Сүхбаатарын талбайд хоёр жагсаал боллоо

Сүхбаатарын талбайд өчигдөр хоёр ч жагсаал боллоо.
Жагсаалыг нэг талаас Бүтээн байгуулалт, хөгжлийн сан хадгаламж зээлийн хоршооны хохирогчид, нөгөө талаас Чөлөөт хөдөлгөөний иргэдиин фронтоос зохион байгуулсан юм.
Бүтээн байгуулалт, хөгжлийн сан хадгаламж зээлийн хоршоонд мөнгөө хадгалуулж хохирсон хохирогчид Монгол Улсын Ерөнхий сайд М.Энхболд.Монголбанкны ерөнхийлөгч О.Чулуунбат нар хадгаламж зээлийн хоршооны хохирогчдын асуудалд Засгийн газар, Монгол банкинд огт хамааралгүй хэмээн мэдэгдсэнд дургүйцэж байгаа юм байна. Yүний улмаас 200 гаруй хохирогч холбогдох хууль тогтоомжийн зарим заалтад заасан зүйлүүдийг огт хэрэгжүүлээгүй, ХЗХ-ны эрсдлийн сангийн доод хэмжээг тодорхойлох журмыг Монголбанк тогтоож хэрэгжилтэд нь хяналт тавиагүй гэх мэт олон зүйлд төрөөс хяналт шалтгалт хийгээгүй тул эл жагсаалыг зохион байгуулах болсон аж.

Энэ мэт мэдэгдлийг хийж, Төрийн ордныг тойрсоноор уриа лоозон барьсан жагсагчдын жагсаал өндөрлөсөн юм. Yүний дараа Чөлөөт хөдөлгөөний иргэдийн фронтоос Сүхбаатарын талбайн урд талд хэсэг жагслаа. Жагсагчдын ихэнх нь тэтгэврийн голдуу 100 гаруй ахмад хүн байсан. Тэтгэврийн доод хэмжээг 80.000 төгрөг болго, Дөрвөөс дээш хүүхэдтэй эхчүүдэд 500.000 төгрөг олго, Эх орноо өөрсдөө хамгаалъя Л.Түдэв, Б.Жаргалсайханы хууль авилгачдын халаас руу, О.Энхсайханы хууль ард түмний халаас руу, Б.Жаргалсайхан Монгол Улсад төлөх ёстой 1.7 тэрбум төгрөгөө нэн даруй төл гэсэн уриа лоозон барьсан байв. Тэгээд нэн удалгүй өөрсдийн шаардах хуудсаа Засгийн газарт гардуулахаар мөн хойд хаалгыг зүглэн хөдөлсөн. Харин тэднийг хойд хаалган дээр ирэхэд цагдаа нар аль хэдийнэ хаалгыг хамгаалалтад авсан байлаа.

Монголын чөлөөт ахмадын холбооны Г.Баасан тэргүүтэй зарим жагсагчид ордонд орохоор дайран цагдаа нарын хооронд ээлжит мөргөлдөөн болсон ч мэдээж цагдаа нарыг дийлсэнгүй. Нэгэн эмээг хоёр цагдаа өргөн бүслэлтээс гаргаж харагдсан. Харин жагсагчид цагдаа нарын малгайг авч шидэн мөнөөх л шаарддаг зүйлээ цагаан хоолойгоор хэлж байлаа.
Харин хамгаалалтад зогсох зарим цагдаа нар архи үнэртүүлчихсэн байсан гэсэн яриа
гарснаас үүдэн жагсагчид Та нарт архи уух мөнгө байна, бидэнд байхгүй хэмээн нэлээд хашгирч ордны урд хаалга руу дайран орж, шаардах бичгээ өгье гэлцэж байснаа төд удалгүй борооны улмаас тарж одсон юм.

Тэд талийгаач О.Энхсайханы санаачилсан хуулийг УИХ-аар хэлэлцүүлэх, ахмад дайчдыг дулаан орон сууцаар хангах гэх мэт уриа лоозондоо тусгасан зүйлийг шаардаж байгаа аж.

Ардын эрх сонин 106/384

С.Бадарч

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button