, лалын мужуудад дэгдэх үймээн, цунами шиг хэлж ирдэггүй гэнэтийн их гамшгийг Таиланд улс өлхөн даваад иржээ.

ГУРАВ. Хот машинаас залхлаа
Харин бидэнд сургамжтай сонин нь Тайчууд тайчууддаа хайртай хэмээх намын нэр, намыг дор нь байгуулаад ялалтад хүрдэг тэдний менежмент, Такси-номикс гэх эдийн засгийн гайхам бодлого, 60 саяулаа, далайн буланд, усан дээр шахалдах мөртлөө гуйлгачин, тэнэмэл золбин амьдралгүй, нийтээрээ тэгшхэн баялагт хүрсэн тэр туршлага сургамж, энэ бүгдийг бичээд барах юм биш.
Тайланд бол Азийн гайгүй ардчилагдсан улс. Гэвч бөөнөөр хорих лагерь, хөдөлмөрийн колони байна аа. Золбин тэнэмэл иргэд, траншей, гудамжны хүүхдүүдийг тэнд хорьж ажил хийлгээд засрахаар нь гаргадаг юм байна. Засартал нь хорьдог гэнэ.

Албадан хөдөлмөр хийлгээд ажлынх нь хөлсийг хурааж засраад гарахаар нь банкнаас олгодог, энэ туршлага Монголд нэн чухал баймаарсан.
Бангкок хотын хүн ам лав 10 саяас хол давсан, тэр тухай үнэн зөв статистик байхгүй, хотын агаарын бохирдол, замын түгжрэлийг Таксин яаж шийдсэн гээч. Ард иргэдэд үлгэр болог гээд унадаг дугуйгаар ажилдаа яваад эхэлмэгц хувийн тэрэгтэй түшмэд бүгд дагадаг байгаа. Ингээд ажлын өдрүүдэд хувийн тэрэг хотоор хөлхөлдөхөө больжээ. Зөвхөн бямба, нямд хотоос гарах гэвэл хувийн тэргээр зорчдог. Энэ туршлагыг сохроор хуулбарлаж Төрийн гурван өндөрлөгийг дугуй унуулах гэсэнгүй. Н.Энхбаяр Соёлын сайд байхдаа Монголын Засгийн газрын сайд нараас хамгийн анхлан дугуйгаар ажилдаа ирдэг буцдаг шинэхэн туршлага нэвтрүүлэх гэсэн нь тухайн үедээ нэн содон сонин үйл явдал болсныг бас мартуулах гэсэнгүй.

Одоо бодохнээ Улаанбаатарыг ,ингэж машин тэргээр боорлуулж байхын оронд даваагаас баасан гарагийг дуустал хувийн бүх тэргийг хоригловол ямар вэ? Тайландад бараг л тэгчихээд байгаа бус уу?
Тайландын 60 сая хүн ардыг яаж л элдэвлэж болдог тэр туршлага 2.5 саяхан бидэндээ бол хүүхдийн тоглоом л гэсэн үг биз ээ.

(Өнөөдрийн монгол 102/272)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button