Хавдар судлалын төвийн өвчтөнүүдийн долоо хоногийн сүүний хэрэгцээг АПУ компани хангана

Хавдар судлалын үндэсний төвийнхөн Талархлын баяр-аа өнгөрсөн баасан гаригт тэмдэглэлээ. Талархлын баярыг Хавдар хэмээх аюулт өвчнийг даван туулж, эдгээхэд тусалсан эмч, сувилагч, ар гэрийнхэндээ болон өөртөө баярлалаа гэсэн уриатай тэмдэглэсэн аж. Хавдраар өвчлөөд эдгэрсэн хүмүүс бусдадаа чин сэтгэлийн дэм үзүүлэх, өвчнөөсөө хэрхэн яаж ангижирсан талаар олон хэрэгцээтэй мэдээллийг өгч байсан юм. Энэ үеэр Монголын үндэсний үйлдвэрлэгч компаниуд өөрсдийн бүтээгдэхүүнийг танилцуулж байсны нэг нь АПУ компани байв. Тус компанийнхан шинээр зах зээлд нийлүүлээд удаагүй байгаа цэвэр сүүгээ амтлуулан, өвчтөнүүдийн долоо хоногийн хэрэгцээг хангахуйц хэмжээний сүүг бэлэг болгон өгчээ. АПУ-гийн сүүг өндөр температурт ариутган боловсруулсан учир дахин боловсруулах шаардлагагүй шууд хэрэглэх боломжтой аж. Өег нүнжиг тослогтой энэ сүүг ууж элдэв эм, химийн хордлогоос сэргийлэх боломжтой болсон өвчтөнүүд АПУ компанийн удирдлага болоод хамт олонд талархлын үгээ харамгүй хэлж байв. АПУ компани монголын ард түмний хэрэгцээг чанартай бүтээгдэхүүнээр хангахаас гадна нийгэм, хүмүүнлэгийн олон талын ажилд идэвх санаачлагатай оролцож бодит тусламж үзүүлсээр ирсэн билээ. Тиймээс ч энэ удаад хавдар гэгч аюултай өвчин тусч сэтгэлийн шархтай яваа хүмүүст дэм өгөх зорилго агуулсан гэдгээ АПУ-гийнхан ярьж байв.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button