Сүхбаатар дүүргийн шинэ Засаг дарга ажлаа авав

-Засаг даргаар томилогдсонд баяр хүргэе. Хотын мэр таныг Засаг даргаар хэзээ батламжлав?
-Өнгөрсөн баасан гаригт. Өнөөдрөөс ажлаа албан ёсоор хүлээж аваад байна.

-Таны өмнө нь хашиж байсан газрын албаны даргын албан тушаалд хэнийг томилох вэ?
-Нийслэлийн газрын албаны даргын тушаалаар хүн томилдог. Маргааш энэ алба эзэнтэй болчих байх.

-Их сургуулийн гудамжны төгсгөлөөс 32-ын тойрог хүртэл шинээр барих авто замын ажил юу болов. Айлууд газраа чөлөөлөхгүй байгаагаас ажил нь зогссон хэвээрээ юу?
-Найман айлаас болж ажил саатаад байгаа нь үнэн. Гэхдээ сүүлийн хэдэн өдөр тэдэнтэй ойр ойрхон уулзсан. Нэлээн нааштай хариу гарч магадгүй байна. Иргэдэд бид үнэн учраа хэлж, тодорхой шаардлага тавьсан. Тэдний тавьж буй шаардлагыг ч сонсч, боломжийн нөхцөлийг нь зөвшөөрч байгаа. Эцсийн тохиролцоог хийхэд их ойрхон байна. Зургадугаар сарын 15 гэхэд айлууд нүүчихнэ гэж найдаж сууна. Иргэд ч бидэнтэй хэл амаа ололцсон гэж хэлж болно.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button