Наториатын хуурамч баримтаас болж…
2001 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдөр өндөр настан Даваа хүү Энхбаяртаа орон сууцаа өмчлүүлэх гэрээслэл үлдээж түүнийг нь Баянзүрх дүүргийн наториатч Долгорсүрэн баталгаажуулж өгчээ. Гэтэл энэ үйлдэл хуурамч байсныг Даваагийн төрсөн хүү Д.Сүхбаатар болон зээ хүү Чинбаатар нар нотолж Баянзүрх дүүргийн Шүүхэд өргөдөл гаргасан байна.
Тухайн үед 92 настай эцэг Даваагийн бие нь муудсан тул эмнэлэгт хэвтэж байгаад гарсан ч наториатад очоогүй аж. Гэтэл Энхбаяр гэгч нь Баянзүрх дүүргийн наториатч Долгорсүрэнтэй хуйвалдан хуурамч гэрээслэл гаргуулсан байна. Мfн тэд нар шүүхэд зөрүүтэй мэдүүлэг өгч байсан /гэрээслэл гаргасан Даваа халцархай малгайтай бараан хувцастай ядуу хөгшин байсан гэсэн нь тухайн үедээ аавынх нь өмсч байсан хувцас биш, мөн наториатч, Даваа хөгшин гарын үсэг зурах чадваргүй байсан тул түүний хурууны хээг авч баталгаажуулсан гэснийг аав гэрээслэл үйлдлээ гэхэд гарын үсгээ зурах чадвартай / гэрээслэл гээд байгаа баримтын оныг баллаж өөрчилсөн/ Даваа хөгшин 2002 оны арваннэгдүгээр сарын 28-нд нас барсан учир гэрээслэлийг анх 2002 оны арваннэгдүгээр сарын 30-нд гэснийг засварлаж 2001 он болгосон/ зэрэг олон гэрчлэх баримтыг үзүүлж байлаа.
Анхан шатны болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлтээр гэрээслэл
гаргасан маягт нь хуурамч байсныг тогтоож наториатч хууль зөрчсөн/ гарын үсгээ зурж чадахгүй бол тусгай гэрчийг байлцуулна гэсэн/ гэжээ.
Гэтэл Дээд шүүхийн шийдвэрээр өмнөх шатны шүүхийн шийдвэрийг
хүчингүй болгожээ.
Хохирогчид хэргийг давж заалдахаар прокурорт хандахад гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гээд хэрэгсэхгүй болгосон гэнэ. Хохирогчид бид зөвхөн алдсан байраа авах гээд байгаа юм биш эцгийнхээ гал голомтоор тоглуулчихсан ядаж өмсөж байсан дээлийг нь авч үлдмээр байсан гэтэл Энхбаяр бүгдийг нь шатааж устгасанд харамсч байгаагаа хэлж байлаа.
Аавынх нь байрыг авсан Энхбаяр болон хохирогч Сүхбаатар нь эцэг нэгтэй эх ондоотой хүмүүс аж.
Ийнхүү хуурамчаар үйлдэгдсэн наториатын бичгээс болж эцгийнхээ гал голомтыг алдаж сэтгэл санаа эд материалаар хохирсон иргэд хууль шүүхийн газраар бүтэн дөрвөн жил яваад өөдтэй хариу сонсож чадсангүй.
(Өнөөдрийн монгол 102/272)
Б.Баясан