Алтан бөмбөг 2004-ийн эзэн Андрей Шевченко
Хоёр удаа Украины шилдэг хөл бөмбөгчин болсон (1997, 1999 он)
1998/99 оны Аваргуудын Лигийн шилдэг бөмбөгдөгч (11 удаа гоол оруулсан)
Хүрэл бөмбөг-өөр хоёр удаа шагнуулсан (1999, 2000 он).
2004 онд Алтан бөмбөг-ийн эзэн болсон
Энэ жилийн ДАШТ-д оролцох эрх авсан 32 шилдэг баг дотор анх удаа оролцож байгаа, мөн тун хэцүү бүсээс шалгарсан санамсаргүй гэмээр багууд ч бий. Тийм багуудын тоонд Украины шигшээ баг зүй ёсоор багтана. ЗХУ задарснаас хойш буюу 1990 оноос л Украин улс дэлхийн газрын зураг дээр бий болсон. Арав гаруйхан жилийн түүхтэй энэ улсын баг анх 1994 онд Европын аварга шалгаруулах тэмцээнд хөл тавьж хөл бөмбөгийн хувьд ядуухан туршлагатай
литвачуудад хожигдож байжээ.
Харин Герман-2006-гийн оролцогчдыг шалгаруулах болоход украинчууд тун бэрх өрсөлдөгчтэй тулгарсан юм. Тэдэнтэй цуг нэг бүсэд Евро- 2004-ын аварга грекчүүд, мөн Турк, Данийн багууд таарсан ч Украины шигшээ баг бүстээ хамгийн өндөр оноо авч тэргүүлж чадсан.
Украины шигшээ багийн гол цөм нь яах аргагүй ахмад Андрей Шевченко. Одоо 29 настай дэлхийн шилдэг хөл бөмбөгчдийн нэг энэ залуу Украины шигшээ багийг дэлхийн шилдэг 32 багтай өрсөлдөхөд гол үүрэг гүицэтгэх нь тодорхой.
Андрей Николаевич Шевченко 1976 оны Эдүгээр сарын 29-нд Украины нийслэл Киев хотын ойролцоохи тосгонд төрсөн. Түүний эцэг эх нь спортоос хол хүмүүс. Ээж нь л гэхэд ня-бо, харин аав нь цэргийн хүн. Зүүн Европын шилдэг хөл бөмбөгчин Шевченко анх 12 настай байхдаа Олон улсын чанартай хөл бөмбөгийн тэмцээнд оролцохоор хилийн дээс алхаж байжээ.
Тэрбээр 1986 оны ДАШТ-ийн баатрууд болох Пеле, Зико, Платини, Ромарио нарыг шүтэн биширдэг.
Италийн Милан багийн довтлогч Андрей Шевченко мөрөн дээрээ лууны дүрс бүхий шивээстэй. Түүний хэлснээр бол энә шивээс нэгэн онцгой үйл явдлын тухай дурсамж юм бәйна. Шевченко 1993 оны өвөл хәл бөмбөгт хәл тавьсан даруйдаа Украины Динамо-2 багийн шилдэг бөмбөгдөгч болжээ.
Дараагаар нь Олимпод оролцох Украины шигшээ багийн бүрэлдэхүүнд орсон. Харин 1994 оноос Москвагийн Спартак-т тоглож эхэлснээр Европын хөл бөмбөгт гараагаа эхэлжээ. Тэрбээр 18 настайдаа Мюнхений алдарт Бавари-гийн хаалганд гоол оруулсан юм. Харин хөл бөмбөгчин бүрийн карьерт чухалд тооцлгджт 100 дахь гоолоо Шевченко 1999 оны дөрөвдүгээр сарын 28-нд Украины цомын төлөөх тэмцээний үеэр оруулжээ.
Хөл бөмбөгийн ертөнцийг доргиосон сүүлийн үеийн мэдәэ гэвэл яах аргагүй Андрей Щевченко Милан клубыг орхиж байгаа тухай. Долоон жилийн турш Милан Шевченко гэсэн нэрс холбоо үг мэт байсан ч Украины хөл бөмбөгчин Гэр бүлийнхээ гояирхдьтг илүүл үзэж байгаа тул Миланыг орхиж байна гэж мэдэгджээ.
Түүнийг Оросын тэрбумтаны эзэмшил, энэ жилийн Английн аварга Челси клубтэй гэрээ байгуулна гэсэн сураг байгаа. Гэвч энэ бүхэн зөвхөн ДАШТ-ийн дараа л яригдах биз ээ.
Андрей Шевченкогийн амьдралд гарсан хамгийн том өөрчлөлт 1999 онд болсон юм. Тэрбээр 25 сая ам.долларын гэрээ байгуулж Италийн Милан клубт тоглох болсон нь зүүн Европын жижигхэн орны хөл бөбмбөгчнийг дэлхийн хамгийн үнэтэй тоглогчийн нэг болгосон. Милан-д тоглож эхэлсэн эхний улиралдаа тэрбээр Италийн аварга шалгаруулах тэмцээнд 32 тоглолт хийхдээ 24 гоол оруулж А серийн шилдэг бөмбөгдөгчөөр шалгарчээ.
Андрей Шевчеко Италийн Ерөнхий сайд асан Сильвио Берлусконитой тун дотно харьцаатай. Италийн хамгийн баян хүмүүсийн нэг Берлускони Милан багийн эзэмшигч гэдгийг дурдах хэрэгтэй болов уу. Шевченко Америкийн загвар өмсөгч Кристентэй гэрлэж хүүтэй болоход С.Берлускони хүүгмйнх нь загалмайлсан эцэг болсон нь хөл бөмбөгчнийг Италийн Ерөнхий сайд асантай улам дотно, бараг л хамаатан садны харьцаатай болгосон гэж болно. Берлускони түүний хувьд зөвлөгч, чиглүүлэгч нь гэнэ. Үүний нэг жишээ бол Шевченкогийн хэлснээр
амьдралынх нь хамгийн хүнд шийдвэрүүдийн нэг болох Милан багийг орхих тухай Берлусконигийн бодлыг асуусан явдал юм. Тэгэхэд Берлускони Чи өөртөө чухал хэрэгтэй гэсэн шийдвэрийг л гаргах эрхтэй гэж хэлсэн нь асуудлыг шийдэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн ажээ.
Pro Sports сэтгүүлд өгсөн А.Шевченкогийн ярилцлагаас
-Таны бодлоор ДАШТ-д оролцох шалгаруулалтыг давахад Украины шигшээ багт юу тусалсан вэ?
-Гол нь бид зохион байгуулалт сайтай жигдхэн тоглож чадсан. Бид өмнөх алдаануудаа давтаагүй.
-Украины шигшээ баг ДАШТ-д оролцох болсон нь цэвэр аз таарсан хэрэг гэсэн яриаг хэрхэн хүлээж авч байна?
-Тайван. Ямар нэгэн хэмжээгээр аз таарсныг үгүйсгэхгүй. Тодорхой тоглолтуудын үеэр аз биднийг түшиж ялалт байгуулахад тусалсан. Гэвч бүх тоглолтыг азаар хожино гэж байхгүй шуу дээ. Тэгэхээр өөр олон зүйл нөлөөлсөн нь тодорхой.
-Хөл бөмбөг тоглохоо больсны дараа дасгалжуулагч хийх талаар бодож үзсэн үү?
-Yгүй юм байна. Би ирээдүйнхээ тухай боддог л доо. Харин дасгалжуулагч хийх талаар хэзээ ч бодож байгаагүй. Одоохондоо өөрийгөө дасгалжуулагчаар төсөөлж чадахгүй байна.
(Өнөөдрийн монгол 102/272)