Хөвсгөлд найман настай хүү алга болов
Хүү сумын төвөөс нэлээн зайтай Бага ууланд хаваржиж байгаа эмээгийндээ очихоор явган гарчээ. Түүнийг алга болсон талаар ар гэрийнхэн нь маргааш нь аймгийнхаа онцгой байдлын хэлтэст мэдэгджээ. Онцгой байдлын хэлтсээс есөн аврагч, нэг машинтай эрлийн баг гарч сураггүй болсон хүүг хайж эхэлсэн ч ямар нэгэн мэдээ дуулдаагүй байна.