Урт удаан наслахын нууц

Сонирхолтой байгаа биүз. Тэгэхээр урт наслахын тулд тархиа байнга ажиллуулж байх хэрэгтэй болж байна. Судалгаанаас үзэхэд оюуны ажил эрхэлдэг, байнга юм бичдэг болон сэтгэлйн тэнхээтэй хүмүүс урт насалдаг төдийгүй хөгшрөлтийн гамшиг болох зөнөгрөлөөс хол байдаг байна.

Мэдрэлийн эсүүд үхдэггүй зөвхөн унтдаг

Олон арван жилийн судалгаанууд хүний мэдрлэлийн эсүүд жилд ойролцоогоор 100 мянгаараа үхдэг ба төдий хэмжээний буюу түүнд тохироох мэдээллүүдийг мартдаг гэж үздэг. Гэвч сүүлийн үеийн судалгаанууд огт өөр зүйлсийг өгүүлж түрүүчийн зууны нээлтүүдийг үгүйсгэж байна. Бидний мэдрэлийн эсүүд үхдэггүй зөвхөн унтдаг аж. Унтаж байгаа мэдрэлийн эсэд тодорхой мэдээллүүд хэвээр хадгалагддаг ба тэднийг сэрээхэд л тухайн мэдээллүүд эргэн бий болдог гэнэ. Эсүүдийн ийн унтах нь тэдний ажилгүйдэл-тэй холбоотой. Тухайн эс цочролд орохгүй л бол унтаад л байна. Тэднийг гагцхүү сэрээх л хэрэгтэй. Унтаж байгаа эсүүд хэдий хир удаан ажилгүй байна, төдий хирээр тдэнийг сэрээхэд хэцүү. Тиймээс мартсан зүйлсээ санахын тулд одооноос уншиж, бичихээ ихэсгэ.

Олон хэл мэддэг хүний хөгшрөлт удаан явагддаг

Хар бага наснаасаа л хоёр хэл чөлөөтэй эзэмшсэн хүмүүс удаан хөгширдөг. Ийм дүгнэлтэд хэсэг эрдэмтэд гадаад хэл эзэмшсэн болон эзэмшээгүй хүмүүсийн оюуны чадавхийг харьцуулсан судалгаагаар гаргажээ. Тархины үйл ажиллагааны үндсэн үзүүлэлт болох нэг асуудлаас нөгөө асуудалд оюун санаагаа хурдан шилжүүлэх чадвар нас ахих тусам багасч байдаг. Тэгвэл хоёр хэл эзэмшсэн хүмүүс хүрээлэн буй орчинд амархан дасан зохицох тодорхой нэг асуудалд анхаарлаа сайн төвлөрүүлж чаддаг. Асуудлыг хурдан шилжүүлж анхаарлаа тогтоох энэхүү чадвар нь хоёр хэлтэнгүүдийн хувьд тухайн үед хэрэггүй хоёр дахь шатны мэдээлээс салах нь зуршил болсон байдаг. Ийм маягаар тэд ахимаг настай ч шинэхэн мэт үйл ажиллагаатай тархитай байж залуу насаа хадгалдаг байна.

2006.05.10 Үдшийн сонин

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button