Б.Бат-эрдэнэ Бэлэнчлэх сэтгэлгээ ноёрхвол улс орон хүнд байдалд орох гэмтэй

Одоо хөгжлийн талаар ярих цаг болжээ гэдгийг иргэдэд ярьж байсан.

Таны хувьд хөгжлийн талаар ямар бодолтой явдаг вэ, яавал Монгол Улс хөгжих вэ?
-Тэгэхээр улс үндэстний оршин тогтнодог хоёр гол үндэс бол газар нутаг ба хүң ард юм. Хүн рүүгээ чиглэсэн үйл ажиллагаанд анхаарлаа хандуулах цаг хэдийнэ болжээ. Хамгийн эхлээд хүн оршин тогтнохын тулд эрүүл мэнд байх ёстой. Бие бялдар эрүүл чийрэг, сэтгэл оюун нь саруул байх хэрэгтэй. Дээр нь хүн өөрөө нийгмийн бүтээгдэхүүн, нийгмийн амьтан болохоор
ниигэмтэйгээ, би зохицож амьдрахын тулд ес суртахууны өндөр зарчимтай байх ёстой.
Энэ гурав дээр тулгуурлаад хүн өөрөө цаашаа хөгжих ёстой. Зөвхөн бэлэн юманд тулгуурлаад, эсвэл байгалийн баялгаа газраас аваад ч юм уу, гаднын зээл тусламжаар хөгжинө гэвэл хүндрэлтэй.
Тийм учраас нэгэнт Монгол үндэстнээ хөгжүүлье гэвэл хүндээ анхаарал, хүнээ хөгжүүлэх, хүмүүжүүлэх талаар онцгой анхаарах хэрэгтэй гэж би боддог. Төрийн бодлого ч үүнд чиглэж байгаа. Мэдээж улс орны хөгжил эдийн засгийн өсөлт хөгжилтэй шууд холбоотой ч гэсэн үүний зэрэгцээ орхиж болохгүй, авч явах ёстой зүйл бол энэ юм.

Тиймээс иргэдийн тавьж байгаа хүсэлт дунд бэлэнчлэх сэтгэлгээ зонхилж, өнөөдөр магадгүй бэлэн юм шаардлагатай хүмүүс нийгэмд дуу хоолойгоо хүргэж байгаа. Гэтэл өөрсдөө гар хөлөө хөдөлгөөд амьдралаа аваад явж байгаа хүмүүс цаг нартай уралдаж ажиллаж байна. Тэд өнөөдөр сониңд ярилцлага өгөөд, гудамжинд жагсаал цуглаан зохион байгуулаад үгээ хэлэх завгүй байдаг.
Тиим хүмүүстэй харин бид зах зухаас нь ч гэсэн уулзаж, санаа бодлыг нь сонсож байхыг хичээдэг. Тэд юу ярьж байна вэ гэхээр ажил хөдөлмөр хийх бололцоо гаргаж вгөөч, зээл тусламжийг хөнгөлөлттэй олгож өгөөч гэдэг хүсэлт тавьдаг.

Тиймээс хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд
хуримтлагдаж байгаа хөрөнгө мөнгийг үр дүнтэй, ямар нэг эрсдлээс айлгүйгээр үнэхээр юм хийе бүтээе гэсэн хүмүүст нь хүргэж үр шимийг нь хүртвэл эргээд улс орны хөгжил, хүмүүсийн амьдралд хэрэгтэй.
Түүнээс биш гэнэт нэг өдөр их мөнгөтэй болох юм шиг санаад, эсвэл бэлэнчилж нэхээд гуйгаад байвал хегжлийн тухай бодох ч хэрэгггүй. Сая бид тесвийн тодотголыг хэлэлцэж байх явцад хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд 3.2 тэрбум төгрөг төвлөрүүлэх байсан боловч нэмж зургаа орчим тэрбум төгрөг төвлөрүүлэх боломж ч байгаа тухай ярьж байсан. Өмнөх жил нь энәхүү 3.2 тэрбум төгрөгийг гүйцэд ашиглаж чадаагүй учраас өөр зүйлд зарцуулсан гашуун туршлага бий. Тиймээс зургаан тэрбумаар ч хязгаарлахгүй, хэдэн арван тэрбумаар нь хүмүүст хүргәж чадвал тухайн аж ахуйн нэгж төдийгүй улс орон хөгжих боломжтой юм. Зөвхөн бэлэн юмыг хувааж авах тухай яриад байвал улс орон хөгжих бус уруудаж доройтох, маш хүнд байдалд орох гэмтэй.

Нэгэнт хувийн хэвшилд тулгуурласаң зах зээлд шилжеэн учраас хувийн хэвшлийн чөлөөтэй амжилттай ажиллах боломж нөхцлийг тал талаас нь судлах хэрэгжүүлэх
хэрэгтэй байна.

(Өнөөдрийн монгол 102/272)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button