Дэлбэрэлтийг хятад иргэд үйлдсэн байж болзошгүй

Энэ явдал болсноос хойш багагүй хугацаа өнгөрсөн ч одоогоор хэн гэгч этгээд, ямар шалтгааны улмаас уг хэргийг үйлдсэнийг хараахан тогтоогоогүй байна. Улсын болон Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дүгнэлтийг хүлээн ийнхүү хугацаа алдаад байгааг холбогдох хүмүүс хэргийн ул мөр балрахад хүргэх вий хэмээн болгоомжилж байна. Дэлбэрэлт болсон барилгаас гурван метрийн зайд гэрт байсан хятад иргэдийг уг хэрэгт холбогдуулан шалгасан ч одоогоор тэднийг сэжиглэх ямар нэгэн үндэслэл олдоогүй байна. Гэвч нэлээд хэдэн гэрч хоёр хятад хүн байсныг хэлж байгаа. Цагдаагийнхан үүнтэй холбогдуулан манай улсад хуулийн дагуу болон зөвшөөрөлгүй оршин сууж буй хятад иргэдийн нарийвчилсан судалгааг гаргаж шалгаж эхэлжээ. Манайд өмнө нь хэрэглэж байгаагүй тэсэрч дэлбэрэх бодис байсан тул гаднаас орж ирсэн байж болзошгүй хэмээн холбогдох газрынхан үзэж байна. Өчигдөр ЦЕГ-ын дарга хэрэгтнийг шуурхай олж тогтоох, учир шалтгааныг нь тодруулах хугацаатай үүргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст өгчээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button