Херве Ладпу Францын компаниуд Монголыг сонирхож олонтаа ирэх байх
Европын холбооны зүгээс манайхыг дэмжих асуудалд Франц Улс хэлээд идэвх санаачлагатай ажиллаж байгаа гэх зэргээр нааштай олон өөрчлөлт гарсан билээ. 40 гаруй жилийн дипломат харилцааны түүхтэй Монгол-Францын Гадаад хэргийн яамд хоорондын зөвлөлдөх уулзалт энэ өдрүүдэд амжилттай үргэлжилж байна. Уулзалтын дүнгийн талаар БНФУ-ыи Гадаад хэргийн яамны Азийн газрын захнрал Херве Ладсутай цөөн хором ярилцлаа.
-Сайд Та Монгол оронд өмнө нь ирж байв уу. Франц-Монголын хамтын ажиллагааны талаар Та ямар сэтгэгдэлтэй байна вэ?
-Олон жилийн өмнө нэг удаа ирж байсан. Гэхдээ ажил хэргийн хувьд анхны уулзалт гэж хэлж болно. Та бүхэнтэй дахин уулзаж байгаадаа баяртай байна. Монгол Улсын Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, ноён Х.Бэх-бат бид маш удаан хугацаагаар их чухал сэдвүүдээр зөвлөлдөн ярилцлаа. Франц-Монголын харилцаа маш сайхан хөгжиж ирж байгаа. Энэ харилцаанд ямар нэгэн бэрхшээлтэй, төвөгтэй асуудал байхгүй.
Манай хоёр орны харилцаанд эерэгээр нөлөөлдөг хүчин зүйлүүд цөөнгүй байдаг. Эхнийх нь манай хоёр орон хоёулаа ардчиллыг дэмжиж, ардчиллын төлөө гар өргөдөг улсууд. Нөгөө талаар олон улсын хэмжээнд олон талт хамтын ажиллагааны хүрээнд маш сайн хамтран ажилладаг.
Гурав дахь хүчин зүйл гэвэл манай хоёр орон хоёр талт хамтын ажиллагаанд чухал ач холбогдол өгдөг. Хамтын ажиллагааны бүхий л салбарт хамтран ажиллаж хөгжихөөр зорьж байгаа нь бидний харилцааны үнэт зүйл юм. Азидаа болон Төв Азид Монгол Улс өөрийн өвөрмөц байр суурийг эзэлдэг. Бид ч энэ байр суурийг нь илүүтэй хүндэлж үздэг.
Өнөөдрийн хувьд цаг агаарын байдал таагүй байгаа хэдий ч энэ нь хоёр орны эрт дээр үеэс тогтсон найрсаг халуун дотно харилцаанд нөлөө үзүүлэхгүй.
-Монгол Улс нь Франц Улстай соёл урлаг, анагаах ухаан, хүмүүнлэгийн салбарт онцгой хамтарч ажиллаж байсан уламжлалтай. Эдгээр салбарын хүрэәнд ойрын хугацаанд ямар ажлуудыг хийхээр төлөвлөж байна вэ?
-Тийм ээ. Анагаах ухааны салбарт олон жил үр ашигтай хамтарч ажилласан.
Тэр дундаа нийтийн эрүүл мэндийн салбарт мөн Европын холбооны болон хоёр талын хамтын ажиллагааны хүрээнд хамтарч ажиллах бодолтой байгаа. Энэ жил Монголын төрт улс байгуулагдсаны 800 жилийн түүхт ой болж байна. Соёлын хамтын ажиллагааны хүрээнд бид олон зүйлийг хийхээр төлөвлөөд байна. Монголын соёл бол их өвөрмөц соёл юм. Ялангуяа археологийн салбарт хоёр орны хамтын ажиллагаа маш идэвхтэй явж байгаа. Археологийн хамтын ажиллагааг Францын Ерөнхий-лөгч Жак Шерак болон Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр нар өөрсдийн ивээлд авсан. Түүнээс гадна Монголд үйл ажиллагаа явуулж байгаа Францын соёлын төв оюутан залуус болон франц иргэдийн дунд олон төрлийн соёл боловсролын арга хэмжээ явуулж байгаа нь сайшаалтай.
-Гадаадын хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт удахгүй болох гэж банна. Францын херөнгө оруулагчдын хувьд манай улсын аль салбарыг илүүтэй сонирхдог бол?
-Манай улсын зорилго бол юуны өмнө Монголын хөгжлийг дэмжих. Айсуй цаг хугацаанд Францын компаниуд Монголыг илүү их сонирхож, Монголд олонтаа ирәх байх. Миний бодлоор уул уурхай, хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбарыг илүүтэй сонирхдог болов уу.
Үзэсгэлэнт байгальтай, хөдөө аж ахуй эрхэлсэн эртний уламжлалтай, арвин туршлагатай орон учраас тэр шүү дээ.
(Өнөөдрийн монгол 102/272)
С.БОРГИЛЧУЛУУН