Болиоч наадах чинь насанд хүрээгүй хүүхэд шүү дээ
Нийслэлийн Баянзүрх дүүргийн XIҮ хороонд орших Өнгөт инээд хамтлагийн нэрээр гарч ирсэн Өнгөт инээд баарыг залуус андахгүй. Өмнө нь Карлсберг нэртэй байсан гэхэд хүмүүс бүр илүү мэднэ байх. Харин одоо бол гадна дотногүй туе хамтлагийн жүжигчдийн зургаар битүү гоёсон уг баарыг өглөөний зургаан цаг хүртэл ажиллуулдаг гэнэ.
Мөн диско нь эрт эхэлдэг, өдөр бүхэн үзүүлбэртэй байдгаар нь маш сайн мэддэг юм билээ.
Пүрэв гарагийн 00.35 цагт туе баарны үзүүлбэрийн цаг эхЗлдэг аж. Хөгжмийн намуухан аянд хар хувцастай 30 гаруй насны залуу найман настай охины хамт гарч ирлээ. Тэд тас хар өнгийн гялалзсан материалаар хийсэн хувцас өмесөн байх бөгөөд хагас цаг гаруй үзүүлбэр үзүүлж тэнд тухлах хүмүүсийг зугаацуулдаг аж.
Үзүүлбэр эхэллээ… Ойролцоогоор найман настай болов уу гэмээр охин ихэд хичээнгүйлэн нугарах аж. Нэлээд авьяаслаг, эвсэлтэй нугарах охины хэмнэл аавынхаа (зөөгч нь тэгж хэлүэн) мөрөн дээр гарахаас эхлээд алдаж эхлэв. Хэт хичээсэндээ болсон уу анзаарга алдсан уу хослон тоглогч болох аав нь түүнийг нуруун дээрээ гаргахад охин.эвгүй гишгээд арай л уначихсангүй. Охины царай айсан, сандарсандаа улайсан нь бүжгийн заалны захын суудал дээр суусан надад тодхон харагдана. Хагас цаг орчмын үзүүлбэртээ охин сандрах бүрдээ алдаа гаргаж гаргасан алдаа бүрийг нь хослон бүжиглэгч аав нь эвтэйхэн засвар хийх нь нүдэнд тусав. Харин тэнд байгаа хүмүүс охины бүх л хөдөлгөөнийг сэтгэл түгшин харах нь ажиглагдсан бөгөөд хоёр ч удаа хий саван унах шахахад хүмүүс дуу алдах боловч нүд салгахгүй ширтэх юм.
Харин нэгэн хүний болиоч наадах чинь насанд хүрээгүй хүүхэд шүү дээ хэмээх нь дуулдаж байсан ч удаагүй хамгаалагчид харгалзуулаад баарнаас гарах нь нүдний үзүүрт өртөв. Харин охины аав хүмүүсийн орилох, охиных нь хэмнэл алдан унах хоёрыг огт анзаарч байгаа шинж байсангүй. Тэр ч бүү хэл охиноо хөл алдан унахад угз татан босгоод бүжиглүүлэх аж. Үзүүлбэрийн явцад охин аавынхаа биеийг цагираг болон ороосон бөгөөд аав үсрэхдээ буруу тооцоолсон уу, охин гараа алдчихсан уу цагираг тавигдан охин шал дээр нэлээд хүчтэй уначихав.
Унахдаа эвгүй унаснаас босох гэж хэдэн секунд саатсан бөгөөд жижигхэн биедээ баймгүй гүжирмэг загнаж арай гэж босов. Харин охины өвдсөнийг анзаараагүй хөгжим явсаар байсан тул тэрбээр байдгаараа ярвайчихсан бүжиглэж байхыг харсан хэн ч харамсахгүй байхын аргагүй. 01.10 цаг болж байхад тэдний үзүүлбэр дуусан охин үзэгчид рүүгээ ёслох гээд аавыгаа тэврээд уначихав. Харин аав нь сэргэлэн загнаж охиноо тэврээд ёсолсноо гар дээрээ өргөөд явчихсан юм.
Ингээд аав, охин хоёртой уулзахыг хүссэн боловч, үйлчлэгч боломжгүй гэдэг хариулт өгөв. Харин охиныг хэдэн настай болон хэзээнээс эхлэн бүжиглэж байгааг нь асуухад, Найман настай, аавтайгаа бүжиглэдэг, би энд ажилд ороод удаагүй болохоор мэдэхгүй байна гэсэн хариултыг өгөв. Наймхан настай охин бааранд бүжиглэдэг болжээ. Анх энэ тухай танилыгаа хэлэхэд итгээгүй юм. Тэр ч бүү хэл, энэ тухай бичиж, холбогдох хүмүүс, байгууллагын нь сонорт хүргэх ёстой биш үү гэж ярихад нь ч итгэсэнгүй. Зүгээр л өөрийн нүдээр харахыг хүсэв. Харин арай үгүй байлгүй хэмээн бодож тэр бааранд нь очоод бодол маань өөрчлөгдсөн. Бүр 180 градус эргэв…
Тэнд наймхан настай атлаа согтуу хүмүүсийг зугаацуулж, шороо тоос болсон шалан дээр хөлбөрөх охиныг хараад сэтгэл минь маш ихээр эмзэглэлээ. Тавхан цаасны төлөө нялх охиноо золиосолж түүний ирээдүйг эцэг нь хэрхэн баллаж байгаааг хараад бүр уур хүрэв. Яагаад ийм арчаагүй, бурангуй асуудалд хэн ч хариуцлага хүлээхгүй байгаа юм. Ийм байж юунд бага насны хүүхэд буруу зам руу орж байна гэх зэргээр хэн ч ойлгохын аргагүй тоо баримт яриад албаны царайлаад сууж байх хэрэг юу байна вэ?
Наймхан настай охин халамцуу, хөлчүү хүмүүсийн зугааг гаргаж байгаад хэн буруутай юм. Мөнгө улаан нүд цагаан болсон арчаагүй эцэг үү, ард иргэдээ ингэж дорд ортлоо оюун санааны доройтолд оруулсан нийгмийн буруу юу. Наймхан настайдаа бааранд бүжиглэж байгаа охины ирээдүй ямар байх бол. Санаанд ч багтмааргүй. Сүүлийн үед хэвлэл мэдээллээр болон холбогдох албаны хүмүүс ярихдаа биеэ үнэлэгчид залуужиж байна. Охид биеэ үнэлэх нь хэвийн үзэгдэл боллоо гэх зэргээр ярьж, бичиж шалтгааныг нь олох гэж байна хэмээн баахан ном дүрэм яриад л өнгөрдөг.
Харин та бүхнийг хийх биш ярьсаар байтал хөөрхий охид маань хатуу амьдралын золиос болсоор байх уу? Өнөөдөр би бааранд бүжиглэж, жижигхэн биедээ хүндэдмээр том ачаа үүрч байгаа наймхан настай охины тухай бичиж байна. Гэтэл энэ охин шиг ийм хүнд ачаа үүрч яваа охин өөр хэчнээн байгаа бол. Энэ тал дээр ажилласан нь бүр байя, адаглаад судалгаа хийсэн байгууллага хэд хэчнээн байгаа бол? Бидэнд одоогоор мэдэгдээд байгаа нь энэ л байна, ийм охид зөндөө байгаа шүү дээ гээд хаяж боломгүй асуудал санагдана. Одоо л дуугарахгүй, ажиллахгүй бол хөөрхий охид маань, тэдний ирээдүй хэрхэх болж байна. Дэндүү бага насандаа ийм том хариуцлага хүлээж, хатуу ачаа үүрэх болсон нь хэний буруу билээ. Шөнийн 00 цаг гэдэг ямар ч хүүхдийн амрах цаг. Хүүхдийн бүү хэл насанд хүрэгчид ч амрах цаг шүү дээ. Гэтэл ийм цагт наймхан настай охин бусдыг зугаацуулах гээд хөлчүү хүмүүсийн хөл дор гишгэгдэн байх нь хуульд нийцэх гэж үү.
Одоо л ийм охидод туслахгүй бол хэзээ туслах гэж. Магадгүй дэндүү эрт хөдөлмөрлөж, гэрийхнээ тэжээх хатуу үүрэг хүлээсэн тэднээс сүүлд нь хэчнээн уучлал гуйж, хэчнээн туслах гээд хожимдчихсон байх вий гэхээс харамсал төрөв.
Бидний хойч үе маань ийнхүү хэдий болтол хатуу амьдралыг туулах гэж өөрийгөө золиосолсоор байх юм бол. Тэдний үзэх ном, сурах сургууль нь хаана байна вэ. Арай бааранд бүжиглэх биш биз дээ? Энэ бүхэнд яагаад хэн ч хяналт тавихгүй байгаа юм бол. Өнөөдөр эзэнгүй мал аятай, хаа дуртай, газраа юу дуртайгаа хийсээр явах нь өнөөгийн охидын хувь тавилан гэж үү.
Өнөөгийн охид хэрхэн яаж хүмүүжиж байгаагийн бодит жишээ энэхүү наймхан настай охин биш гэж үү? Үгүй ядаж л хэчнээн хэцүү амьдралаа гээд нялх охиноо баар руу явуулах ийм амарчихсан ээж байдаг аа. Үгүй ядаж өнөө Олон улсын хүний эрхийн байгууллага, цагдаагийнхан одоо л ажлаа хийх ёстой бус уу. Хоосон ярьж, амьдралаас хол хөндий ном дүрэм ярьж байхаар хүүхдүүдийнхээ эрхийн талаар дуу гаргах цаг нь болоод байгаа юм биш үү? Хүний эрхийн байгууллагууд хаана юу хийж байна вэ. Бараг л цаг тутамд шалгаад байгаагаa сурталчлаад л хууль дүрэм яриад байдаг цагдаагийнхан хаана, ямар ажил хийж байдаг юм бол…? гэсэн асуултынхаа хариултыг авахаар энэ бүхэнг бичиж байна. Хамгийн гол нь энэ мэтийн зовлонтой амьдралаар амьдарч байгаа охид маш их байгаа. Тэд үеийнхэн шигээ тоглож наадах ч эрхгүй, хүүхэд атлаа насанд хүреэн хүмүүс шиг амьдарч ажиллаж, эрхээрээ хохирч байгааг л холбогдох хүмүүст дуулгах гэсэн юм. Жич Энэ тухай зарнм хүмүүс, байгууллагад хандсан боловч надтай ярилцахыг, миннй асуултад хариулахыг хэн ч хүсээгүй. Тиймээс би асуултныхаа хариултыг хоосон орхисон билээ.
(Өнөөдрийн монгол 102/272)