Монголыг дэмжих бүлгээс тунхаг бичиг гаргажээ

Хатагтай, Элчин сайд П.Слуц албан ажлынхаа дагуу Америкт сар гаруй ажилласан тухайгаа Ерөнхий сайдад дуулгаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.
АНУ-ын Конгрессын төлөөлөгчдийн танхимын Монголыг дэмжих бүлгээс Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг тохиолдуулан Монголын ард түмэнд хандаж баяр хүргэх тунхаг бичиг гаргахаар зэхэж буйг Ерөнхий сайдад дуулгахдаа таатай байна хэмээн Элчин сайд хэллээ.
Монгол Улс Мянганы сорилтын сангаас тусламж авах эрхээ хадгалан үлдэхэд Авилгалтай тэмцэх тухай хууль, УИХ-ын гишүүний ёс зүйн тухай хууль, Татварын шинэчлэлийн багц хуулийн асуудал, Мөнгө угаах болох терроризмтой тэмцэх тухай хуулийг батлан гаргах нь чухал юм гэдгийг Элчин сайд тэмдэглэв. Тэрээр мөн саяхан батлагдсан Гэнэтийн ашгийн татварын тухай хуулийн талаар ч санал бодлоо Ерөнхий сайдтай солилцсон юм.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button