Хөдөлмөрийн баатрууд сургааль хайрлав
нэг залуу малчин, хөдөлмөрийн баатар Ү.Аварзэд, Минжүүр, гавьяат малчин, тод манлай уяач Д.Даваахүү, Хятад, Турк, Оросын элчин сайд, салбар яамдууд, хөдөө аж ахуйн болон малчдын ахуй амьжиргааг дээшлүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төслийн байгууллагууд, хедөө орон нутгаас сонгогдсон УИХ, Засгийн газрын гишүүд гээд нийт 500 гаруй төлөөлөгчид урилгаар оролцлоо.
Зөвлөгөөний төлөөлөгчдөд Монгол Улсын Ерөнхийлөгч илгээлт ирүүлж, Монгол Улсын Ерөнхий сайд баяр хүргэж үг хэлсэн. УИХ-ын гишүүн, Хүнс хөдөө аж ахуйн сайд Д.Тэр-бишдагва Мал аж ахуй, өнөө, ирээдүй, МАСЗХ-ны дэд Ерөнхийлөгч, Үйлдвэр худалдааны дэд сайд Я.Содбаатар Хөдөө аж ахуйн салбарын хөгжилд залуучуудын оролцоо, үүрэг сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлсэн. Мөн Монгол Улсын гавьяат малчин, тод манлай уяач Д.Даваахүү морь уях арга ухаанаасаа хуваалцаж, Монгол Улсын хөдөлмөрийн баатар Ү.Аварзэд залуу малчдад хандан сургамж авахаар олон зүйлүүдийг хэлж байсан. Жишээлбэл, мал дагасан мануухай биш байх.
Мал бүрийг ширхэгчлэн хайрлах. Зундаа нүүж зуданд суух байтал, зундаа нүүхгүй сууж зуданд нүүн хамаг малаа үхуүлээд байна гэхчилэн мал маллах олон арга ухааныг хэлж ийм арга хэмжээ үе үе зохион байгуулж байхыг чин сэтгэлээсээ хүсч байлаа.
Төлөөлөгчдийн хамгийн бага нь 17 настай. Зөвлөгөөнд 29 мянгат, 75 эмэгтэй малчин. Улс, аймаг, сумын сайн малчин 78, өмнө нь нийслэл орж ирж үзээгүй 96 төлөөлөгч хүрэлцэн иреэн байлаа. Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумаас Сүхбаатар гэдэг залуу малчин, УИХ-ын гишүүн Ц.Сүхбаатарын хүү Ц.Доржпүрэв Төв аймгийн Баянчандмань сумаас ирж оролцсон нь олны анхаарлыг татсан аж.
Монгол орны ирээдүйн гэрэл гэгээ, сайн сайхны илэрхийлэл болсон залуу малчид төрийн есөн хөлт цагаан тугандаа мәргән хийморио сэргээж, УИХ-ын гишүүн, хөдөлмөрийн баатар, дархан аварга Б.Бат-Эрдэнэ, Монгол Улсын гавьяат тамирчин, далай аварга Г.Өсөхбаяр нартай дурсгалын зураг татуулан, төрийн шагналт, ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн зохиол Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойд зориулсан Атта нөж драмын жүжиг үзэж сонирхсон юм. Мөн Соёлын тэргүүний ажилтан Б.Баттөр, Номин талст хамтлагийн дуучин Хаянхярваа, Дэлгэрмөрөн нар ая дуугаа өргөж залуусыг ихэд хөгжөөв.
(Өнөөдрийн монгол 102/272)
Н.ГАНТУЛГА