МАХН-ын бүлэг гадаад, дотоодын компанид ялгаваргүй хандана гэв
Ах намын бүлэг өчигдөр сурсан зангаараа хаалттай хуралдлаа. Yүдэндээ Төрийн хамгаалалтын албаны ажилтнуудыг харуулаар суулгаж, хавь ойрдоо хүн амьтан
ойртуулахгүйгээр нууц байдалтай хуралддаг болохоор УИХ дахь эл бүлгийн хуралдаанд сууж сурвалжлах байтугай, гэрэл зургийг нь дарах боломж олддоггүй билээ.
Энэ удаад ч тэр уламжлал давтагдав. Товлосон хугацаанаасаа хоцорсхийж эхэлсэн бүлгийн хуралдаанаар Ашигт малтмалын хуулийн шинэчилсэн найруулгад оруулах МАХН-ын бүлгийн саналыг ажлын хэсгийн гишүүд танилцуулсан байна.
Ч.Авдай, Р.Буд, Ц.Дамиран, Ж.Гүррагчаа, Т.Очирхүү нарын гишүүд Ашигт малтмалын тухай хуулийг шинэчилсэн найруулгад шаардагдах материал бүрдсэн байна. Харин уг хуулийн хэл, найруулгыг мэргэжлийн хүмүүсийн оролцоотойгоор сайжруулах хэрэгтэй гэсэн дүгнэлтийг хийжээ. Тэд ашигт малтмалын хайгуул хийх, ашиглах лицензтэй газраас сум суурин, айл өрхийг нүүлгэх зардлыг хаанаас гаргахыг хуулийн төсөлд тусгаагүй байна гэсэн аж. Бүлгийн гишүүд ч тэдний саналыг дэмжиж, нарийвчлан зааж өгөх ёстой гэсэн байр суурин дээр зогсч.
Харин ажлын хэсгээс оруулж ирсэн Ашигт малтмал олборлох ажлыг эхлүүлэх зевшөөрлийг тухайн орон нутгийн Иргэдийн төлөөлегчдийн хурлаас олгодог болох гэсэн санал дээр тэд зөрөлдөөд авчээ. Ер нь эл өдөр МАХН-ын бүлэг хугас өдрийн турш хуралдаад тодорхой шийдвэрт хүрч чадаагүй аж. Тэд Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгад юуг үлдээж, юуг хасахаа ярилцсан ч үзэл бодлоо нэгэн зүгт чиглүүлж амжаагүй гэх.
Бүлгээс томилсон ажлын хэсгийнхний оруулж ирсэн санал, дүгнэлтээс авах гээхээ ярилцсаар байгаад л хамаг цагаа барчихсан юм байх. Юутай ч Ах намын бүлгийн ажлын хэсэг лицензийг дуудлага худалдаагаар шилжүүлж болохгүй, хэрвээ нэг талбайд хэд хэдэн компани хайгуул хийх, ашигт малтмал олборлох бол хооронд нь өрсөлдүүлж шийдвэрлүүлдэг байх, ашиглалтын лицензийг 30 жилээр өгч, 20, 20 жилээр сунгах, ашигт малтмал хайх, ашиглах гадаад, дотоодын компаниудад ижил нөхцөл олгодог тогтолцоог илүүд үзжээ.
Мөн ашигт малтмалын нөөц ашигласны татварыг тухай баялгийн төрөл зүйлээс хамаарч ялгавартай тогтоох, тэгэхдээ одоо мөрдөж буй татварын хэмжээг зохих хэмжээгээр өсгөх нь зүйтэй гэжээ.
Ашигласан талбайг нөхөн сэргээх үйл ажиллагааг бие даасан, мэргэшсэн байгууллагаар гүйцэтгүүлдэг болохыг ч ажлын хэсэг санал болгосон байна.
Ц.Шаравдорж гишүүн Ашигт малтмалын хайгуул хийх газраас бүхэл бүтэн сумыг нүүлгэнэ гэж юу гэсэн үг вэ. Иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулах шаардлагатай юм уу. Манай зарим компани 140 лиценз авсан байна. Ганцхан компанид ийм олон лицензийг олгох нь шударга ёсонд хэр нийцэж байгаа юм бол. Энэ асуудлыг яаж шийдэх вэ гэсэн бол эрхэм гишүүн Д.Пүрэвдорж Лиценз олгодог хуучин тогтолцоог өөрчилж чадсан уу, нэгэнт хувь хүн, албан байгууллагуудын мэдэлд өгч, тараачихсан лицензийг эргүүлж татах боломж бий эсэхийгеудалсан уу хэмээн лавласан аж.
Ардын эрх сонин 106/384
З.Бадмаараг