Таны эрүүл мэндэд
Таны зүрх ямар ч шалтгаангүйгээр нэг минутад эмх замбараагүй 100-120 удаа цохилж байна уу?
Зүрхний ийм солиотой цогилт-ыг хэдэн жилийн өмнө зөвхөн мэс заслаар л эмчилж байлаа. Харин одоо бидэнд өөр боломж бий.
Хэний зүрхний хэм алдагддаг вэ?
Цогилтот (мерцательный) хэм алдалт нь голдуу даралт ихэсдэг, зүрхний цусан хангамжийн дутагдал буюу зүрхний бахтай хүмүүс, хэрх өвчтэй хүмүүст тохиолддог. Энэ үед маш олон янзын шинж тэмдгүүд илэрдэгээс дурьдвал зүрх дэлсэх, бие гэнэт ядарч сульдах, хөлрөмтгий болох, толгой эргэх, амьсгаадах, амьсгал дутагдах, цээжээр өвдөх.
Цогилтот хэм алдалт нь өөрөө гэмгүй боловч үүний дүнд судас бөглөрөх, зүрхний дутагдал үүсэх аюултай. Зүрхний цогиж байгаа тосгуурт байнга бүлэн үүсч байдаг нь аль нэг эд эрхтэнд очиж судас бөглөдөг. голдуу тархинд очсоноос болж цус харвадаг. Цогилтот хэм алдалтын уналт өгсний дараа 48 цагийн дотор бүлэн үүсдэг гэж үзэж байна. Тиймээс энэ хугацаанд яаралтай хэм алдалтыг зогсоох хэрэгтэй. Үүний тулд голдуу эм хэрэглэдэг. Мөн яаралтай тохиолдолд 5-10 секунд амьсгалаа түгжиж болно. Гэвч энэ ховдлын гаралтай зүрх дэлсэлтийн үед тохиромжтой юм.
Цогилтот хэм алдалттай ихэнх хүмүүс олон жилийн турш зовиураа хэлээд яваад л байдаг. Тэгвэл тэдэнд цус шингэлэх бэлдмэлийг байнга хэрэглэхийг зөвлөх үү? Ихэнх тохиолдолд ингэж зөвлөж болно. Гэвч хүндрэлээс 100 хувь хамгаална гэж ойлгож болохгүй.
Шинэ үе
Өмнө нь зүрхний хэм алдалтыг зөвхөн цээжийг нь нээн мэс засал хийдэг байсан. Орчин үед цацралтын аргыг өргөн хэрэглэж байна. Гуяны венд электрод хийгээд электрод зүрхний эмгэгтэй хэсэгт очиход гаднаас нь цацаргалт явуулж эмчилдэг. Уг арга зүрхний шигдээсийн дараахь ховдлын хэм алдалтад тохиромжтой.
Зүрхний тухай сониноос
Эрэгтэй хүнд эмэгтэй хүний зүрх таардаггүй.
Зүрх шилжүүлэн суулгахад донорын хүйс чухал. Ийм дүгнэлтэд Германы эмч Мартин Цайер 49 оронд хийгдсэн 167 мянган зүрх шилжүүлэн суулгах мэс заслын үр дүнгээс болж хүрчээ. Эрчүүдэд эмэгтэйчүүдээс зүрх шилжүүлэн суулгахад ховхролт нэг жилийн дотор эрэгтэй донорынхоос 15 хувиар их байв. Харин эмэгтэйчүүдэд ийм зүйлс ажиглагдаагүй бөгөөд тэд эрчүүдийн зүрхийг тайван хүлээж авдаг. Үүний шалтгааныг одоо эрдэмтэд хайж байна.
Үүдэл эсүүд хэм алдалтыг эмчилнэ
Үүдэл эсүүд удахгүй зүрхний цахилгаан идэвхжүүлэгчийг орлох нээ.
Саяхан Америк, Израйлийн эрдэмтэд зүрхний булчинд зүрхний булчингийн үүдэл эсүүдийг оруулахад тэд зүрхний хэмийг удирдах сэрлийг үүсгэж байжээ. Үүний үр дүнд зүрхний ажиллагааны алдагдлыг байнга засах хэрэггүй боллоо.
Хөдөөгийн залхуурал
Цэвэр агаар, байгалийн шинэхэн бүтээгдэхүүнүүд Америкийн хөдөөгийн амьдралд нэгэнт тохирохоо больжээ. Америкийн хөдөөний иргэд таргалалт, зүрхний өвчинд өртөмтгий болсон байна. Үүний учир нь тэд дэлгүүр хоршоо, үйлчилгээнээсээ маш их хол байдаг тул зөвхөн машин хэрэглэх болж бараг хөлөөрөө алхахаа больжээ.
2006.05.10 Үдшийн сонин