Ерөнхий шалгалтын үеэр ямар нэгэн зөрчил илэрсэнгүй
Тэд энэ амралтын 26-28-ны өдрүүдэд их, дээд сургуульд элсэх ерөнхий шалгалтаа өгсөн байна. Шалгалтын үеэр ноцтой будлиан зөрчил гараагүй аж. Харин цөөн хэдэн хүүхэд шалгалтаасаа хоцорчээ. Төгсөгчид сонирхсон сургуульдаа ямар мэргэжлээр суралцах вэ гэдгээсээ хамаарч найман төрлийн хичээлээс сонгож шалгуулсан аж. Тэдний шалгалтын хуудсыг хураан авч шалгагч машинаар засч, дүнг нь гаргах гэнэ.
Шалгагч машинаар засах нь хөндлөнгийн нөлөө орохгүй, хүний оролцоо байхгүй, найдвартай гэж мэргэжилтнүүд хэлж байна. Төгсөгчид дүнгээ арав хоногийн дараа сонсох юм байна. Энэхүү шалгалтыг анх удаа зохион байгуулж байгаа гэхэд ямар ч зөрчил, будлиангүй амжилттай болж өнгөрлөө гэж холбогдох албаны хүмүүс үзэж байгаа аж.
2006.05.30 Монголын мэдээ