МУ-ын Ерөнхий сайдын тэргүүлсэн хүүхдийн төлөө Yндэсний зөвлөлийн ээлжит хурлаар хурдан морь унаач хүүхдийн асуудлыг хэлэлцэнэ
Гэвч сүүлийн үед, нийгмийн өөрчлөлтийн сөрөг нөлөө энэхүү уламжлалыг ЗУГАА ЦЭНГЭЛ ҮҮ, СПОРТ УУ?, эдийн засгийн сонирхол дагуулсан үзэл хандлага ХӨДӨЛМӨР ҮҮ, АРИЛЖААНЫ ТАЛБАР УУ гэж Та биднээс асууж байна.
Бид хурдан морины уралдааныг нэг талаар уламжлалт спортын хувьд хүүхдийн бие бялдар, оюун ухааныг хөгжүүлэх, хатуужилд сургах арга хэрэгсэл гэж үзэж байгаа ч, нөгөө талаар эрсдэлт нөхцөл байдлаас улбаалан хүүхэд энэ спортод оролцохдоо бүрэн хамгаалагдах эрхтэйг хүлээн зөвшөөрөх шаардлагатай байгаа билээ.
Тийм ч учраас хурдан морь унаач хүүхдийн оролцоог ханган хүүхдийн аюулгүй байдлыг хамгаалах арга замыг тодорхойлж, холбогдох хууль, эрх зүйн орчинг сайжруулахад санал боловсруулах зорилгоор Хурдан морь унаач хүүхдийн Үндэсний чуулган-ыг 2006 оны тавдугаар сарын 2-4-нд Улаанбаатар хотноо 150 хүүхэд, насанд хүрэгчдийн төлөөлөгчидтэйгээр зохион байгуулсан юм.
Чуулганыг Хүний эрхийн үндэсний комисс, Хүүхдийн төлөө үндэсний газар, Биеийн тамир спортын улсын хороо болон хүүхдийн төрийн болон төрийн бус байгууллага, Морин спорт уяачдын холбоодын төлөөлөгчид хамтран зохион байгуулсан төдийгүй орон нутагт хурдан морь унаач хүүхдийн нөхцөл байдлын судалгаа хийж, хурдан морь унаач хүүхдийн хамгаалалтын хэрэгслийн үзэсгэлэнг гурван үе шаттайгаар гаргасан юм.
Чуулганы үр дүнд хурдан морь унаач хүүхдүүд санал бодлоо солилцон, тэдний эрхийг хангах, аюулгүй байдлыг хамгаалах, хурдан морины уралдааны хөгжилд өөрсдийн хувь нэмрээ оруулан оролцоогоо хангах чиглэлээр санал, зөвлөмж гаргасан бөгөөд хүүхдүүдийн саналд үндэслэн насанд хүрэгчид хамтран ажиллах тухайгаа Санамж бичгээр баталгаажуулсан юм.
Хурдан морь унаач хүүхдийн үндэсний чуулган нь хурдан морь унаач хүүхдийн хөгжил, хамгааллыг сайжруулахад хүүхдийн төлөө төрийн болон ТББ, уяач ба морин спортын байгууллагуудын хамтын ажиллагаа, хүүхдийн оролцооны нэгэн шинэ алхам болсон төдийгүй Монгол Улсын Ерөнхий сайдын тэргүүлсэн Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл чуулганаар гарсан санал, зөвлөмжийг ажил хэрэг болгохоор ээлжит хуралдаанаараа хэлэлцэх гэж байна.