Европын сэргээн босголт, хөгжлийн банк Улаанбаатарт төлөөлөгчийн газраа нээнэ

Ирээдүйг өөрсдөө бүтээе, үр дүнг хүнд зориулъя гэсэн уриан дор зохион байгуулсан уг уулзалт санхүүгийн зуучлал, шилжилтийн үеийн шилжилт, аж үйлдвэрийн салбарын өрсөлдөөнийг идэвхжүүлэх зэрэг салбар бүрийн сэдвийг хөндсөн байна.
Уулзалтаар өнгөрсөн 15 жилийн хугацаанд ЕСБХБ-ны зүгээс шилжилтийн эдийн засаг бүхий Зүүн Европын орнууд, Балканы хойг, ОХУ, Төв Азийн орнуудад хэрэгжүүлсэн хөрөнгө оруулалтын үйл ажиллагааны үр дүнг хэлэлцэн дүгнэж, дэлхийн эдийн засгийн хөгжлийн тэнхлэг зүүн болон өмнө зүг рүү шилжих төлөвтэй байгааг харгалзан банкны өмнө тулгамдсан хөгжлийн стратегийг авч хэлэцэн цаашдын бодлого, арга зүйг тодорхойлсон байна.
ЕСБХБ-ны ерөнхийлөгч ноён Жан Лемьер Монгол Улсад ирэх долдугаар сард айлчлан тус банкны төлөөлөгчийн газрыг нээх, есдүгээр сард ЕСБХБ-ны Захирлуудын зөвлөлийн гишүүдийн зөвлөлдөх уулзалтыг Улаанбаатар хотод хийхээр тохирсон байна. Сангийн сайд Лондонд байх хугацаандаа Лондон сити-гийн амбан захирагч Лорд Д.Брювер, Их Британийн парламентын Англи-Монголын парламентын бүлгийн дарга Жон Гроган нартай уулзаж, Лондонгийн Металлын биржийн болон олон улсын даатгалын Ллойдс төвийн үйл ажиллагаатай танилцжээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button