Айдгаа ардаа хийлээ одоо яах вэ
Тэдний олонхи нь математикийн шалгалт өгсөн аж. Шалгалтаа өгсөн хүүхдүүдийн сэтгэл ч харьцангуй өндөр байна. Учир нь, шалгалтын материал санасныг бодоход хөнгөн. Хичээлээ л сайн давтсан бол айгаад байх асуудал ерөөсөө алга. Хамгийн гол нь хичээлээ сайн давтаад өөртөө итгэлтэй байхад л боллоо. Харин ч ингэж шалгалт авах чинь зүгээр юм байна гэж нийслэлийн Хан-Уул дүүргийн шалгалтын хоёрдугаар төв болох 75 дугаар сургууль дээр шалгалт өгсөн сурагчид ярьж байлаа.
Харин элсэлтийн шалгалт өгөх ёстой байсан ч цагаа бариагүй, бүртгэлийн хуудсаа мартсан зэрэг шалтгаанаар 7-8 хүүхэд ирэх жил хүртэл хүлээх болжээ. Гэхдээ энә нь орон даяар. Жинхэнэ шалгалтын үеэр гарч болзошгүй иймэрхүү алдаа туршилтын шалгалтын үед нэлээд ажиглагдаж байсан болохоор сурагчдад хангалттай анхааруулсан. Харамсалтай нь тэдний хэнэггүй зан, хариуцлагагүй байдал нь өөрсдийг нь хорлож байна.
НО орсон уу эсвэл…
Бүтән хоёр жилийн турш дуншин байж сая нэг биелэлээ олсон элсэлтийн шалгалт орон даяар сүржин явагдаж өнгөрлөө. Айдагаа авдартаа хийсэн төгсөгчид ч нэг хэсэгтээ сэтгэл амар. Гэхдээ тайвшрах бас л болоогүй. Яагаад гэвэл, шалгалтын дүн 14 хоногийн дараа гарна. Энэ үеэр нэг хэсэг нь хүссэн сургуульдаа орлоо гэж баярлаж, хөөрч байхад нөгөө хэсэг нь хоосон хоцорлоо гэж уйлж, бухимдаад л.
Хэдийгээр энэ нь элсэлтийн шинэ журмаар авагдсан анхны шалгалт болохоор алдаа, оноо, туршлагагүйтэх зүйл мэр сэр байсан гэж зарим эцэг, эх, багш нар ярьж байна. Тухайлбал, иргэн Гансүхийн хүү өнгөрсөн бямба гарагт шалгалтын гуравдугаар төв буюу ШУТИС дээр математикийн шалгалт өгчээ. Тэгсэн хүүгийнх нь шалгалтын дөрвөн хуудас материал дутуу байсан аж. Энэ тухайгаа хянагч багшдаа хэлэх гэтэл шалгалтын журам гээд ярихыг хүссэнгүй, Харин багийн ахлагчид бодит байдлыг хэлтэл 20 минутың дараа арга хэмжээ авч материалыг нь хэвлэж өгчээ. Гэсэн ч шалгалтын үндсэн цаг дуусахад нөгөө хүүхдийн цаг сунгагдаагүй нь түүнийг болон эцэг эхийг нь бухимдуулжээ. Энэ нь хэний буруу вә. Зохион байгуулагчдийн хариуцлагагүй үйл ажиллагааны буруу юу эсвэл хэн нэгний но орсон болоод тэр үү.
Хардаад л ийм яриа гаргаж байгаа биз
Эцэг, эхчүүд энэ удаагийн шалгалтад сэтгэл хангалуун байгаагаа нуусангүй. Жилийн жилд л хэл ам, хэрүүл шуугиантай болдог элсэлтийн шалгалтыг ингэж цэгцлэх гэж. Тэгээд ч хүүхдүүд хэн нэгэнд найдалгүй өөрөөс нь бүх юм шалтгаалах болохоор их зүгээр юм. Хамгийн гол нь хичээлээ л сайн давтах хэрэгтэй юм байна гэлээ.
Харин зарим эцэг, эх, багш нар уржигдар манай сонинд хандаж, гомдол гаргасан. Тодруулбал, МУБИС-ийн Г байрны Г зааланд явагдсан шалгалтын танхим камергүй байсан, хүүхдүүд шалгалт дээр функцтэй тооны машин, гар утас ашигласан, бие биенээ дарамталж байгаад хуулсан зэрэг асуудал гарсан гэж. Энэ талаар Боловсролын үнэлгээний төвийн захирал Ц.Оюунсайханаас тодрууллаа.
-Зарим газар шалгалтыг камергүй танхимд авсан гэж зарим эцэг, эх, багш нарын зүгээс гомдол гарч байна. Үнэхээр камержуулаагүй танхимд шалгалт авсан юм уу?
-Шалгалт орон даяар гурван өдрийн турш амжилттай явагдаж өнгөрлөө. Үүнтэй холбоотой ямар нэгэн гомдол, хүсэлт өнөөг хүртэл гараагүй байна. Энэ нь бүтэн хоёр cap бэлтгэл хийсний хүч байх. Орон нутаг болон шалгалт авах төвийн байрлалаас нь хамаарч шалгалтын танхимд гурван янзын камер байрлуулсан. Тухайлбал, Баянзүрх дүүргийн нэгдүгээр төв буюу Улаанбаатар дээд сургуульд компьютер дээр хяналтын дуран байрлуулсан. Шалгалтын гуравдугаар төв буюу ШУТИС дээр ердийн камер байрлуулсан. Эцэг, эхийн төлөөлөл ч ажилласан. Харин камергүй танхимд щалгалт авсан гэж яриад байгаа хүмүүс хоосон хардаад л тэгж ярьж байгаа байх. Тэрнээс биш камер ажиллахгүй байгааг нь мэдсэн юм бол бидэнд хандаж гомдол, хүсэлтээ гаргах ёстой биз дээ. Монголчууд чинь жагсаж сураагүй биш.
-Шалгалтын үеэр хүүхдүүд тооны машин ашиглаж, нэгнээсээ хуулсан зэрэг асуудал гарсан гээд яриад байна?
-Хүүхдүүд шалгалтад орохдоо хар өнгийн балнаас өөр юуч авч ороогүй. Ноорог цаасыг цаанаас нь тавьж өгсөн. Шалгалтад орохын өмнө хүүхэд бүрийг шалгасан. Бүртгэлтэй хүүхдүүдийн овог нэр, регистерийн дугаар нь компьютер дээр байгаа. Цагаан, шар хуудсыг компьютерт уншуулахад тухайн хүүхдийн зураг, хаана суух байрлал зэрэг нь гарч ирнэ. Тэрнээс биш, хэн дуртай нь суудлаа өөрсдөө сонгоод суусан юм биш. Дүрэм, журмынх нь дагуу шалгаад оруулсан. Тиймээс ямар нэгэн асуудал гараагүй. Харин ийм яриа яагаад гарч байгааг мэдэхгүй байна.
-Тэгвэл шалгалтын үеэр ямар нэгэн хүндрэл, зөрчил гараагүй гэж ойлгож болох уу?
-Болно. Гэхдээ хүүхдүүд шалгалтынхаа заавартай сайн танилцаагүйгээс вариантаа мэр сэр сольсон байсан. Сүүлд нь алдаа гаргаснаа мэдээд бидэнд хандсан л даа. Энэ бол нэг их асуудал биш. Яагаад гэвэл, шалгалтыг камержуулсан танхимд авсан болохоор. бичлэгийг нь эргээд харж болно. Мөн тухайн хүүхдийн вак кодоор уншуулаад аль вариант байсан гэдгийг нь мэдчихнэ.
Үүнээс гадна хүүхдүүдийн регистериин дугаарын давхардалт их байсан. Хүйс нь хүртэл.
-Үүнд хэн буруутай вэ. Юунаас болоод тэр вэ?
-Иргэний бүртгэл мэдээллийн төв. Анх иргэний үнэмлэх авахдаа л будилсан байх. Түүнээс гадна бүртгэл явагдаж байхад бид 2000 хүүхдийн нэрийг зассан. Заримд нь шалгалтад орох бичиг хүртэл хийж өгсөн.
-Шалгалтын үеэр улсын хэмжээнд хэчнээн хянагч багш ажилласан юм бэ?
-Орон нутагт 210 төлөөлөгчийг албан ёсоор явуулсан. Хотод 5100 хянагч багш, манай байгууллагаас 160-аад шинжээч, БСШУЯ-наас ч нэлээд тооны хүмүүс ажилласан. Мөн 350-иад цагдаа, хамгаалагч гээд нийтдээ бараг 8000-аад хүн ажилласан.
-Шалгалтын материалыг хэзэднээс засч эхлэх вэ. Орон нутгийн хүүхдүүдийн шалгалтын материал ирчихсэн үү?
-14 хоногийн дараа гэхэд шалгалтын материал засагдана. Гэхдээ тусгай праграммтай компьютерээр засна. Орон нутгаас ирэх шалгалтын материалууд ирчихсэн. Хамгийн сүүлчийх нь маргааш ирэх байх. Дорнодын онгоцоор. Гэхдээ энэ удаагийн шалгалт анхных гэхэд харьцангуй зохион байгуулалттай болсон. Дараа жил гэхэд улам л боловсронгуй болох байх даа.
(Өнөөдрийн монгол 102/272)