Кафу дээд амжилт тогтоож магадгүй
Түүний 36 насны төрсөн өдөр нь ДАШТ-ний үеэр таарах ажээ. Кафу багаа дэлхийн аваргын цомд хоёр удаа хүргэсэн ахмад болох магадлалтай. 2002 оны зун Япон, Өмнөд Солонгосын ногоон талбай дээр бразилчууд тав дахь удаагаа дэлхийн цомыг авсан юм. Гэвч Бразилийн шигшээ багтай 144 тоглолт хийсэн ахмад Кафуг зарим нэг хүн дзэд амжилт гаргахад хэтэрхий хөгшиднө гэж ч үзэж байна. Харин Герман-2006-гийн дараа Кафу карьераа дуусгаж буйгаа зарлаж магадгүй.
(Өнөөдрийн монгол 102/272)