Үерийн далан сэтэрч, АЙЛУУД УСАНД АВТАВ
Баянзүрх дүүргийн 13, 14 дүгээр хорооны нутагт буй үерийн далан сэтэрч, нэлээд хэдэн айл усанд автсан тухай мэдээллийг Нийслэлийн шуурхай мэдээллийн төвийн 310005 утсанд ирүүлсэн байна. Тус дүүргийн хоёрдугаар хорооны жалга дахь айлууд үерийн усанд автсан талаар мэдээлэл ирүүлжээ. Нийслэлийн холбогдох албаны хүмүүс сэтэрсэн үерийн далан, үерт автсан айлуудын байдалтай танилцаж, газар дээр нь арга хэмжээ авахаар явсан тухай Шуурхай мэдээллийн төвийн жижүүр хэлж байна.