Татар симфони найрал хөгжимтэй дуулна
Гурван шинэ дуундаа клип хийлгээд амжсан татарчууд Бороонд ганцаараа хоёр дахь бие даасан тоглолтоосоо урьтаж үзэгчдийн хүртээл болгохоор зэхээд байна. UB OPEN АIR-т ирэх сарын 16-нд болох уг тоглолт Сонор рекордсын 10 жилийн ойн баярын хүрээнд болж байгаагаараа онцлог аж. Тасалбар 2999 төгрөгийн үнэтэй бөгөөд Бороонд ганцаараа цомог билетийг дагалдах юм. Гурван ч цомгоо өлгийдсөн Татар-ынхан шилдэг 19 дуунаас бүрдсэй-т-асалбараараа фэнүүдээ баярлуулаад байна. Туе тоглолт Монголын бүх хип хопчдын цугларалт болно хэмээн зохион байгуулагчид ярьсан юм. Учир нь, хип хоп урсгалын томоохон төлөөлөгчид болох Люмино, Grys-666, ICE Top, S&I, Дижитал зэрэг хамтлаг дуучид ая дуугаар мэндчилэх аж. Мән хамгийн олон бүжигчин оролцож, хип хоп урсгалын бүжгийн гайхамшгийг үзэгчиддээ толилуулна. Түүнчлэн Бусдын хайрыг хүндэл дуугаа симфони найрал хөгжимтэй дуулах аж. Жагаа Зүгээр, Мөөгий Зуны үдэш, Заяа Улаанбаатар гэсэн ганцаарчилсан уран бүтээлээ толилуулах нь.
(Өнөөдрийн монгол 102/272)
Б.МЯГМАР