Аммонити хадгаладаг гэх үйлдвэрт түүнээс ч аюултай бодис байна

Хэдхэн хоногийн өмнө нийслэлийн Баянзүрх дүүргийн нутагт орших Адмирал зочид буудалд дэлбэрч, буудлын нэг өрөө балгас болсон. Уг зочид буудалд байрлаж байсан Ж.Мөнхдэлгэр гэгч амиа хорлох зорилгоор аммонити хэмээх тэсрэх бодис дэлбэлсэн гэж хэвлэлүүд мэдээлсэн. Энэхүү тэсрэх бодисыг дөрвөн хүнээс хямдхан худалдаж авсан гэж байсан. Ж.Мөнхдэлгэрт аммонити дамжуулсан залуус уг бодисоо Налайх дүүрэгт байрладаг шилний үйлдвэрээс авсан гэх мэдээлэл манай сонинд ирсэн юм. Мэдээллийн дагуу бид өнгөрөгч бямба гарагт тус дүүргийг зорьж, балгас болсон байшингуудаар орлоо. Мөнөөх шилний үйлдвэр нь энэ аж. Нурж унах дөхсөн барилгуудаар орж явахад хэрэв өөд нь татаад авчихсан бол гэх бодол төрж байлаа. Бас хэдэн зуун саяар үнэлэгдэх өмч хөрөнгө нь үрэн таран болж байхад анхаарал хандуулдаггүй юм байх даа гэж гайхсан.
Налайхын шилний үйлдвэр 1958 онд Хятадын тусламжаар ашиглалтанд орж, 1993 оны 3-р сар хүртэл нийслэл болон 18 аймаг сум, суурин газрын шилний бүх хэрэгцээг хангаж байжээ. Зах зээлд шилжихэд томоохон үйлдвэрүүд үйл ажиллагаагаа зогсоосны нэгэн адил шилний үйлдвэр ч хаалгаа барьсан байна. Гэхдээ үйлдвэрт үйлдвэрлэлээс гарсан шил төрөл бүрээрээ, шилний түүхий эд болох элс, шохой тонн тонноороо, шилний найрлагад ордог химийн бодис ч их хэмжээгээр үлджээ. Шилний маш сайн чанарын арван вагон ширмэн хэв, аж ахуйн хэрэглээний бараа гээд л дурьдаад байвал элбэг 800 сая төгрөгийн хөрөнгө үлдсэн гэж тус үйлдвэрийг ашиглалтанд орохоос эхлээд үүдээ барих хүртэл нь ажиллаж, жижүүрээс нь бусдыг нь хийсэн С.Гонгор гуай хуучилсан юм. Тэрбээр,
-Үйлдвэрт өргөтгөл хийхдээ польшуудын барьж өгсөн янданд гурван вагон тоосго орсон. Энэ тоосгоор атомын цахилгаан станц барьдаг гэсэн. Галд тэсвэртэй, маш сайн чанарын тоосго бий. 15 хоног галлахад градусыг гурван жил хэвэнд нь барьдаг гэхээр маш сайн чанарынх гэдэг нь ойлгомжтой. Гэтэл энэ сайхан үйлдвэр үрэн таран болоод дуусч байна гэсэн юм. Үйлдвэрийг анх Ариунболд гэж хүн хувьчилж авчээ. Тэр хүн үйлдвэрийг дахин ажиллуулна гэж авсан гэнэ. Гэтэл биднийг очиход Мин овогт Хишигбаяр гэгч Энэ миний өмч. 2000 онд үүнийг би хувьчлаад авчихсан. Одоо энд үйл ажиллагаа явуулах гэж байна. Хүний хувийн өмчид дураараа орж ирлээ гэж агсарсан. Уг нь хэдхэн жилийн өмнө Монгол Хятад хоёр орны Ерөнхийлөгч нар үйлдвэрийг сэргээж ажиллуулах гэрээнд гарын үсэг хүртэл зуржээ. Ариунболд гэж хүн үйлдвэрийг хувьчилж авах хүртэл үйлдвэрт хэн ч орж, юу ч аваагүй гэнэ. Харин хувьчилснаас хойш хэн дуртай нь орж, тонож эхэлсэн байна. Бид нэлээд юм болж байж балгас болсон байшингуудаар явж үзлээ. Лаборатори байсан байшинд янз бүрийн шил савтай нунтаг болон хатуу бодисыг шүүгээнд өржээ. Шинжилгээ, туршилт хийж байсны ул мөр ширээн дээр үлдсэн байна. Дундуур, хоосон дүүрэн шилтэй бодис ширээ шалан дээгүүр өнхөрч, асгарсан харагдаж байлаа. Шилэн дээрх шошгоны бичиг уншигдахгүй болжээ. Байшингийн дээврээс ус гоожиж, явахад шал нь хүртэл цөмөрч байв. Үйлдвэр рүү орохыг бидэнд зөвшөөрсөн Ч.Буянбаатар Ямар ч хортой бодис байгаа юм билээ. Хамаагүй хүрч оролдож болохгүй гэж анхааруулж байсан. Бид энэ лабораторид уг нь аммонити байж магадгүй гэж орсон. Гэвч ийм бичигтэй бодис таарсангүй. Дараа нь бид үйлдвэрийн агуулах байсан байшинтай танилцлаа. Бас л борооны ус гоожиж, доторх нь эмх замбараагүй болчихож. Хураалттай модон хайрцагнуудад өрж хйисэн шилэн тоосго, тарагны шил, гэрлийн бүрхүүл тоосонд дарагдаж тэр гэхийн тэмдэггүй болсон харагдана. Бас цүнхтэй иргэний хамгаалалтын хувцас байсан. Нэгэнтээ их бүтээн байгуулалт өрнөж байсан үйлдвэрийн дамжлагуудаар явахад бүрэн бүтэн зүйл харагдсангүй. Нурсан, хагарсан тоосго, төмрийг нь тасдаж авсан төхөөрөмж арсайж харагдсан. Барилга нурах дөхсөн нь элэгдлээс болоогүй нь илт. Яс сайтай мод гэдэг шиг чанар сайтай материалаар боссон нь илт харагдаж байв. Харин тонох гэж нурааж сүйтгэснээс балгас болжээ.
Ч.Буянбаатар Дааж гарч болох бүхнийг эндээс хүмүүс зөөсөн. Манай компани худалдаж аваад харуул хамгаалалт гаргаад одоо л гайгүй болж байна гэж ярьж байлаа.
Эндээс гараад бид С.Гонгор гуайтай уулзсан юм. Насаараа ажилласан үйлдвэр нь ийм төрхтэй болчихсонд харуусч явдаг энэ хүн бидэнд их мэдээлэл өгсөн. Шилний үйлдвэр байсан байшинд аммонити-ээс илүү хөнөөл тарих мышок гэдэг бодис ямар ч харуул хамгаалалтгүй байгааг тэрбээр дуулгасан. Эл бодисыг шилний найрлагад орсон химийн олон төрлийн бодисын харилцан үйлчлэлийг устгах гэж хэрэглэдэг байжээ. Үйлдвэр хаагдахад 30 тонн үлдсэн, одоо ч байгаа. Уг нь гадуураа модон хайрцагтай байсан юм. Хүмүүс модон хайрцгийг нь авсан. Одоо төмөр хайрцагтай бий. Хэрвээ борооны ус орвол уусамтгай учир дорхноо хөрс, усаар тархана. Хүн малд аюултай. Одоогийнх шиг эмх замбараагүй үед хэн нэг нь хүн хорлох гээд багахныг цаасанд боогоод аваад явахад мэдэх хүн байхгүй. Нэг чимхийг цэвэр усны хангалтын худганд хийчихэд л налайхчууд тэр аяараа хордоно. Дээр үед хүмүүс үнэг, чононд идүүлэх гэж авч явдаг байсан. Хоёр гурван чимхийг маханд боож чононд идүүлэхэд шүд нь тэр чигээрээ яйрч унадаг маш хортой бодис. Үйлдвэрт жилд 2-3кг-ыг л хэрэглэдэг байсан. Үйлдвэрт ажиллаж байхад л арван жилийн нөөцтэй болчихлоо гэж ярьдаг байлаа. Хэдийгээр аммонити-ыг уул уурхайд тэсэлгээ хийхэд ашигладаг ч шилний найрлагад ордог байсан. Гэдхээ хэдий хэмжээгээр яаж хэрэглэж байсныг мэдэхгүй гэж Гонгор гуай өгүүлсэн.
Бид дээрх мэдээллийг аваад эргэж үйлдвэрт очлоо. Энэ үед үйлдвэрийг хувьдаа авсан Мин овогт ирчихсэн байсан юм. Тэрбээр Онцгой байдлын газраас хүмүүс ирж, мышок-г хадгалж байгаатай танилцсан. Та нарын яриад байгаа шиг ил задгай бус, хамгаалалттай байгаа гэж байв. Бас л нурж унах дөхсөн дан байшинд хортой бодисыг хадгалж байгаа аж. Хаалганых нь доогуур нилээд том зай гарчээ.
Төр өмчөө нэгэнт хувьчилсан юм бол химийн маш аюултай энэ бодисыг эндээс авах л хэрэгтэй шиг санагдсан. Хэрвээ мышок-ыг ч бас хувьчилчихаагүй бол шүү дээ.
Эх сурвалжуудын ярьж байгаагаар аммонити бодис шилний үйлдвэрт байх магадлалтай аж. Гэхдээ аль хэдийнэ хэн нэгний гараар орсон байх магадлал бүр өндөр юм. Шилний үйлдвэрийн сүүлчийн манаач Ч.Буянбаатарын хэлсэн Тэр аммонити хаа сайгүй л байдаг шүү дээ. Гар аргаар алт олборлодог хүмүүс гэртээ орныхоо доогуур л хадгалдаг юм билээ. Зах дээр ч зөндөө зардаг гэсэн үгээр тэмдэглэлээ өндөрлөе.

2006.05.30 Монголын мэдээ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button