Сүхбаатар дүүргийн шинэ Засаг дарга ажлаа хүлээж авлаа
Нийслэлийн Засаг дарга Ц.Батбаяр энэ нэрийг батламжилж, ажилд томилох захирамж гаргасан байна. Yүний дагуу өчигдөр шинэ Засаг даргад ажил хүлээлцэх арга хэмжээ өчигдөр тус дүүргийн хурлын танхимд боллоо. Шинэ Засаг дарга А.Амарсайхан тамгаа гардаж аваад ажлаа юунд чиглүүлж, хамгийн түрүүнд ямар зүйл хийхээр төлөвлөсөн тухай асууж, сэтгэгдлийг нь сонслоо. Тэрээр Сүхбаатар дүүргийн 2006 оны уриа бол Иргэдээ дэмжиж, хорооллоо хөгжүүлье гэсэн байгаа. Энэ уриан дор иргэддээ чиглэж ажиллана аа гэж хэлсэн.
А.Амарсаихан 1967 онд төрсөн. Төрийн удирдлагын эрх зүйч, техникийн ухааны магистр, газар зохион байгуулагч мэргэжилтэй. 1995 оноос эхлэн Сүхбаатар дүүрэгт ажиллаж эхэлсэн бөгөөд үйлдвэр, үйлчилгээний хэлтсийн зохион байгуулагч, дүүргийн Газрын албаны даргаар өнөөг хүртэл ажиллаж байжээ.
Ардын эрх сонин 106/384
Б.Сүрэн