12 эмэгтэй мэдээлэл, технологийн мэргэжилтэн боллоо
Олон улсын боловсролын институтээс зохион байгуулсан Эмэгтэйчүүд-Технологи хөтөлбөрийн хүрээнд дэлхийд нэр хүндтэй CISCO академийн Монгол дахь салбарт эдгээр бүсгүйчүүд компьютерийн сүлжээг зохион байгуулах мэргэжлээр суралцжээ. АНУ-ын ОУХА-ийн Монгол дахь суурин төлөөлөгч Лион Воскин төгсөгчдөд сертификат гардуулах үеэрээ, мэдээллийн технологи бол дэлхийн нөлөө бүхий хөгжлийг тээгч сүлжээ юм. CISCO-академи 2004 оноос Монгол, Бангладеш, Непал, Шри-Ланк, Алжир, Марокко, Тунис зэрэг орны 500 эмэгтэйг сонгон авч суралцуулсан. Ингэснээр хүйсийн тэгш бус байдлыг харгалзаж, мэдээлэл технологийн салбарт эмэгтэйчүүдийг олноор ажиллуулах зорилгоо давхар биелүүлж байгаа юм гэлээ. Төгсөгчдийг төлөөлж Д.Сэлэнгэ үг хэлсэн. Тэрээр, бид интернэт болон бусад эх сурвалжаас CISCO сургалтын тухай мэдээлэл авч, анкет бөглөж, эссе бичсэн. 12 оюутан шалгарч хоёр жил ОУХА-ийн тэтгэлгээр суралцсандаа баяртай байна гэв.