Хуурамч гэрээслэл үйлдсэн нотариатад арга хэмжээ аваагүй гэнэ

Иргэн Ч.Чинбаатар хуурамч гэж үзэж буй нэгэн гэрээслэлийн хэргээр дөрвөн жилийн турш хууль, хяналтын байгууллагаар явсан ч тусыг эс олжээ. Тэр энэ тухайгаа өчигдөр Монгол Ньюс мэдээллийн төвд болсон хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлчдэд танилцуулав.

Ч.Чинбаатарын өвөө Даваа 92 насандаа 2002 оны арваннэгдүгээр сарын 28-нд нас барсан гэнэ. Талийгаач Энхбаяр гэгчид өөрийн амьдарч байсан нэг өрөө байраа гэрээсэлсэн байж. Харин Даваагийн төрсөн хүү Сүхбаатар, зээ Чинбаатар нар Энхбаярыг хуурамч гэрээслэл үйлдэж байрыг эзэмших болсон гэж үзэж байна.
Баланкаас үзэхэд Даваа нь 2001 онд уг гэрээслэлийг үйлджээ.
Нотариатч талийгаачийг ач хүүгийн хамт ирж энэ гэрээслэлийг үйлдсэн бөгөөд гарын үсэг зурж чадахгүй байсан учраас хурууны хээгээр баталгаажуулсан гэж ярьсан байна.

Хуулийн дагуу бол хурууны хээгээр гэрээслэл үлдээж байгаа тохиолдолд хөндлөнгийн гэрч байлгах ёстой аж. Тэгээд ч гэ­рээслэл бичихдээ бичгээр ирсэн өргөдлийг үндэслэж бланк бөглөдөг байна. Гэвч уг гэрээслэлийг баталгаажуулсан Долгорсүрэн гэгч нотариатч ямар ч бичиг өргөдөл авалгүйгээр, тус гэрээслэлийг баталгаажуулсан байна. Yүнийг хоёр шатны шүүх хянаж үзээд хууль бус гэрээслэл гэж үзжээ. Мөн уг гэрээг хуулийн дагуу хийгээгүй нотариатад ямар нэгэн арга хэмжээ аваагүй гэнэ.

Мөн Даваа үл хөдлөх хөрөнгийн газарт байраа гэрээсэлж байхдаа Би Энхбаярт байраа гэ­рээсэлж үлдээж байна гэсэн яриагаа хуурцагт үлдээхдээ 2002 оны долдугаар сард болсон явдлын талаар ярьсан байна. Гэтэл уг гэ­рээслэл 2001 оны арваннэгдүгээр сарын 28-нд үйлдэгдсэн гэж байгаа. Энэ мэтээр уг гэрээслэлийг зохион байгуулалтайгаар хуурамчаар үйлдсэн гэж үзэх үндэслэл нэлээд байгаа бололтой. Гэвч хууль хяналтынхнаар явахаар асуудал дорвитой шийдэгдэхгүй байгаа аж.

Ардын эрх сонин 106/384

Б.Бямба

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button