Хэрэгтэн шат, шатны шүүхээс амь хэлтрүүлэхийг гуйжээ
Хэрэгтэн Б.Алтангэрэл тус компанид гагнуурчнаар ажилладаг бөгөөд тэрээр дэд захирлаасаа 250 мянган төгрөг зээлэн энэ мөнгөөрөө найз нөхөдтэйгээ дарвиад, эцэстээ компанидаа эргэн ирж жижүүр Я-гаас мөнгө нэхэн дарамталж, улмаар амь насыг нь хэрцгийгээр хөнөөсөн ноцтой хэргийг үйлдсэн юм. Гэмт этгээд Б.Алтангэрэл эхэндээ компанидаа засвар хийж байсан хоёр залууг хүн амины хэрэгт гүтгэн хүнд ял унагахыг оролдсон бөгөөд шат шатны шүүхээс амь өршөөхийг гуйж иржээ. Тэрээр согтуугаар уг хэргийг үйлдсэн гэж мэдүүлсэн ч гурван шатны шүүхээс түүнийг санаатайгаар хүний амийг хэрцгийгээр хөнөөсөн хэрэгт нь цаазаар авах онцгой ял оноосон юм.