Төр засаг хийгээд ТӨРИЙН ХУУЛЬ ХЭНД НЬ үйлчилдэг юм бол

Энэ ослын улмаас хөдөлмөрийн чадвараа 70 хүртэл хувиа алдсан гэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлттэй гарчээ.

Тэрээр осолдох үедээ зам засч байсан хүмүүсийн тасалсан радиогийн дөрөвдүгээр гол шугамыг ганцаараа янзалж байтал хамгаалалтын бүс нь тасарч газарт унажээ. Бүс нь барилгачдад зориулсан бүс байж. М.Баасанжав осолд орсноосоо хойш 90 гаруй хоног эмнэлэгт хэвтэж, хоёрдугаар зэргийн групп тогтоолгосон бөгөөд эмч нар ажлаасаа ОМ-1 /ослын гэмтлийн/ акт авчрахыг шаарджээ. Үүнийг нь тухайн үед тасгийн дарга байсан Батдорж илт эсэргүүцсэн аж. Хэдийгээр группт орох зайлшгүй шаардлага байсан ч ар гэрийн гачигдлаас болж тэрээр эмнэлгээс гармагцаа ажилдаа буцаж оржээ. Харин эмнэлэгт хэвтсэн 90 хоногийн цалинг бүтнээр нь олгосон байна.
Тэрээр 1987 он хүртэл ажлаа хийж, сүүлдээ бие нь өвдөөд ажлаа хийж чадахгүй болсонд удирдлагууд нь дуртай үедээ ажил хийж, дургүй үедээ ажил цалгардуулдаг хэмээн шүүхэд өгч орхижээ. Ингэхдээ Өөрийн буруугаас болж гэмтэл авсан атлаа байгууллагын буруу гээд ОМ-1 акт гаргуулж авах гээд байна гэжээ. Шүүх бодит нөхцөл байдалтай нь танилцаад ОМ-1 актыг байгууллагаас нь гаргаж өгч, группыг нь тогтоолгох ёстой гэж шийдвэр гаргаж байж. Гэсэн ч албан газар нь акт гаргаж өгөх, хөөн хэлэлцэх хугацаа 10 жил байдаг. Иймээс хөөн хэлэлцэх хугацаа дууссан гээд гаргаж өгөөгүй байна. Нэгэнт ажил хийх гэхээр бие нь дийлэхээ больсон тул энэ асуудлаар тухайн үед Холбооны яамны сайдаар ажиллаж байсан Норовжавт хандсан аж. Сайд ОМ-1 актыг гаргаж өг хэмээн удирдлагуудад нь үүрэг өгчээ. Гэтэл энэ шийдвэрийг удирдлагууд нь мөн л эсэргүүцэж, хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр УЕПГ-т хандав. Үүнийг прокурор Шархүү хянаж үзээд ОМ-1 актыг гаргаж өг гэсэн шаардлагыг дахин тавьжээ. Энэ бүгдийн эцэст Телефон, радио ашиглалтын холбоо нь шаардлагатай ОМ-1 актыг гарган өгч Баасанжав гуай ч Ажилчны районы нэгдсэн эмнэлэгт хэвтэж групп тогтоолгожээ. Тухайн үед ОМ-1-ээр нийгмийн даатгалаас 224 төгрөгийн тэтгэвэр авч байсан аж. Харин үлдсэн мөнгө нь гэж 25 төгрөгийг байгууллага нь өгч байсныг тухайн үед хөөцөлдөн байж 108 төгрөг болгожээ. Уг нь Хөдөлмөрийн хуулийн 75 дугаар зүйлд зааснаар тооцвол 251 төгрөг өгөх ёстой байсан аж. Гэтэл энэ мөнгө нь 1996 оноос эхлэн сураггүй алга болсон бөгөөд хөөцөлдөхөд энэ хууль хүчингүй болсон. Тус байгууллага өөрчлөгдсөн гэж байжээ. Тэрээр энэ хугацаанд байгууллагаас авах ёстой мөнгөө тооцож үзэхэд 63 мянган төгрөг болж байгаа аж. Ингээд тухайн үед Хөдөлмөрийн яамны сайдаар ажиллаж байсан Ша.Батбаяртай уулзахад Энэ хууль танд хамаарна. Иймээс танай байгууллагад үүрэг өгнө гэснээр 2000 оны зургадугаар сараас 2002 оны нэгдүгээр сар хүртэл сард 24600 төгрөг олгох МЦХ ХК-ийн захирал О.Шаалуугийн тушаал гарчээ.
Тушаалаар М.Баасанжавт тэтгэмжийн 24600 төгрөгийг 2000 оны тавдугаар сараас эхлэн сар бүр өндөр насны тэтгэвэрт гарах хүртэлх хугацаанд олгохыг нягтлан бодогчид даалгажээ. Гэтэл хуульд өндөр насны тэтгэвэрт гартал нь олгоно гэсэн заалт байдаггүй аж. Ийнхүү хуулиас дээгүүр хүчинтэй энэ акт энэ мэт ядарсан иргэдийг хохироож байна.
М.Баасанжавыг тэтгэврийн нас болсон гэсэн үндэслэлээр 2002 онд группээс нь хүртэл хасчээ. Бүр ажил хөдөлмөрөө гүйцэтгэж яваад 70 хүртэл хувиар хөдөлмөрийн чадвараа алдчихсан хүнийг шүү. Хууль үнэхээр ийм хатуу гэж үү. Үнэхээр хууль нь хэрэгждэг бол тийм ч хатуу биш юм. 1999 онд шинэчлэгдсэн Хөдөлмөрийн хуулийн 97-1, 97-1-1, 97-1-2-т зааснаар бол тухайн онд авч байгаа цалинтай уялдуулан хөнгөн гэмтэл авсанд нь есөн сарын, хүнд гэмтэл авсан нь 18 сарын, нас барсан хүмүүсийн ар гэрт 36 сарын тэтгэмжийг нэг ба түүнээс дээш удаа олгоно гэж заажээ. Гэтэл энэ заалт түүнд лав үйлчилсэнгүй. Дээрх хуулийн заалтаар тооцоод үзэхэд МЦХ ХК нь энэ хүнд лав нэг сая 600 мянгаас нэг сая 800 мянган төгрөг олгох ёстой юм. М.Баасанжав уг асуудлыг 30-аад жил хөөцөлдсөн гэхэд хилсдэхгүй. 1996 онд анхны өргөдлөө Засгийн газарт өгөхөд ажил мэргэжлийн үйлдвэрийн осолтой холбоотой актыг танай дүүрэг хариуцна гэсэн хариу өгсөн байх юм.
2003 онд Засгийн газарт энэ асуудлаар мөн л өргөдөл гаргаж. Гэтэл Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ш.Бүүвэйбаатар дээрх шийдвэрийн адил хороо, дүүрэгтээ ханд гээд, харин ослын талаархи асуудлаа шүүх, цагдаагийн байгууллагад тавь гэжээ.
М.Баасанжав гуай арга ядаад 2003 онд Ч.Улааныг Санхүү, эдийн засгийн сайдаар ажиллаж байхад нь учир байдлаа ярихад, Миний нэр дээр өргөдөл бичиж өг гэжээ. Ингээд Ч.Улаан сайдад өргөдлөө бичиж өгсний дараа Хөдөлмөрийн хуулийн 97-1-д заасны дагуу та албан байгууллагаасаа хохирлоо барагдуул гэсэн хариуг өгчээ. Тэрээр энэ хариуг сонсоод ихэд баярлан байгууллагадаа хандахад 45 мянган төгрөгийн тусламж үзүүлжээ. М.Баасанжав албан байгууллагынхаа өгсөн энэхүү 45 мянган төгрөгийн талаар ярихдаа, энэ мөнгийг миний хохирлыг барагдуулахад биш харин Ахмад настан ба түүнд үзүүлэх хөнгөлөлт үйлчилгээний тухай хуульд заасны дагуу л өгч байгаа юм гэж байв.
Тэрээр уг асуудлаар дүүргээсээ сонгогдсон УИХ-ын гишүүнд хандахад мөн л дүүрэг рүү явуулсан аж.
Ямартай ч энэ хүн улс нийгмийнхээ төлөө ажиллаж байгаад эрүүл мэндээрээ хохирсны төлөө авдаг мөнгө төгрөггүйн дээр, орон гэргүй, үр хүүхэд нийлсэн дөрвөн ам бүлээрээ дөрвөн ханатай гэрт амьдарч байна.
Аливаа хууль тогтоомж гэдэг хүний эрхийг зөрчихийн тулд биш, хүний эрхийг хангаж хамгаалахын тулд гардаг баймаар. Гэтэл үүнийг хэрэгжүүлдэг тодорхой шатны байгууллагын тушаалтнууд үүнийг мэддэггүй бололтой. Хууль тогтоодог эрхэм түшээдийн гаргасан шийдвэр хүртэл хоорондоо ийнхүү зөрчилдөж байна.
Улсад хөдөлмөрлөснийхөө төлөө М.Баасанжав эрүүл мэндээрээ хохирчээ. Төр, засаг ч үүнийг ялгаж салгамаар. Бас үүнтэй адил хохирсон, хохирч байгаа, хуулиар эрхийг нь олгочихсон атал хохирлоо авч чадахгүй байгаа хүн цөөнгүй бий.
МЦХ компанийн дэд захирал М.Онон М.Баасанжавыг Чи худлаа хэлж гуйлга хийдэг. Бид энэ мөнгийг чамд олгохгүй. Харж үзээд байхад давардаг хэмээн доромжлон О.Шаалуу даргатай уулзуулдаггүй бөгөөд тус компанийн хуулийн зөвлөх Отгонбаяр ч өвгөнийг элдвээр гоочилдог аж. Ийнхүү ядарсан нэгнийг харж үздэг төр засаг, албан тушаалтан гэж байдаггүй бололтой.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button