Ойн медалийг төрийн тэргүүн гардуулна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар хийх болсон энэхүү ойн медалийн төсөл удахгүй батлагдах гэж байгаа. Харин ажлын хэсэгт найман бүтээл ирснээс УЭХ-ны дэд дарга, Урчуудын эвлэлийн шагналт зураач П.Цэгмидийн эх загвараар уг ойн медалийг хийхээр болсон. Энэ талаар түүнтэй уулзаж ярилцлаа.

-УИХ-ын чуулган, Байн-гын хорооны хуралдаан дээр гишуүд ойн медалийн талаар олон янзын саиаа дэвшүүлж байсан.Таны хувьд энэ загварыг хийх гэж хэр их судалгаа хийсэн бэ?
-Өнгөрсөн нэгдүгээр сараас эхлэн ойн медаль хийх асуудал яригдсан. Энэ үеэс л судалгаа хийж эх загвараа гаргасан нь энэ. Гэхдээ энә нь хуучин үеийн ойн медалиас хэлбэрийн хувьд өөр. Утга агуулгын хувьд ч нуршаагүй, хэнд ч энгийн ойлгомжтой байхыг бодолцсон.
Төрөөс хүртээж байгаа гэдэг утгаар агуулга, санаа нь товч тодорхой хэллэгтэй байх ёстой. Ямар ч хүн энэ медалийг энгэртээ зүүхэд хүндэтгэлтэй харагдах байх. Хүмүүс ч дурлаж зүүнэ гэж бодож байна. Учир нь медаль дээр их эзэн Чингис хааны дүрийг урласан болохоор бусад ойн медалийг бодвол хандах хандлага нь өөр. Нөгөөтэйгүүр, энэ ойн медалийг Ерөнхийлөгчөөс гардах учраас хумүүс онц хүндэтгэлтэй хандана гэж байна.

-Медалийн хэмжээ хэр том байх бол…
-Дугуй хүрээнийх нь диаметр нь 37см , энэ дотор Их Монгол Улс байгуулагдсаны 800 жил 2006 гэж бичигтэй. Ард талд нь энэ үгийг англиар бичсэн байгаа. Учир нь ойн медалийг гадаадын хүндэт зочид, төлөөлөгчдөд гардуулах юм. Медалийн дээд талд 24X30 см-ийн хавтгай дээр их ойн логог тавьсан. Ер нь Их Монгол Улс байгуулагдсаны 800 жил-ийн ойн бүх арга хэмжээ ийм логотой байгаа. Тийм болохоор логог дурсгал болгох үүднээс байрлуулсан юм.

-Ойн медалийг ердөө л хоёрхон өнгөөр урлаж. Энэ нь.хүнд харагдах үзэмж талаасаа хэр зохимжтой вә гэж ирээд л гишүүд шүүмжилж байсан. Уран бүтээлчийн хувьд медалийн өнгөөр ч бас нэгэн утгыг илэрхийлсэн байлгүй?
-Мөнх тэнгэрийг шүтэж ирсэн монголчуудын хувьд хөх өнгийг билэгдэл болгож ирсэн. Энэ утгаар хөх өнгәөр дэвсгэрлэж байгаад нь шараар логогоо бичсэн. Харин .их Монгол Улсын эзэн богд нь Чингис юм. Өөрөөр хэлбэл, Монголын нар нь Чингис хаан. Ертөнцөд нар, тэнгэр гэсэн хоёр л утгыг илэрхийлсэн.
Ажлын хэсэгт янз бүрийн хэлбэр дүрстэй, өнгә будагтай медалийн заг-варууд ирсэн байсан. Гэхдээ Ерөнхийлөгчийн тамгын газрынхан их ухаантай хандсан, учраас зөв сонголт хийсэн байх гэж бодож байна. УИХ-ын гишүүдийн зарим нь олон өнгөтэй байвал зүгээр юм уу, хэлбэрийн хувьд энгийн байна гээд янз бүрийн юм ярьж байсан. Зарим нь Солонгосын медаль шиг байна гэх зэргээр ч шүүмжилж л байлаа.

-Зарим нь бүр бүтээлийг дундуур нь салгаж хуваавал хоёр өөр медалнйн загвар гарна гэж байсан?
-Тэд бас өөрөөр боддог байх л даа. Бид ч бас мэргэжлийнхээ нүдээр хардаг юм.

-Төслийг хэлэлцэх үед медаль дээрх Чингис хааны дүрийг илүү товойлгох хэрэгтэй гэсэн саналыг гишүүд дэмжсэн. Ингэж засварлахад хэр их ажиллагаа шаардах вэ?
– Уг нь эх загвараар бол Чингис хааны дүр, түүнийг хүрээлэх Их Монгол Улс байгуулагдсаны 800 жил 2006 гэсэн бичгийг ч адилхан товойлгохоор байсан. Харин одоо УИХ-ын гишүүдийн санал болгосноор Чингис хааны дүрийг хоёр давхарлаж товойлгох санаатай сууж байна. Хүрээний бичгээ хүрэлдүү өнгөтэй, Чингисийн дүрийг цэвэр алтаар ялгаруулж хийх юм.

-Ингэхэд уг медалийг хүрэл, алтаар урлана гәсэн үг үү. Өөр ямар металл орох бол…?
-Зэс, гуулиар л хийнэ. Чингис хаан, их ойн логогоо алтаар шармалдана. Хүрээнийхээ бичгийг хүрэлдүү маягтай болгох санаатай. Ингэвэл Чингис хааны дүр илүү товойж ялгарах байх. Гэхдээ УИХ-ын гишүүдийн саналаар Чингис хааны дүрийг товойлгож хийхэәр төсвийн асуудал дахин яригдах болно.

-Товойлгож хийхээр медалийн төсөв нэмэгдэнэ гэсэн үг үү?
-Тэгнэ. Мөн медалийн сертификатыг өөрчлөхөөр болсон учир төсөв нь ч нэмэгдэх байх. Уг нь медалийн үнэмлэх гэж дэлгэгддэг жижигхэн юм байсан, Энэ загвараас тэд татгалзсан.
Гэрт нь жаазтай хадгалагдахаар зүйл байх хэрэгтэй гэж яриад байгаа. Үүнийг хийх юм бол жаазнаас эхлээд төвийн асуудал яригдана. Сертификатын хэмжээ ч бас томорсон. Дээр нь А4-ийн хэмжээтэй энэ сертификатыг гадаад, дотоодын зочид төлөөлөгчдөд өгнө.

-Медалийн сертификатууд ялгаатай байх нь ээ?
-Тийм. Анли, Монгол хәл дээр хоёр янзаар хэвлэнэ.
Англи хэлээр бичсэн сертификатыг гадаадын зочдод өгөх бол монгол хэлээр бичсэнийг нь төрийн гурван өндөрлөгч юм уу УИХ, Засгийн газрын гишүүдэд өгөх жишээтэй. Энгийн хүмүүст жирийн медалийн үнэмлэх шиг зүйл өгөх байх. Гэхдээ үүнийг тодорхой шийдээгүй байгаа. Энэ бүхэн нь дахиад л төсөвт асуудал үүсгэх болно.

-Медалийн хувь хэмжээний талаар гишүүд инз бүрийн санал дэвшүүлж байсан. Зарим нь нийгмийн салбарын төлөөлөл бүрийг ойн медалиар шагнах хэрэгтэй гэж үзэж байхад нөгөө хэсэг нь хэт хавтгайрвал үнэ цэнэгүй болно гэж болгоомжилж байсан. Таны хувьд?
-Хуучин цагт ойн медалиуд 100 гаруй мянгаар хэвлэгдэж байсан. Харин энэ ойн медалийг 10 мянган хувь хэвлэнэ гэж ярьж байсан, тэд. Энэ нь үнэ цэнэ талаасаас өгөх хүний тоогоо гаргаад л ингэж ярьж байгаа биз..
Миний хувьд хүртээмжтэй өгвөл зүгээр юм уу гэж бодож байгаа. Ту-хайлбал, сайн малчин ажилчин, ахмад залуу үеийнхэн гээд монголын төлөө зүтгэж байгаа бүх давхаргыг хамрах хэрэгтэй гэж боддог. Ардын хувьсгалын 60,70 жилийн ойн медалийг 100 гаруй мянгаар хэвлээд өгч л байсан. Гэтэл Их Монгол Улсын 800 жилийн ой гэхэд 10-хан мянгаар медалиа хэвлэнэ гэдэг гологдож л байна.

<>-Ойн медалийг хаана хэвлэхээр болсон бэ. Ядаж ийм том ойн медалиа Монголдоо үйлдвэрлэж болохгүй байсан юм уу гэх зэргээр гишүүд их ярьж байсан?
-Бид нар медалиа гадаадад хэвлэх бодолтой байгаа. Хугацаа их давчуу байгаа учир монголд хэвлэх боломжгүй.
Нөгөөтэйгүүр, бидний бодож байгаа технологиор хэвлэж чадахгүй. Тиймээс өндөр технологитой газар бага зардлаар хэвлүүлэх бодолтой байгаа.

(Өнөөдрийн монгол 102/272)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button