Парламент хууль зөрчвөл яах вэ?

Энэ асуултыг мэргэжлийн хуульчдад тавьсан юм. Тэдний олонх нь парламентыг үндсэн хуулийн цэцэд даатгаж байх юм. Монголын парламент хууль зөрчвөл яах бол?

Ж.Бямбадорж /үндсэн хуулийн цэцийн дарга, хуульч/
-Хэлэхэд хэцүү байна аа. Yндсэн хуулийн цэцийг толгойлдгийн хувьд. За яахав, мэргэжлийн үүднээс тайлбарлаж хэлбэл парламент өөрөө хууль тогтоодог байгууллага. Хууль тогтоодог байгууллага алдаагаа өөрсдөө засч залруулж болно. Тэдэнд ийм эрх бий. Харин үндсэн хуулийн заалтыг зөрчвөл үндсэн хуулийн цэцээр шүүлгэх хэрэг гарах байх даа.

Н. Лүндэндорж /МУИС-ийн Хуульзүйн сургуулийн дэд захирал, хуульзүйн ухааны доктор, тэргүүлэх профессор/
-Парламент бурхан биш учраас алддаг л байхгүй юу. Тэд алдаагаа эргэж харж, засч залруулж болно, үндсэн хуулийн цэцээр ч асуудлыг шийдүүлэх гээд олон хувилбар бий. Гэхдээ тэр алдааг залруулдаг механизмууд нь ажиллахгүй байна л даа. УИХ үндсэн хууль зөрчсөн шийдвэр гаргавал Цэцийн дүгнэлтээр хүчингүй болгоно. Жирийн нэг иргэн ч Цэцэд хандаж болно шүү дээ. УИХ хууль зөрчсөн хууль гаргалаа гэсэн мэдээллийг утсаар өгвөл Цэц өөрийн санаачлагаар авч хэлэлцэх эрхтэй. Парламентын гишүүн бол дархлагдсан хүн биш. Хэрэгтэй гэж үзвэл тэднийг алдаа оноог ч шүүж болно. Хууль, шүүхийн өмнө хүн бүр тэгш эрхтэй гэсэн заалт хүн бүрт л үйлчилнэ.

Ц.Сарантуяа /Ханнс-Зайделийн сангийн тэргүүн, хуульзүйн ухааны профессор/
-Парламент хууль зөрчсөн хууль баталбал гэсэн үг үү. УИХ баталсан хуультайгаа зөрчилдсөн заалт бүхий хууль гаргасан тохиолдолд өөрсдөө алдаагаа эргэж харж засварлах юм уу, хүчингүй болгох ёстой. Харин үндсэн хууль зөрчсөн бол үндсэн хуулийн цэц авч үзэх шаардлагатай болно л доо. Манай үе үеийн парламент залгамж халаа муутай учраас ийм алдаа гарах магадлал өндөр. Тийм болохоор УИХ-ын Тамгын газар тогтвортой, мэргэшсэн, жинхэнэ төрийн албаны байгууллага болж, сайн ажиллах ёстой.

X. Тэмүүжин /хуульч/ -Хэрвээ үндсэн хуулийн цэц гэдэг байгууллага ажиллах номоороо ажилладаг байсан бол өнөөдрийн парламентын таагүй үйл ажиллагааг олон нийтэд бодитоор нь харуулж чадах байсан. Албан ёсны баримтуудыг дэлгэж харуулсан бол хүссэн хүсээгүй ард иргэдэд таагүй сэтгэгдэл төрөх нь ойлгомжтой. Хууль зөрчдөг парламентыг тараах ёстой гэсэн уур амьсгалыг бий болгох байсан.

Ардын эрх сонин 106/384

З.Маараг

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button